|34|

2.6K 242 9
                                    


Би хөмсгөө зангидан: чи ямар н*вшоо хийгээд байгаа юм бэ? Гэхэд тэр юу ч болоогүй аятай инээж байв.

Юнги: у-уучлаарай...гэхдээ, чамд таалагдсан л биздээ? Гэж асуулаа. Энэ одоо юугаа яриад байгаа хүн бэ?

Би: за больёоо, болиоч дээ чамд л сайхан байсан биз гэхэд Юнги ер уурлахгүй инээсээр л байлаа. Аягүүү, Юнгиии ингэж инээгээд байхаар чинь надад хэцүү байна шт. Зүрх бараг гараад ирэх нь үү гэлтэй цохилоод байхад.

*********

Юнгигийн төрсөн өдөр өндөрлөн, хүүхдүүд ч гэртээ харихаар боллоо. Юнги Биёлийг хүргэж өгнө гэж зөрүүдэлсээр байгаад хүргэж өгөхөөр боллоо. Биёл ганцаараа явна гэж уурласан ч Юнги өрөвдөлтэй царай гаргасаар байгаад зөвшөөрүүлсэн ажээ.

Жонгүг, Жин, Риан гурав цугтаа явж, Хусог Сылгиг хүргэж өгөхөөр тус тус салан явцгаалаа.

Юнги Биёл хоёр юу ч ярихгүй чимээгүй л алхан явна.

Биёл хоолойгоо засаад:...ингээд чимээгүй явах эвгүй биш байна уу? Гэхэд нь Юнги хүлээж байсан юм шиг л хурдан хурдан толгой дохиж байв.

Юнги: Биёл аа, би чамд ядаргаатай санагдаж байна уу? Гэн санаа зовнисон өнгөөр хэллээ.

Биёл хөнгөхөн инээчхээд, төв царай гарган: яагаад тэгж бодсон юм? Гэнэт гэмших сэтгэл төрсөн юм уу гэхэд Юнги явахаа болин, зогслоо. Биёл ч мөн түүний дэргэд очин зогслоо.

Юнги: хоёулаа өнөөдөр л уулзсан... бүх юм хэтэрхий хурдан өрнөөд байх шиг санагдаад л...

Биёл: өнөөдөр л танилцсан бил үү? Яг л танилцаад удсан юм шиг мэдрэмж төрөөд байх юм

Юнги Биёлийн хэлсэн үгэнд толгой дохиод: надад ч бас тэгж л санагдсан лдаа... Биёл аа, хоёулаа үерхэж байгаа биздээ?

Биёл гайхаж харан: би өөрөө өөртэйгөө үерхээд байгаа юм уу? Гэхэд Юнги инээмсэглэсээр Биёлийг тэврээд авлаа.

Биёл муухай царайлан Юнгиг нэг түлхэх гэснээ болин, зүгээр л тэврүүлэн зогсоно.

Ad/ cute couple bailgamaap bnnn🥺

•I  H A T E  Y O U• (ДУУССАН)Where stories live. Discover now