~37~

5.4K 429 11
                                    


"Воахх захирал удаан уулзаагүй. Том гэдэсгүй болчихжээ.. Турчиж"

"Мангараа тураагүй. Төрцн байгааз дээ юу гэж турдаг юм"

"За захирал сонин сайхан яриад байж дээ"

"Өө яахав хүүгээ хараад л нөхөртэйгөө хэрэлдээд байж л байна шүү"

"Бид нар харин уул нь танайд очьё гэж бодож байсан чинь хүү чинь жоохон болохоор нээх олуулаа яахын гэж бодоод.."

Дарс шимж, хоол идэцгээж, элдэв юм ярьсаар цаг жоохон оройтчихжээ. Хооллож дуусаад тэндээс гарлаа.  Би такси бариад гэрлүүгээ хурдхан шиг явъя гэж бодож байлаа. Ядаж байхад Жонгүг нэг ч залгасангүй. Ярьсан бол ядаж ямаршуу байгааг нь сонсох байсан юм.

Харин ажлынхан бол явах шинжгүй шөнийн клуб идр явж бүжиглэе гээд л бөөн юм болоол байж байлаа.

Би гэрлүүгээ түрүүлээд явлаа гэсэнд манайхан дургүйлхэж зарим нь гар хөлнөөс зуураад л "захиралаа та л байхгүй бол тэнэг шт таныг хүсвэл өвдөг сөгдөөд суух уу ?" Гээд солиороод уналаа. Суух гэхээр нь би түүнийг татаж босох гээд байж байсан ч дундуур гар орж ирээд "Хөөе хөөе хүүе эхнэрийн минь гарнаас тавиарай" Жонгүг ирчихжээ.

Дуудаагүй юмсан.

"Өө захирал нөхрөө дуудцан байсымуу? Зза яв даа. Энэ хүртэл авах гээд ирж байгаа юм чинь"  манайхан намайг явуулав.

Жонгүгийн машинд би нэг л их ууртай хүн орж суулаа. Дуудаж муудаагүй байх чинь ганц өдөр татлаа түтлээгүй гаргачихгүй. Нээх сүртэй. Уур хүрээд байж байсан чинь Жонгүг түрүүлж дугараад "Тэр хэн болоод чиний гарнаас бариад байгаа юм" тэр ч бас багагүй уурлаж дээ.

"Барьсан ч яадаг юм"

"Хүүеээ юу гэнэ вээ?? Барьсан ч яадаг юм а?? Та арай дэндэж байгаа юм биш үү? Эр нөхөр чинь энд байна айн?" гээд өөдөөс уурлаад бүүр уур хүргээд эхэллээ.

"Дуугүй яв! Хүүхэн шиг хэрүүлч юм"

"Өө за" Жонгүг тэгээд дуугүй болчихов гэхдээ уур нь угаасаа гараагүй байгаа.

Гэрийн гадаа ирж зогсоход нь би буусангүй. Жонгүг рүү муухай хараад "Чи одоо ямар сонин юм ганц өдөр гаргачихгүй??? Нээх хачин зантай. Юундаа хардаж мардаад уурлаад байгаан? Би чамайг хүнтэй гар барихад чинь уурлаж нтр болоод байдаггүй л биз дээ."

Жонгүг "Хөөе би чамайг явуулсан л биз дээ"

"Тэгээд чи ирээд авчаа биз дээ"

"Хөөе тэгэж ярих юм бол би чамайг дагаж нтр болоод ирж аваагүй шүү. Зүгээр хүүгээ ээжид аваачиж өгчөөд замаараа живх нь дуусцан байхаар нь дэлгүүр орж живх аваад тэгээд машиндаа суугаад хөдлөх гэж байсан чинь яг миний урд манай эхнэр гэх эмэгтэй нэг залуугийн гараас барьцан зогсож байсан. Тэгээд би буугаад очихгүй яах байсан юм айн? Чамайг харсаар байж юу ч болоогүй юм шиг явах байсымууу???"

...

---With You---Onde histórias criam vida. Descubra agora