|25|

3.1K 311 15
                                    


Юнгигийн багийн эсрэг манай сургуулийн шигшээ тоглох юм байна. Тэгэхээр, Жонгүг тоглоно гэсэн үг. Алийг нь дэмждэг юм билээ дээ?

Жин: МИН ЮНГИ!! МИН ЮНГИ! Гэсээр фэн охидуудтай нь зэрэгцэн орилож байв. Харин Сылги ЖОН ХУСОГ! Гээд бас орилоод сууж байна. Аүүү, бүр иччихлээ байна. Сылги ч яахав, Жин л жоохон эвгүй юмаа...

Эхний үе дуусч байв. Одоогоор Юнгигийн баг оноогоор тэргүүлж байна. Жонгүг ч нэлээн ширүүн тоглож байна даа, хөмсгөө ер тэнийлгэсэнгүй. Дээрээс нь Юнгиг л хамгаалаад байх юм гээч.

Эхний үе завсарлан, Жонгүг миний сууж байгаа зүгрүү гүйж байгаа харагдав. Түүнийг ойртох тусам охидууд улам чанга хашгираад байв. Аягүү, энэ хүн чинь бас од байх нь ээ.

Жонгүг хөлсөө арчиж байсан алчуураа, ууж байсан устайгаа цуг надруу шидчхээд, нэг ирмээд эргээд баг руугаа явчхав... Юу болоод... яагаад шидэж байгаа юм бэ дээ...?

Жин Сылги хоёр жуумалзсаар харж байв. Юу ч болоод байгааг ойлгохгүй байхад энэ хоёр ч бас юув дээ, нээрээ.

Онооны харьцаа тэнцүү болжээ гэж. Цаг дуусахад 10 секунд л үлдэж. Цаг дуусчихлаа, оноо тэнцчихсэн болохоор ахиад нэг үе тоглохоор боллоо. Гэхдээ нэг тоглолтын дараа үргэлжлүүлнэ гэж шүүгч хэллээ.

Талбай дээр, өөр сургуулийн багууд гарлаа. Үүүү, дажгүй хөвгүүд байна гээч.

Сылги намайг ёвроод: яа! Тэр улаан өмсгөлтэйгийн шар үстэйг нь хараа, яасан ч сайхан бие хаа царай зүстэй юм гэхэд нь шар үстийг тогтож хартал үнэхээр л сайхан царай зүстэй хөвгүүн байв.

Өмсгөлөн дээр нь байсан нэрийг уншаад, Сылгиид хандан: JM гэж байна шт. Чи очоод найраад SNS хаягийг нь авчхаач?

Сылги сонин царайлаад: би найз залуутай хүн шүү, хөөе! Чи өөрөө ав гэлээ. Пшшш, их юмаараа гайхуулж дээ.

Сылги рүү нэг хачин харчхаад, талбай руу хартал тэр шар үсттэй харц тулгарлаа. Күэ, яаж зүгээр байхав үсээ чихнийхээ ардуур хийгээд үл ялиг инээмсэглэлээ.

Гэтэл гэнэт өвөр дээр байсан алчуурыг нэг гар авлаа.

Жонгүг усаа уучхаад, хөлсөө арчаад: Хэн рүүгээ инээгээд байгаа юм?

Би: хэн ч бишээ гэхэд тэр талбай руу харан, хэн нэгнийг хайж байв. Хардаад байгаа юм байхдаа? Шар үстийг минь олно гэж бодсон юм байхдаа...

Жонгүг над руу хараад: ерөөсөө болохгүй нь ээ гээд уулга алдахад нь түүн рүү тогтон хартал, тэр доош бөхийгөөд уруулан дээр минь зөөлнөөр үнслээ.

Заалаар нэг уулга алдалт, зураг авах чимээ сонсогдож байлаа.

ad/ kiss scene iig cn ogsonshuu hha

•I  H A T E  Y O U• (ДУУССАН)Where stories live. Discover now