|3|

4.1K 382 15
                                    




Гүйх нь холгүй явсаар, дээврийн хаалганд тулж ирлээ. Яг ирсэн чинь орох эсэхдээ жоохон эргэлзчихлээ байна. Гэнэт, намайг яагаад дээвэр дээр дуудсан юм бол? Намайг яг дуудсан биз?, өөр охин дуудсан байж таарвал яанаа

Муухай юм бодохоо больё. Гүнзгий амьсгаа авчхаад, дээврийн хаалгыг татан дотогш орлоо. Жонгүг дээшээ харан сандал дээр сууж байв. Түүний байгаа байдал хэтэрхий төгс байна, үнэхээр дийлдэхгүй хүн юмаа. Өнөөдөр ахиад л шинээр дуралчихлаа...

Түүний дэргэд очин, хоолойгоо заслаа. Жонгүг нүдээ аажмаар нээн, надруу тийм гэхийн аргагүй сонин харж байв. Нэг тийм жуумалзсан...

Би: н-нөгөө...гэж авиа гаргтал, Жонгүг халаасаа ухан миний дэвтрийг гаргаад ирэв. Омо,миний хайгаад байсан ягаахан дэвтэр минь

Би сандран: э-энэ чинь...м-миний дэвтэр гэж үгээ зөөж ядан хэллээ. Жонгүг жуумалзсаар,

-Энэ дэвтэр дээр байгаа зурагнуудыг чи өөрөө дарсан юм уу? Чи stalker юм уу?

Би: чи...буруу ойлгоод байна. Наадах чинь миний дэвтэр...биш. Манай найзын дэвтэр гэж худлаа ярьлаа. Ичиж үхмээр юм бэ...

Жонгүг дэврийг нээн: Тийм үү? Тэгвэл танай найз та хоёр адилхан нэртэй юм байна тийм үү? И Риан? гэж тайван ёжилсон өнгөөр хэллээ. Чөтгөр юм даа

Гараа сарвагануулан дэвтрээ авах гэтэл, Жонгүг надаас урьтан хойшоогоо нэг алхчхав. Бурхан минь, хэтэрхий ойрхон байна.

Жонгүг: чинийх биш гэсэн биздээ? Юундаа сандраад байгаа юм бэ?

Би: сандраагүй байна. Найзынхаа дэвтрийг авъя, хичээл орлоо гэж аль болох тайвнаар хэллээ.

Жонгүг: энэ дэвтэр дээр миний булчингийн талаар хүртэл нэг нэгэнгүй бичсэн байна лээ... үнэхээр их хайрладаг болотой. Ерөөёөө найзтай чинь явж уулзнаа гэх нь тэр. Би сандран

-яах гэж?

Жонгүг: яахав, надад тэгж их хайртай юм хойно, очиж үерхэх талаар асууя гээд хажуугаар зөрөн хаалга руу яваад өгөв. Болохгүй эээ

Сандран, араас нь гүйж очин урдах замыг нь хаан зогслоо.

Жонгүг: яасан бэ?

Би: ү-үнэхээр үерхэх гээд байгаа юм уу?

Жонгүг жуумалзан: ганц боломж олгоё, чи мөн биздээ?

Үнэнэээ хэлэх үү, гүрийх үү? Манай ангид надаас өөр Риан байхгүй штээ...

Би хоолойгоо засан: Энэ зөвхөн чи бид хоёрын дунд үлдэх ёстой шүү гэхэд тэр учиргүй инээд алдлаа.

Жонгүг: хүсэхгүй байна, хүмүүст хэлмээр байна. Аах, хэл загатнаад болохгүй нь. Нөгөө ангийн охин Риан надад сайн. Бүр болоогүй миний биений хэсэг болгоныг бичиж тэмдэглэдэг---гээд үгээ дуусгаагүй байхад нь би амыг нь дарж орхилоо.

Би: ю-юу хүсээд байгаа юм? гээд аман дээрэс нь гараа аван түүнрүү харлаа.

Жонгүг хоолойгоо засан: миний боол бол. Дуудсан цагт хаана ч хамаагүй ирэх ёстой, тохирох уу? гэх нь тэр. Үхсэн, сахиусан тэнгэрээ хатдаа...

ad\ymap bn?

•I  H A T E  Y O U• (ДУУССАН)Where stories live. Discover now