~30~

5.9K 457 15
                                    


"Захиралаа амралтын өдрөөр бид хэд хэдүүлэхнээ ойрхон далай яваад ирэх гэж байгаа та явах уу? Бид нар таныг ядраахгүй ээ. Ийм том гэдэстэй байхад чинь иймэрхүү юм асууж байгаа нь жоохон тийм ч та гоё амарч байгаад ирвэл харин ч биед чинь сайн" гэж эрэгтэй ажилтан маань надад явахыг санал болгон бусад нь дэмжив.

Би ч гэсэн явахыг хүсэж байна.

"Тэр явахгүй ээ" Хэн нэгэн хүн миний өмнөөс хариулав. Хойшоо харахад Жонгүг хажууд ирчихсэн зогсож байлаа.

"Би явнаа." Би түүнийг тоолгүй эргэн урагшаа хараад явахаа мэдэгдэв.

"Уучлаарай. Гэхдээ би захирлыг чинь түр зээлчихэж болно биз дээ" гээд Жонгүг миний гарнаас атгалаа. Гарыг нь тавиулаад

"Би түр гарчихаад ирье" гэж хэлэн би суудлаасаа босож явлаа. Жонгүг ч араас ирж байлаа.

Үүдэнд гарч ирж хүмүүс холдоод би түүний ярихыг хүлээн дуугүй зогслоо.

Жонгүг "Та яаж чадаж байна аа. Нөхөртөө ч хэлэлгүй ингэж гадуур гарч залуучуудтай хамт яваад л тэгээд бас тэд нартайгаа хамт аялалд явах нуу. Бас нээрээ залуучууд чамд хоол өгөөд чи нөгөөдөхийг амтархан идээд миний нүдэнд дээр шүү бүүр арай ч дээ"

Түүний бухимдах шалтгаан энэ хүрээд дууссан бололтой тэр чимээгүй болов. Ердөө иймхэн зүйлийн төлөө тэр бухимдаж байгаа бол надад уурлах хар мянган шалтгаан байна.

"Тэгвэл чи яадаг билээ! Оройтож ирнэ гэдгээ хэлдэггүй. Тэгээд хөөрхий нөгөө жирэмсэн эхнэр нь унтаж ч чадахгүй чамайг хүлээсэн. Гэртээ орж ирэхдээ эрүүл ч орж ирээгүй шал согтуу байсан. Надад хэлэлгүй явсанд чинь гомдож байсан ч би тэвчсэн, нэг эмэгтэйгээс  утасанд чинь  ирсэн зурваснуудыг хараад ч бас тэвчсэн. Бүүр чам шиг юманд санаа зовж шөл хүртэл хийсэн тэгтэл чи ажилтай гээд гараад явчихсан. Чам руу залгаж бүх зүйлийг асуух гэсэн ч чи эргээд залгана гэж тасласан. Гэвч чи залгаагүй!!! Энэ бүхнийг чинь арай гэж тэвчиж байхад одоо бас над руу уурлаад байгаа муу??"

Жонгүг "Гэхдээ би зурвас бичсэн" Одоо ч өөрийгөө өмөөрч байгаа нь улам л дургүй хүргэнэ.

"Зайл! Чамтай ярих хүсэл алга! Жон Жонгүг чи ийм өчүүхэн байсан юм уу??? Айн? Одоог хүртэл өөрийгөө өмөөрсөөр л байх уу? Чамд уучлалт гуйх жоохон ч гэсэн сэтгэл алга уу?"

Жонгүг "Би чамд тайлбарлая л даа"

"Би чамд тайлбарлах өчнөөн боломж өгсөн. Чиний тайлбарыг сонсох гэж хүлээсэн! Гэхдээ чи дөнгөж сая хамгийн сүүлийн тайлбар хийх блломжоо үгүй хийчихлээ. ОДОО НАДАД ЧИНИЙ АМНААС ГАРЧ БАЙГАА БҮХЭН УТГАГҮЙ САНАГДАЖ БАЙНА. Чамтай ярих хүсэл алга" гээд би түүний хажуугаар маш хурдан зөрөөд эргэн дотогш орлоо.

...

---With You---Where stories live. Discover now