~23~

6.7K 477 24
                                    


Хэсэг хугацаанд Жонгүг ийш тийшээ утсаар ярьсны дараа нэг залуу орж ирлээ.

Жонгүг түүнийг надтай танилцуулаад  "Нөгөө миний хамгаалагч, нарийн бичиг,менежер ер нь миний бүх зүйлийг хийдэг хүн Ким Намжүүн"

"Сайн байна уу" тэр над руу харан мэндэллээ.

"Сайн сайн уу"

Намжүүн гэх залуу " нөгөө эмэгтэйг олсон оруулах уу"

Жонгүг "Тэгээ тэг"

"Ийм хурдан уу?" Үнэхээр хурдан юм аа. Пээ. Мундаг залуу байх нээ.

Жонгүг өөрөө олчихсон юм шиг бахархан  инээгээд "Ийм болоод л миний бүх ажлыг хийдэг юм"

Өндөр өсгийт, хар нүдний шилтэй дээгүүр харсан ганган хээнцэр бүсгүй орж ирлээ.

Саяхан л инээж байсан Жонгүгийн царай нухацтай байдлаар солигдон "Чи хэн юм. Хэн болчихоод... ер нь яах гэж тийм новшийн зүйл хийсэн юм"

Нөгөө эмэгтэй шилээ авахад нэг л танил харагдав. "Өмнө нь би өөрийгөө танилцуулж амжаагүй байхаа Ким группын бага охин Ким Сэхи" (5р хэсэг дээр гардаг эмэгтэй)

"Манай ажил дээр дайрч орж ирээд Жонгүгийг авна идр гээд яриад байсан эмэгтэй мөн биз" би түүнээс асуувал тэр тоосон ч шинжгүй "Мөн" гэж хариулав.

Жонгүг "Ким групп. За яахав надаар даажигнасныг чинь өршөөе. Харин эхнэрээр минь тоглож элдэв бусын хачин арга сэдэсний чинь төлөө группын чинь хаалга хаалгана."

"Би чамайг тэгэж чадахаар хүн гэдийг чинь мэднээ. Намайг уучлаарай .Гэхдээ яагаад би байж болохгүй гэж эхнэрийн чинь оронд би танай эхнэрээс хамаагүй хөөрхөн, өндөр, гоё биетэй...би чамайг маш удаан хайрласан " тэр эмэгтэй уйлж эхэллээ.

"Бяцхан охин минь жоохон хүүхэд шиг юм ярихаа больж үз чи миний эхнэрийн хаана нь ч хүрэхгүй
Энэ миний сүүлийн сануулга. Ямар ч байсан чамайг жоохон, увайгүй, дураараа болохоор энэ бүгдийг хийснийг чинь мэдэж байна. Тийм болохоор манайх лав танайхаас хөрөнгө оруулалтаа татлаа.Харин одоо яв. Одоо л явахгүй бол маргааш танай гэрийнхэн чинь түрээсийн байранд сэрэх болно шүү"

Нөгөө эмэгтэй ч гараад явчихав. Харваас жоохон л охин байна. Хэтэрхий дураараа болохоор ийм юм болж байгаа шт.

Тэр миний хажууд ирж суугаад  нүүр нүдгүй үнсээд "Зөндөө санасан. Ямар нэгэн юм болвол өнөөдрийн шиг шууд надад хэлчихэж байгаарай за юу хайраа... Гэхдээ саяны охин хэтэрхий жижигхэн тархитай юм аа тэ. Чи бид хоёрыг салгая гэж бодож байсан бол олигтойхон юм сэдэхгүй-"

Би түүн рүү муухай хараад "Чи тэгээд салмаар байгаа муу"

"Үгүэээ"

...

---With You---Donde viven las historias. Descúbrelo ahora