|26|

3.1K 322 25
                                    


Жонгүг над руу хараад: ерөөсөө болохгүй нь ээ гээд уулга алдахад нь түүн рүү тогтон хартал, тэр доош бөхийгөөд уруулан дээр минь зөөлнөөр үнслээ.

Заалаар нэг уулга алдалт, зураг авах чимээ сонсогдож байлаа.

Би сандран,яахаа үл мэдэн нүдээ тас анин сууна. Аүү, одоо үнэхээр... шившиг болох байхдаа.

Жонгүг надаас хөндийрөөд: Одоо манайх тоглоно. Намайг дэмжээрэй гэж хэлээд нүдээ ирмээд цааш гүйчхэв. Ааааааа ёстой ичиж үхэх нь ээ.

Нүүрээ дарсаар сууж байтал, Жин Сылги хоёр намайг зөөлөн зөөлөн ёвроод байв. Гараа нүүрнээсээ түр холдуулаад, тэр хоёр луу хартал хоёулаа чөтгөр царай гарган жуумалзаад сууж байв.

Сылги: охин минь, сая юу болоод өнгөрснийг тайлбарлах уу?

Жин толгой дохиод: Та хоёрыг ийм дотно болсон гэж ер бодсонгүй

Би үсээ нэг зулгаагаад: аээшш! Мэдэхгүй ээ мэдэхгүй. Би өөрөө ч мэдэхгүй байна, сая юу болоод өнгөрснийг сайн ойлгосонгүй гэхэд тэр хоёр нүдээ нарийсгаад жуумалзсаар л байв.

**********

Жонгүг нүүр дүүрэн инээмсэглэсээр багийнхан дээрээ очлоо. Түүнийг холоос ажин зогсох Юнги барьж байсан савтай усаа Хусог руу шидчихээд, Жонгүг руу алхаж эхэллээ. Замдаа таарах хэнийг ч хамаагүй мөрлөн алхаж байв. Тэгснээ, Жонгүг дээр очин шууд заамдаад авах нь тэр. Тэр хавьд байсан хэдэн хүүхдүүд сандран, тэр хоёрыг тойрон зогслоо.

Юнги: Чи Рианд сайн юм уу? Хөөе! Хэрвээ хайргүй юм бол битгий сэтгэлээр нь тоглоод бай! Гэхэд Жонгүг хөмсөг зангидан Юнгигийн гарыг тавиулаад,

-Хайртай болоод үнссэн юм!! Юу ч мэдэхгүй байж битгий амныхаа зоргоор чалчаад бай!

Юнги: за яахав. Чи бид хоёрын хэнийг нь сонгохыг харчихъя гэчхээд түрүүний байсан газар луугаа буцлаа.

************

Угаалгын өрөө орохоор явж байтал, өөдөөс өнөөх шар үст гараад ирэв. Үүү, ойртоод харсан чинь үнэхээр дажгүй юм гээч.

-нөгөө....?

Хажуугаар нь зөрөх гэтэл тэр ийн хэллээ. Би сандарсаар түүний өөдөөс харлаа.

Би: эй? Юу?

Шар үст хөнгөхөн инээснээ: түрүүний чамайг үнсдэг хөвгүүн та хоёр үерхдэг юм уу? Гэж асуулаа.

Би хурдан хурдан толгой сэгсрээд: үгүй ээ, үгүй. Тэр...ш-шийтгэл .. гэсэн гээд инээх аядлаа. Ааа, ёстой мэргэжлийн худлаа ярьлаа даа!

-ааан. Тэгвэл, хоёулаа танилцаж болно биздээ? Гэхэд нь шууд зөвшөөрөх гэснээ түр азналаа. Намайг буруугаар ойлгочихвол яана.

-намайг Жимин. **** сургуулийнх.

Би: Риан гэхэд болноо

Жимин: за тэгвэл, хоёулаа тэмцээн тараад тухтай уулзъя гээд нүдээ ирмэчхээд яваад өглөө.

Ad/ yanaa, ymapxuu bolj bn? Xeleed ogoopei manaixaan✌️

•I  H A T E  Y O U• (ДУУССАН)Where stories live. Discover now