|30|

3.1K 281 17
                                    


Биёлтой цуг гэрээс гартал Жонгүг зогсож байв. Хэл чимээ өгөхгүй,, гэрийн гадаа хүрээд ирдэг...

Би Жонгүг дээр очин: хэзээ ирсэн юм? Хэлэхгүй дээ..

Жонгүг: сая ирчхээд залгах гэж байсан юмаа. Гэхдээ, энэ охин..? Гээд Биёл руу харж байв. Биёл ч бас багагүй гайхсан харагдана.

Би: Биёлоо танилц Жонгүг. Харин Жонгүгаа танилц Биёл миний сайн найз гэхэд Жонгүг толгой дохиод Биёлтой гар барьлаа.

Биёл: та хоёр нэг анги юм уу?

Би: үгүй ээ, Жонгүг нөгөө анги гэхэд Биёл толгой дохилоо.

Бид гурав ч элдэв юмс хамж шимж ярьсаар сургуулийн гадаа ирлээ. Биёл менежертэй уулзах ёстой гээд менежерийн өрөө рүү явлаа. Харин би анги руугаа орон нөгөө хоёр дээрээ очлоо.

Жин: hi~ ингэхэд Риан чи сая юун охин дагуулаад явж байсан бэ?

Би жуумалзаад: удахгүй чи мэднээ, манай ангид шинэ охин ирж байгаа

Сылги: бидний таньдаг хүн юм уу? Гэхэд нь би итгэлтэйхэн шиг толгой дохилоо.

Жин: ингэхэд Риан гуай, Жонгүгтай үерхчихэж байгаа юм уу? Өчигдөр бүр хөтлөлцөөд явж өгч байнаа?

Би: ... нэг тиймэрхүү юм болсоон... гэж хэлчхээд шууд самбар луу харан суулаа. Багш ч орж ирлээ. Биёл багшийн араас орж ирлээ.

Багш: за, манай ангид шинэ хүүхэд шилжиж ирсэн гээд Биёл руу харлаа. Биёл нөгөө л нэг янзаараа ангийг зүүнээс баруун хүртэл харчхаад,

-Жон Биёл. Тусалж дэмжээрэй гэлээ. Би эргэн, Жин Сылги хоёр луу хартал тэр хоёр гайхсан бас баярласан харцаар Биёл руу ширтэж байв. Эегүү, уулзаагүй зөндөө удсан болохоор аргагүй дээ.

Биёл бол манай ээжийн сайн найзынх нь охин. Ээж найзтайгаа уулзах гээд явах болгондоо намайг дагуулаад явдаг байсан. Намайг харах хүн байхгүй байдаг байсан лдаа, тэгээд ч сүүлдээ Ёни эгч ч гэсэн Биёлийг дагуулж ирдэг болсон доо. Бид хоёр чинь бас зүгээр танилцаэ дотносоогүй ээ. Биёл миний барбиг авчхаад үсийг нь зулгаагаад байхаар нь миний дургүй хүрээд Биёлийн үсийг зулгаачихсан. Тэгээд л тэр явдлаас хойш гайгүй дотно болцгоосон.

Жин Сылги хоёртой бол манайд ирэхдээ танилцаж байсан юм. Нээрээ, Биёлийн анхны хайр хэн байсан гээч... Жин байсан! Аүүү, Биёл Жинд сайн гэдгээ тавдугаар ангидаа байхдаа хэлж байсан. Тэгэхэд Жин "би охинтой үерхэнэ Биёлоо, чи миний хувьд охин шиг санагддагүй" гэж билээ.

Багш: за, хоорондоо дотно болоод найзална гэж найдаж байна. Биёлийг хаана суулгах вэ...? Гэхэд нь би шуудхан гараа өргөөд,

-багшаа миний хажууд хүн байхгүй гэлээ. Багш толгой дохин Биёлийг миний суудал руу явууллаа.

**********

Жин: Яа! Чи ирэхээ хэлэхгүй дээ? Риан ч гэсэн дээ мэдсэн юм бол хэлчихгүй гэн гомдоллон үглэж байв.

Биёл хөнгөхөн инээчхээд: би өглөө ирсээн. Тэгээд ч наашаа ирэхээ уржигдар л мэдсэн, ээж аав бүгдийг нь цохичуулчихсан байсан гэн учирлаж хэллээ. Биёл одоо болтол Жинд сайн юм байхдаа...? Тэр инээд, харц гээд л.

Сылги: Жин битгий охин шиг маяглаад бай! Биёл аа, ээж аавтайгаа цуг ирсэн юм уу? Гэхэд Биёл толгой сэгсрээд,

-ээж аав хийх ажил үлдсэн гээд тэнд үлдсэн. Би энд ганцаараа байна, шинэ байранд орсон гэлээ. Үүү ганцаараа амьдрах нь ээ. Хааяа очдог хэрэг дээ!

Жиний утас дуугаран, тэр утсаар ярьхаар ангиас гарлаа. Завсарлагаан болон, бид ангиас гарахгүй юм ярьж байгаа нь энэ. Харин Жонгүг багшийнхаа уурыг хөдөлгөөд завсарлах эрхээ хасуулчихсан гэсэн.

Жин эргэж орж ирээд, сандал дээрээ суугаад: Хусог тарахаар ирнэ гэнээ, тэгээд өнөөдөр Юнгигийн төрсөн өдрийн бэлгийг авъя гэж байна

Би гайхан: Юнгигийн төрсөн өдөр хэзээ юм?

Жин: өнөө орой, тэднийд болно. Биёл аа, чи цуг яваарай. Манай Юнги чамд таалагдана гэлээ. Биёл Жин рүү сонин харчхаад юм дуугарсангүй.

Ad/mapgaashiin xeseg deep Yoongi Biyeol 2 aimp ix jogopno zayuu. Tegeed anxnii xapcaap duplaj uzsen xun baigaa l bizdee kk

•I  H A T E  Y O U• (ДУУССАН)Where stories live. Discover now