|4|

4.1K 383 5
                                    


Жонгүг: чи ямар уддаг юм? Таван минутын дотор ир гэж байхад?

Хичээлийн дундуур, бараг л завсарлагаан болгоноор ийм юм авчир, тийм юм хэрэгтэй байна, энийг хийгээдэх гээд өнөөдөр намайг зүгээр суулгасангүй. Би ер нь ямар хүндээ дурлаад, хайлаад яваад байсан юм бэ? -_-

Би авчир гэсэн балыг нь гарт нь атгуулаад: Багш ангиас гарж өгөхгүй байсан юмаа, тэгээд ч чи бараг завсарлагаан болгоноор дуудаад байгаа биздээ? Гэн гомдоллон хэлтэл тэр жишим ч үгүй өөдөөс ширтэж байв.

Жонгүг: заз! Чи хүсч байгаа бол дэвтрээ дэлгээд больж болно гэх нь тэр. Муу чөтгөр!

Би: заазаа, зүгээр хэлж үзсэн юмаа. Битгий ингэ лдээ гэсээр эв хавгүй инээлээ. Бугуйн цагаа харвал, сүүлийн цаг эхэлхэд 1 минут үлдэж.

Би: анги руугаа явлаа гэхэд тэр толгой дохин,

Жонгүг: хоёулаа нэг зүгт байхаа? Тараад цуг явна гэж мэдээрэй гээд анги руугаа орлоо.

Цуг гэрлүүгээ явах нь байна. Өмнө нь дандаа араас нь зугуухан явдаг байж билээ. Одоо цугтаа...

Хонх дуугарч байна ямар чанга---- Ааааа хичэээл...

Анги руу гүйсээр яг багшийн өмнө орлоо. Амьсгаадан суудалдаа очиж суутал Жин Сылги хоёр асуулт нэхсэн харцаар харцгаалаа.

Сүүлийн цаг математик. Би уг нь дургүй лдээ, гэхдээ тэмдэглэл хийхгүй бол математикийн багш дэвтрийн ажилгаа их хардаг.

Нэг нэгэнгүй самбар дээр бичсэнийг хуулж бичин, тодуулахыг нь тодрууллаа.

Хонх дуугарчихлаа. Математик дээр их юм бичдэг болохоор ч юм уу цаг хурдан яваад байдаг.

Хичээл номоо хаман, цүнх рүүгээ хийн ардаа үүрлээ.

Жин: Яа! Риан, чи чинь яагаа вэ? Хоёулаа нэг зүгт явна, намайг хүлээхгүй байхаар шийдээ юу?

Өө, нээрээ Жинийх манай хажууд шт.

Би: Жиннн, найз нь өнөөдөр чамтай цуг явж чадахгүй ээ. Чи өнөөдөр ганцаараа явчих гэж хэлчхээд яарсаар ангиас гарлаа.

Сургуулийн хаалга руу гүйсээр очвол, Жонгүг зогсож байв. Би өөрийгөө жоохон янзлан, үсээ задгай тавьлаа.

Жонгүг намайг хараад: алив хурдлаач! Ямар уддаг юм, яст мэлхий аятай л гэсээр үглэж гарлаа. Бурхан минь, зүгээр царайг нь л харж байвал хангалттай юм байна.

Хажууд нь очтол цүнхээ надруу шидчих нь тэр.

Би гайхан харвал,Жонгүг: одооноос тараад дандаа миний цүнхийг барьж явах болно гэчхээд түрүүлээд алхчихав. Арай чдээ, ядаж байхад ямар ч хүнд цүнхтэй юм бэ дээ.

Жонгүгийн цүнхийг урдаа үүрэн, түүний алхааг гүйцэн хажууд нь очин алхлаа.

Жонгүг хоолойгоо засан: хэзээнээс надад сайн болсон юм? Гэж асуулаа. Шууд л сагсны тэмцээний үе бодогдож байна.

Би инээмсэглэн: сагсны тэмцээнээр. Нөгөө сургуулийнхантай тоглож байхад, түр завсарлагаа авахад чи үсээ норгоод хойшлуулсан даа, яг тэгэхэд. Анхны харцаар л дурлачихсан гэж тэр үеийн Жонгүгийг төсөөлсөөр инээмсэглэн хэллээ.

Жонгүг амандаа :юун ч хурдан юм бэ дээ...

Жонгүгийн юу гэсэн нь тийм ч сайн сонсогдсонгүй.

Би: эй? Юм ярьсан уу?

Жонгүг: үгүй ээ, тэгээд чи чинь надад сайн хэрнээ өөр хүнтэй бас үерхдэг хэрэг үү?

би гайхан: яагаад тэгж бодоод байгаа юм?

Жонгүг: танай ангийн хөвгүүн. Чамтай байнга цуг явдаг, өндөр гэх нь тэр. Жинийг хэлээд байгаа юм байна.

Би инээд алдан: Жин бид хоёр чинь сайн найзууд. Бас хөршүүд, багаасаа л цуг байсан гэхэд хилсдэхгүй ээ гэхэд тэр хариу үйлдэл үзүүлсэнгүй.

Юм яриад явчихсан даа ч юм уу, нэг мэдэхэд Жонгүгийн гэрийн гадаа ирчихэж. Манайх хоёр байшингийн цаана.

Жонгүг цүнхээ авчхаад юу ч хэлэхгүй ороод явчхав.

Би араас нь харан, амандаа: царайлаг юмдаа, зан ааш нь бол авах юмгүй юм байна цк цк гэсээр амандаа бувтнаад явж байтал хойноос хэн нэгний миний нэрийг дуудах сонстлоо.

Эргэж хартал Жин ирж байв.

Жин хажууд ирэн: ганцаараа явах байсан юм бол яагаад надад хэлээгүй юм? Надаас залхаад байгаа юм уу?

Би: үгүй ээ үгүй, чамаас залхах байсан бол аль бага ангидаа л залхах байсан. Зүгээр бодох юм байсан юм гэхэд тэр толгой дохилоо.

•I  H A T E  Y O U• (ДУУССАН)Where stories live. Discover now