-40-

7K 613 44
                                    

"Жонгүг аа" Жонгүг дахиад л хөргөгчнөөс сүү хулгайлаад уучихаж би тэрийг нь мэдчихээд түүнийг дуудлаа.

Юу ч болоогүй юм шиг хажууд ирж суучихаад "Яасан миний хайр?"

"Гүзээлгэнэтэй сүү хаана байна?"

"Нөгөө юу шт дээ хайраа Жонхэ л гүзээлгэнэтэй сүү уумаар байна гээд уйлаад байсын. Цаадах чинь бүүр аймар нэхэж мэхээд уйлаад байхаар нь хөөрхий аав нь өгөлгүй яахав .Тэгээд л би түүнд өгcөнн би буруугүй ээ"

"Хүүе! Манай хүү хэзээнээс ярьдаг болчихсон юм?"

Жонгүг "Гүэ гэхдээ л яг тэгэж уйлаад байсан байхкү юу"

"За тийм байж тэгвэл хажууд нь байсан бананатай сүү хаана байна"

"Өө тэрийг бол ёстой мэдэхгүй ээ. Би бүүр хараачгүй. Харсан бол хайр нь дор нь уучихна шүү дээ"

"Чи хэрвээ хараагүй бол одоо энэ тэрүүгээр орилоод бананатай сүү авсан юм уу хэлэхгүй яасын гээд бөөн юм болж байгаа шт.Би чамд хэлдэг шт дээ Жонгүг аа! Чи тийм олон сүүг нэг дор уух юм бол наад гэдэс гүзээ чинь өвдөнө. Тэгээд араа даахгүй шөнө болохоор хайраа гэдэс өвдөөд байна гээд гоншигноод унадаг биз дээ!!"

"Хайраа нь одоо ёстой ойлгосон сүүгээ ер нь жоохон жоохон л ууж байя тийм ээ хайраа. Гүзээлгэнэтэй сүүний хэрүүл ч яахав. Алив босоод ир хайраа" гээд гарнаас татаж аваад өрөөнд оруулж ирээд унтаж байсан Жонхэгийн хажуугаар орж хэвтээд "Бид хоёр майр адилхан байгааз"

"Үгүй шт дээ хайраа Жонхэ надтай адилхан" Аав хүү хоёр юм чинь адилхан л байж таарна шт тэнэг шт энэ. Мангартаад байхаар нь жоохон өдлөө.

"Үгүэээ.. Чи сайн хараа хайраа. Сайн хар л даа яг жижигхэн би байгааз дээ.. Хүүе ээ адилхан байна идр гээд хэлээчээ. Хайраа" нээх сүртэй заавал адилхан байна гэж хэлүүлж байж санаа нь амарч байгаа шүү энэ хүн нээрээ бүтэхгүй ээ.

Унтаж байсан хүүгээ сэрээх гээд байсан болохоор бид удалгүй гарцгаалаа.

Буйдан дээр зурагт хараад сууж байсан чинь Жонгүг зурагт унтрааснаа над руу жуумалзаад "Хоёулаа хэзээ дахиад хүүхэдтэй болох юм бээээ"

"Болоогүй ээ"

"Болцоон хайраа. Ойр ойрхон хүүхэдтэй болчуул өсгөхөд ч амар шт дээ" гээд над руу дөхөж ирснээ хүзүүн дээр үнсэхээр нь би муухай хараад  "Тэрнээс чинь өмнө төрнө гээд том юм байна айн"

"Зүгээрээ би төрнө" ч гэх шиг энэ бид хоёр яг төрлөө юу. Өсвөр насны жижигхэн охин шиг гомдомтгой мэдрэмтгий юм байж.

Одоохондоо би хоёр сайхан хүүтэй л байна дөө. Нөхөр маань хүүтэйгээ хамт сайн өсөж торниж байгаа. Саяхнаас шинэ хүүхэд нэхээд бөөн юм болоод байгаа болохоос уул нь манай нөхөр чинь хөөрхөн шт.

Хааяа хүүтэйгээ барьцаж гомдоод байдаг болохоос биш хүүгийнхээ хувьд сайн аав нь юм шиг байгаан.
Хүчээр гэрлэсэн хүнтэйгээ ингэж жаргалтай амьдрана гэж төсөөлсөн ч үгүй. Биднийг хүчээр гэрлүүлж өгсөн өвөөдөө баярлалаа л гэж хэлье даа.

👑Төгсөв👑

5н сарын 14нд бичигдэж эхлэсэн өгүүллэг маань өнөөдөр 7н сарын 6нд дуусаж байна даа. Бараг л хоёр сарын турш энэ өгүүллэгээ бичжээ. Энэ зохиолоороо маш их зүйл суралцаж, олон хүнийг зүрхээр явуулах шахсан даа.

Воте дарж сэт бичдэггүй ч уншдаг уншигчиддаа баярлалаа. Воте дарж байнга сэтгэгдэл бичиж урам зориг өгдөг байсан уншигчиддаа бүүр их баярлалааа. Хайртай шүү ❤💕💞

Дараа дараачийн өгүүллэгүүдээрээ уулзацгаая. 💓💝💘

---With You---Donde viven las historias. Descúbrelo ahora