|18|

3.4K 322 6
                                    


Би: юу...юм ярихгүй бол би явлаа

Бараг л 20 минут бие биенээ харж зогссоны эцэст тэсэлгүй ам нээсэн минь энэ. Ээж аав хоёр гайхаж байгаа байх даа. Юу ч хэлээгүй, Жин ямар нэгэн юм хэлсэн байгаасай...

Жонгүг хоолойгоо засаад: яагаад ингээд байгаа юм?

Би: юу?

Жонгүг: сүүлийн үед... надтай нэг л өөрөөр харьцаад байгаа биздээ? Би ямар нэг буруу зүйл хийсэн юм уу?

Жон Жонгүг тоглоод байгаа юм байхдаа?

Би: уучлаарай, би бусдын залуутай юм яриад зогсмооргүй байна. Бас ээж аав минь гайхаж байгаа, би явлаа гээд эргэж харан алхаж эхэллээ. Гэтэл Жонгүг гарнаас минь татан зогсоолоо.

Жонгүг нүд рүү минь хараад: Риан, яагаад ингээд байгааг чинь ерөөсөө ойлгохгүй байна! Бусдын залуу гэж юу гэж байгаа юм? Юу болоод байгааг хэлэхгүй бол би яах ёстойгоо мэдэхгүй штээ! Гэн өөдөөс минь чанга дуугаар хэллээ.

Би бага зэрэг цочирдон, Жонгүгаас хөндийрөөд: я-яаснаа мэдэхгүй байгаа юм уу? гэхэд тэр толгой дохилоо.

Би: чи тэр Хэна гэгчтэй үерхдэг биздээ? Гэхэд тэр гайхаж хараад,

-Яагаад тэгж бодоод байгаа юм?

Би: бүгдээрээ л тэгж бодож байгаа! Хэна ирсэн цагаасаа л...чамтай цуг яваад байгаа биздээ?

Жонгүг надруу харж байснаа, учиргүй инээгээд унав.

Жонгүг: Риан, чи буруугаар ойлгосон бололтой. Хэна бид хоёр үерхдэггүй. Зуны амралтаар, Канад явахдаа танилцаж байсан юм. Зүгээр л найз гэлээ. Найз? Эмэгтэй эрэгтэй найз? ...хмм байж болох л юм. Жин бид хоёр шиг найзууд байж болох л юм.

Би: ч-чи өөрөө...юу ч хэлээгүй юм байж! Би яаж мэдэх юм! Гэж хэлчхээд түүнийг тэнд нь үлдээлээ. Тэнэг Жонгүг! .... ааа үгүй эээ! Одоогоор хамгийн тэнэг нь би л болж таарлаа!

Хурдан хурдан алхсаар рестораны гадаа иртэл Жин сандал дээр сууж байв.

Би: Яа! Жин гэхэд тэр над руу харан, сууж байсан газраасаа босон өөдөөс алхлаа.

Жин: ямар уддаг юм! Ээж аавууд явчихсаан. Хоёулаа одоо алхдаг л байхдаа

Би толгой дохиод: чи харихгүй яасан юм?

Жин: чамайг бодоод үлдсэн юмаа. Санаа зоволтгүй... тэгээд та хоёр яасан?

Би гүнзгий амьсгаа аваад: ямартай ч үл ойлголцол гарсан бололтой. Хэна Жонгүг хоёр үерхдэггүй гэсэн. Одоо л нэг бүтэн амьсгалахтайгаа болж байна гэхэд Жин инээлээ.

-Болж дээ. Уйтгарласан Рианийг харах дургүй шүү! Ахиж битгий гуниж гутраарай гэж хэллээ. Бурхаан танд үнэхээр их баярлалаа. Жин шиг сайн найз надад өгсөнд баярлалаа.

**************

Өглөө сэрдэг цагтаа сэрэн, инээмсэглэсээр таазан дээр наалттай байх Жонгүгийн зурагнуудыг ширтлээ. Яг ууртай байхдаа энэ хэдийг ураад хаячихсан бол яанаа...

Би: Жонгүг аа, сайн уу... чи уг нь ингэж инээдэг шигээ байнга инээвэл зүгээр юмсан.. гэж бувтначхаад орноосоо бослоо. Нүүр гараа угааж, дүрэмт хувцасаа өмсчхөөд нүүрээ бага зэрэг будлаа.

Уруулаа жоохон өнгөлөөд, толинд харлаа. Дажгүй шүү.

Цүнхээ барин, доош буутал ээж өглөөний цайгаа бэлдээд, аав сонин уншаад сууж байв.

Би ширээнд очин суугаад: өглөөний мээнд!

Аав сонингоо ширээн дээр тавиад: За, өчигдөр орой хаашаа явчихав? Мм?

Би: ... н-найзтайгаа таараад... уучлаарай гэхэд аав толгой дохилоо.

Утас чичирхийлэн, аван хартал Жонгүгаас зурвас ирсэн байв.

Яа! 07.30. Хоцорвол ...? Мэдэж байгаа биз!

Гэсэн байв. Цагаа хартал 07.23 болж байв. Аэшшш гүйхээс дээ! Тулгаж хэлээд байхдаа яахав дээ!

Цүнхээ шүүрэн үүдрүү гүйлээ.

Ээж хойноос: Риан, цайгаа уухгүй юм уу?

Би гутлаа өмсөнгөө: амжихгүй нь ээ. Дараа ууя гэчхээд гэрээс гарлаа.

Аааа Жон Жонгүг!!!

Хурдан гэгчинь гүйсээр Жонгүгийн гэрийн гадаа ирлээ. Амьсгаагаа даран зогсож байтал Жонгүг гарч ирэв. Ашгүй дээ, юутай ч амжиж.

Жонгүг: чи гүйсэн юм уу?

Би: тулгаж хэлэхээр чинь гүйж л таарна шт! Жоохон эрт хэлж болохгүй юм уу?

Жонгүг цүнхээ ухан, хоёр сүү гаргаж ирлээ. Нэгийг нь надад өглөө.

Би гайхаж хараад: Надад уу?

Жонгүг толгой дохиод: алив хурдан явъя! Гэлээ. Пшш, их зант.

ad/ kiss scene away gsnuu aaiii? ogox uu? yaxu kkk

•I  H A T E  Y O U• (ДУУССАН)Where stories live. Discover now