~11~

8K 554 7
                                    


"Өнөөдөр хуримын ойн баяр билүү" Үнэхээр өнөөдөр гэж үү ийм хурдан уу?

Жонгүг "Ээхх энэ эмэгтэйг хараад байгаарай. Хуримаа хийсэн өдрөө ч санахгүй. Миний эхнэр гэдгээ ядаж санаж байгаа биз дээ"

"Мартах гэлл байна шүү"

"Ханнн... Өө нээрээ" гээд хойноо барьсан гоёмсог цэцгээ надад өглөө.

"Баахан цэцэгтээ боллоо доо" гээд би буйдан дүүрэн сарнай руугаа харлаа. Үнэхээр их юм.

Жонгүг "Гэхдээ энэ цэцэг буйдан дээр байгаа цэцэгнүүдээс өөр. Энэ цэцгийн сайн хар даа. Чиний хуриман дээр шидсэн цэцэг байгаа биз." нээрээ л миний барьж хуримын ордон руу орсон цэцэг мөн байх шиг байлаа.

Тэр ч үнэхээр сайн юм аа. Яаж миний шидсэн цэцгийг надаас илүү санаж байна вээ???

"Чи цэцэгнээс ч хөөрхөн харагдаж байна. Хөөрхнөө явцгаая" гэж хэлээд гарнаас минь атгаад гарлаа.
Өрөөний минь үүдэнд ажилчид маань байсаар л байлаа. Тэд бидэнд дахин баяр хүргэн зарим нэг нь бэлэг хүртэл өгч байлаа.

Яг л дахиж гэрлэж байгаа юм шиг мэдрэмж төрж байна.

Жонгүг дагаж явсаар машинд нь орж ирлээ.

"Яг л дахиад гэрлэж байгаа юм шиг мэдрэмж надад төрсөнннн" хэтэрхий их баярласнаасаа болж би үсчиж орилж байлаа.

Намайг харсан Жонгүгийн нүүрэнд инээмсэглэл тодрон "Иймхэн зүйл дээр баярлаад байгаа юм уу. Чамайг хүсвэл би өдөр бүр гэрлэж чадна."

"Баярлахгүй гээд яах юм." г

"Эмэгтэй хүн гэж нээрээ"

Жонгүг машинаа бариад л яваад л байлаа. Явсаар л "Хөөе эр нөхөр гуай ядаж хаашаа явж байгаагаа хэлэхгүй юм уу"

"Гоё газар луу явж байна аа. Хүлээж бай. Жоохон тэвчээртэй бай за" гэж хэлээд гараас минь атгалаа.

Би түүнийг ийм үйлдэл гаргана гэж төсөөлөө ч үгүй болохоор сандраад байлаа. Сандрах ч юу байхав. Ичээд... Балмагдаад

Тэр над руу харж инээсээр "Яагаад улаагаад байгаа юм."

"Би улаагаагүй"

Жонгүг "Хөөрхөн байна аа" ингэж хэлэх тусам би ичээд байна.
"Жон Хэжин яагаад нөхрөөсөө ичээд байгаа юм."

"Мэдэхгүй ээ. Мэдкү би ер нь унтлаа" нүдээ аниад гүрийгээд хэвтэж байсан сүүлдээ жинхэнээсээ унтаад өгчээ.

"Хайраа ирчихлээ. Сэрээрэй"

...

---With You---Where stories live. Discover now