|33|

2.7K 248 11
                                    


Би Юнгиг өөрөөсөө түлхэн, жоохон хол зогслоо. Юнги инээсэн хэвээр харан зогсоно.

Би хоолойгоо засаад, үл ялиг хоолойгоо засаад: б-би нялуун байх дургүй... тэгж ойлгоорой гэчхээд аягаа угааж эхэллээ.

Юнги: о-ойлголоо..би цаашдаа хичээнээ гэлээ. Би түүнд мэдэгдүүлэхгүйхэн шиг хөнгөхөн инээлээ.

Хөгжилтэй л юм. Над шиг эршүүд охинд дурлаж л байдаг,Юнгигийн нүд жоохон асуудалтай байж мэдэх л юм. Анхны харц гэнэ шүү...

Аяга тавгаа угааж дуусан, гараа угаачхаад тэдний дэргэд очлоо. Тэд дэрээр байлдаж байв. Бүгдээрээ нэг нэг дэр барьчихсан тааралдснаа нүүр нүдгүй цохиж байв. Энэ Сылги иймэрхүү юманд ямар ч аз одгүй юм байж юун ч дуртай юм бэ дээ, очоод л цохиулаад байдаг шүү.

Би тогломооргүй санагдан, зүгээр тэднийг буйдан дээр суун харахыг илүүд үзлээ.

Риан гуай далжиганаж очоод л цохих юм, нөгөө цохиулсан хүн нь эргээд Рианийг цохих гэхээр Жонгүгийнхаа аруур орчих юмаа. Зивүүн гар шүү нээрээ.

Рианийг шоолон инээгээд сууж байтал, гэнэт толгой хүндрээд цохиулсан юм шиг мэдрэмж төрөөд эхэллээ. Хэсэг жингүүдлийн байдалтай байж байгаад эргэн тойрноо хартал Юнги дэр барьчихсан инээгээд зогсож байв.

Би Юнги рүү хамаг муухайгаараа харан, хажуудаа байсан хатуу дэрээ аваад: за яахав! Чи өөрөө эхэлсэн шүү гэж шүдээ зуун хэлчхээд түүнийг цохилоо.

Зүв зүгээр сууж байхад түрүүлж цохисон нь тэр өөрөө. Тиймээ, хүртэх ёстойгоо хүртэж байгаа чинь энэ.

-Хэсэг хугацааны дараа-

Хөлс гаран багагүй ядран Юнгиг цохихоо болин хөлөө жийн газар суулаа. Амьсгаадсаар эргэн тойрноо хартал, бусад хүүхдүүд ч бас над шиг хий нь гарсан шаар шиг сууж байв.

Юнги: Биёл ааа гэхэд нь түүн рүү хартал хоёр хамарнаас нь цус гарчихсан байв. Би сандран, цусыг нь дарчихаар алчуур, амны цаас хайн эргэн тойрнол харлаа. Тэгтэл Жин яг хөлсөө арчих гээд духруугаа амны цаас ойртуулж байв. Би түүний гарнаас аван, Юнгигийн хоёр хамрыг арчиж өглөө.

Би: чи өөрөө л эхэлсэн шүү, ингэж цус гарч байгаа нь чиний буруу гэхэд тэр толгой дохиж байв.

Юнги миний гаран дээр гараа тавиад:мэдэж байгаа... өөрийгөө буруутгах хэрэггүй гэлээ. Юу, хэн өөрийгөө буруутгасан гэж? Би юу?

Би Юнгигийн гар луу хөнгөхөн ёвроод: би өөрийгөө буруутгаагүй байна! Битгий андуур гэлээ. Юнги эргэн тойрноо сэм харчхаад, эргээд над руу харлаа. Би Юу хийх гээд байгааг нь ер ойлгохгүй байгаа болохоор хачин царайлсаар үйлдэл болгоныг нь дагуулан харна.

Гэтэл Юнги над руу ойртон, хацар дээр минь шоб хийтэл хурдхан гэгчинь үнсчихэв. Ээ хөх тэнгэр минь! Х-хацар дээр минь үнсчихэж байгаа юм уу?

Би ч өнөө л хөмсгөө зангидсаар ойрхон байх Юнгиг өөрөөсөө түлхлээ.

Ad/ eheh

•I  H A T E  Y O U• (ДУУССАН)Where stories live. Discover now