|35|

2.7K 257 5
                                    


Юнги Биёл хоёр үерхээд, нэг сарын хугацаа өнгөрчээ.

Юнги киноний хоёр тасалбараа барьчихсан, байн байн утасныхаа цагийг харж байлаа. Биёл тэр кино үзэхээр тохирсон ч Биёл товлосон цагтаа ирээгүй, одоог хүртэл Юнги хүлээсээр зогсоно.

Ашгүй Биёл ирлээ. Юнги үү ялиг хөмсгөө зангидаад,

-яагаад оройтчихвоо? Кино аль хэдийн гараад дуусчихлаа гэсээр үглэж гарлаа. Биёлд Юнгигийн үглэх таалагдахгүй байлаа.

Биёл: хөөе ээ! Тэгээд ирж л байгаа юм биш үү!! Юундаа олон юм яриад байгаа юм? Аль болох ажлаа зохицуулаад ирж байхад даа! Уучлаарай болсон уу? Гэхэд Юнги Биёл руу тийм гэхийн аргагүй сонин харцаар хараад,

-Биёл аа, хоёулаа үерхээд нэг сар болчихлоо. Энэ хугацаанд чи бид хоёрын харилцаа нэг л ахисангүй... Хоёулаа түр хугацаа авах уу?

Юнгиг ийн хэлэхэд Биёл том нүдлэн, Юнги рүү ширтэж байв.

Биёл:... тэгье ээ, болж байна. Түр хугацааны завсарлага хэн хэндээ хэрэгтэй юм шиг байна гэж хэлчхээд Юнгиг орхин түрүүлээд алхаад явчхав. Юнги дэмий л санаа алдан Биёлийн араас гунигтайхан ширтэн зогсоно.

Биёл удаанаар алхан явна. Тэр Юнгиг өмнөх шигээ ардаас нь хүрч ирээд, гарнаас хөтлөөд инээмсэглэх байх гэж найдсан боловч, тийм зүйл болсонгүй.

Биёл өнгөрсөн хугацаанд болсон бүх зүйлийг эргэцүүлэн бодлоо. Тэгснээ хүндээр санаа алдлаа.

Биёл: миний л буруу байж гэж амандаа бувтначхаад байн байн санаа алдсаар л байв.

**********

Биёл гэртээ харилгүй энэ удаал Рианийд хонохоор шийджээ. Риан ч дуртайяа хүлээн зөвшөөрөн тэд Рианий өрөөнд орлоо.

Биёл:... Юнги бид хоёр түр завсарлага авахаар болцгоосон гэхэд Риан гайхан Биёлийн дэргэд очин суулаа.

Риан: яагаад? Юун завсарлага вэ? Хөөе, та гуай Юнгиг гомдоогоод байгаа юм биш биз? Гэхэд Биёл Риан руу өрөвдөлтэй харц шидэлчхээд толгой дохилоо.

Биёл: тийм бололтой. Юнги надаас залхсан байх. Байнга л хоцроно, зөвхөн өөрийгөө л бодоод байхаар дургүй нь хүрсэн биз гэхэд Риан Биёлийг чангахан шиг цохилоо.

Биёл: яая лдаа! Гэхэд Риан олон олон удаа түүнийг цохилоо.

Риан: хосууд гэдэг чинь харилцан буулт хийж, бие биенийгээ ойлголцож байдаг хүмүүсийг хэлдэг юм. Байнга чамайг л зөвтгөөд, чамайг л гээд байвал тэр чинь хосуудын харилцаа биш. Яг л эзэн боолын харилцаатай адилхан гэсэн үг. Биёл аа, чи Юнгиг гомдоосондоо гэмшиж байвал одоо ч хамаагүй уучлалт гуй гэхэд Биёл хурдхан шиг босон, өрөөний хаалганы бариуланд хүрэн доошлууллаа.

Хаалгаа нээсэн ч,гарсангүй. Эргээд Рианий дэргэд очин суулаа. Риан гайхан,

-явахгүй байсан юм уу? Гэхэд Биёл толгой сэгсрээд,

-би Юнгид хэр их хайртайгаа мэдэхийг хүсэж байна.... түр л хол байгаад үзье гэлээ.

Ad/ za yaxwee yaxaw. Iimepxuu ym baix🤣

•I  H A T E  Y O U• (ДУУССАН)Donde viven las historias. Descúbrelo ahora