|1|

10.3K 461 11
                                    


Амралтын өдөр байхад яагаад сэрүүлэг дугараад байна? Би ийм уймраа болчихсон юм байхдаа...

Нэг л сэрчихвэл унтхаасаа өнгөрдөг болохоор дургүйцсэн аязтай, нойрыг минь үгүй хийсэн сэрүүлгийг дуугүй болголоо.

Ядаж жоохон хэвтэе гэж бодон, хэвтэж байтал утас дуугарлаа. Одоо бас хэн бэ? Амралтын өдрийг минь аятайхан өнгөрөөж болохгүй нь үү

Би залхсан аязтай утсаа аван: Байна

Жин сандарсан аязтай: Яа! И Риан. Хичээлдээ ирэхгүй үхснээ хийгээд байгаа юм? Гэх нь тэр. Гайхан календараа хартал өнөөдөр дөрөв дэх өдөр байв.

Би: өөө золиг гэж! Ойлголоо. Би очлоо гэж ум хум хэлчхээд утсаа таслан,  дүрэмт хувцасаа гаргаж ирэн цамцаа углаад, доогуураа юбка ч давхар өмслөө. Ийш тийш гүйсээр хувцасаа бүрэн өмсчхөөд гар нүүрээ угаалаа.

Ширээн дээр ил гаргаж тавьсан хичээлээ цүнх рүүгээ хамж хийчхээд гэрээс гарлаа. Ээж аав хоёр байхгүй болохоор ингэж байгаа юм. Эхний цагт амжина гэдэг ч худлаа боллоо. Хоёрдугаар цагтаа амжиж орох минь.

Яарсаар сургууль руугаа гүйлээ. Ядаж л гэр сургуультай ойрхон юмдаа.

Эрчээрээ гүйж явж байгаад, урдаа байсан чулуугаа харалгүй тээглээд уначхав. Ааааааа, ёстой яачихсан өдөр вэ?

Бушуухан босон, гүйх явцдаа хувцасаа гөвлөө.

Сургууийн хашаагаар орон, жоохон амьсгаа авлаа. Гэтэл араас хэн нэгний нэрийг минь дуудах сонсогдлоо.

Эргэж хартал, амьдралын минь найз Сылги зогсож байх нь тэр.

Сылги: цүнхээ цахилгаанд гэж амьсгаадсаар арай хийж хэллээ.

Цүнхээ хартал үнэхээр онгорхой байв. Түрүүнээс хойш ингээд гүйчихсэн юм байхдаа.

Би: алив одоо оръё оо. Хоёрдугаар цаг эхэллээ

Сылги толгой дохин бид хоёр гүйсээр орлоо. Жижүүр багшийг харуулдан, доош явган суулаа. Эргэн тойронд юу ч харагдсангүй. Ашгүй гэж бодоод анги руугаа гүйлээ.

Яг завсарлах хонх дуугаран, бид хоёр нүдээрээ ярилцан жүжиглэлтээ эхэллээ.

Ёс зүйн багш бид хоёрыг хараад: Күэ, та хоёр яасан?

Би: багшаа Сылгигийн бие тааруу эмчийн өрөөнөөс ирсэн юмаа гэж хэлээд Жин рүү дохилоо.

Жин ойлгосон бололтой толгой дохиод: Өглөө Сылги сургууль дээр ирэхдээ ухаан алдчихсан багшаа гэж хэллээ.

Ёс зүйн багш: өө, Сылги эмнэлэг явахгүй байсан ч зүгээр юм уу? Хичээлдээ сууж болох юм уу? Гэж их л санаа нь зовсон бололтой хэлэв.

Сылги: зүгээр дээ багшаа гэж хэллээ.

Ёс зүйн багш: за, та хоёр суудалдаа суу гэж хэлээд ангиас гаран явлаа. Багшийг гарж явангуут шууд л гараа цохилцон, суудалдаа суулаа.

Жин муухай харан: та хоёр үнэхээр аймар юмаа! Хоёул хоёулаа унтчихсан ч байх шиг гэж хошуугаа унжуулан хэллээ.

Би Жиний унжсан хошууг базаад: битгий маяглаад бай!

Жин: яаа! Риан! Ингээд байвал тэр Жонгүгт чинь чамайг хэлнэ шүү гэж сүрдүүллээ.

Би: эээ, Жин ааа хайраа маяглаад байгаарай. Миний хайртай Жонгүгийг тайван орхи

Жонгүг бол нөгөө ангийн хөвгүүн. Харж явдаг хөвгүүн минь юм байгаан. Үнэхээр дэгжин, царайлаг гэж жигтэйхэн...

ad/дэмжээд өгөөрэй кк

•I  H A T E  Y O U• (ДУУССАН)Where stories live. Discover now