|6|

3.7K 339 5
                                    


Жонгүг: одоо наадхаа тавь! Явъя гэх нь тэр. Би ч бөөн баяр болон ваартай цэцгийг нь ширээн дээр тавьчхаад Жонгүгийн дэргэд очлоо.

Жонгүг шууд л зургийн хэрэгслээ хийсэн, том цүнхээ шидэх нь тэр. Өөрийнхөө цүнхийг яая даа гэж байхад бас ахиад том цүнх. Хэрвээ ингээд хүнд юм үүрээд байвал би хэзээ ч өсөхгүй юм байна лдаа.

Жонгүг: хөөе, хаашаа гөлрөөд зогсчихов оо? Явахгүй юм уу? Гэх нь тэр. Хмм, муу Жон чөтгөр.

Утасныхаа цагийг хартал, зургаан цаг болж байв. Бэлгээ аваагүй байдаг, очиж бас хувцасаа солих хэрэгтэй юмсан.

Ерөөсөө, Жонгүгаас асуудаг хэрэг.

Би: Жонгүг аа

Жонгүг: мм?

Би: кхм, чи надад бэлэг сонгоод өгөөч? Эрэгтэй хүүхдэд юу авахаа мэддэггүй ээ гэхэд тэр эхэндээ сонин харсан ч дараа нь хэвийн боллоо.

Жонгүг юу ч дуугарахгүй байхаар нь, арга ядан: гуйяяя, цаг нь тулчихсан ядаж байхад бэлгээ аваагүй байгаа юмаа гэхэд тэр,

Жонгүг: хурдан явъя гэлээ. Бөөн баяр болон түүний араас алхлаа.

Жин л болсон хойно, юу өмсөхөө сонгох гэж нэлээн удах байх. Тэгэхээр яг долоон цагт эхлэхгүй нь ойлгомжтой...

Бид хоёр явсаар, нэг жижигхээн бэлэг дурсгалын зүйлс зардаг дэлгүүрт ирлээ.

Энэ тэрүүгээр яван, Жинд авчихаар зүйл харлаа. Жинийг яг юунд дуртайг тийм ч сайн мэдэхгүй юм, ямартай ч тэр идэх дуртай. Идэж байхдаа жаргалтай харагддаг, ягаан өнгийн эд хэрэгсэл ихтэй ч, дуртай өнгө нь цэнхэр. Их сонин хүн шүү.

Жонгүг: Цаг эсвэл үнэртэй ус авж өгвөл зүгээр байх гэлээ. Бодож үзэхэд, Цаг нь дээр байх.

Би: ойлголоо гэчхээд цагны тасагт очлоо. Үзэж үзэж эрэгтэй Жиний стилд тохирох цаг сонгож авлаа.

Дэлгүүрээс гаран, цаг харвал зургаа хагас болсон байв. Одоо гэрлүүгээ харьж хувцасаа солих минь.

Би: нөгөө...би ингээд явж болох уу?

Жонгүг: одоо тэгхээс дээ гэж хэлээд надаас цүнхээ авлаа. Би ч бөөн баяр болсоор гэрийн зүг гүйж гарлаа даа.

***

Гэрлүү орон, хувцасаа сольчхоод байж байтал гэрийн хонх дуугарлаа. Хаалгаа нээтэл Сылги зогсож байв.

Сылгиг оруулан, буйдан дээр суулгачхаад гал тогоо орон түүнд ундаа хийж өглөө.

Сылги: шал дэмий эрт ирлээ дээ гэн санаа алдхад нь түүнийг шоолон инээлээ.

Би: Чи мэдсээр байж яах гэж дандаа эрт ирдэг юм?

Сылги: харин тиймээ, ээж аав хоёр л...гэрээс хөөгөөд гаргачих юм. Хоцорлоо ингэлээ тэглээ гээд л... Танайх ямар чимээгүй байх юм?

Би: аан, ээж аав хоёр ажлаасаа ирээгүй байна өө гэчхээд утасныхаа цагийг хартал 7.30 болсон байв. Одоо болсон байлгүй гэж бодоод Сылгиг босгон цугтаа гэрээс гарлаа.

ad/ za mdxqe

•I  H A T E  Y O U• (ДУУССАН)Where stories live. Discover now