|17|

3.3K 320 8
                                    


Жин: орой хоолонд орно штээ, мартав аа! Гэж хэлчхээд гэрлүүгээ гүйчхэв. Би ч Жиний араас хэсэг харж байгаад гэрлүүгээ орлоо.

Гэрлүү ортол өөдөөс ээж хүрч ирэн, гарнаас хөтлөөд том өрөө рүү орууллаа. Том өрөөнд аав зурагт үзээд сууж байв.

Би ч буйдан дээр лагхийн суулаа.

Ээж- миний охин зүгээр үү? Яагаад урвайчихсан юм?

Би- зүгээр ээ, юу ч биш гэхэд ээж итгэлгүйхэн толгой дохиж байв.

Ээж- нээрээ, хувцасаа солиод гараад ир! Хоёулаа оройны хоолонд өмсөх хувцасаа авъя гээд их л цоглог хоолойгоор хэллээ. Тиймээ, өөрийгөө жоохон завгүй байлгаж Жонгүгийг бодохгүй байх хэрэгтэй.

Би босон: хувцасаа солиод ирье гээд өрөөрүүгээ орлоо

**************

Ээжтэй цуг их дэлгүүрийн гадаа ирлээ. Машинаас буун ээжийг сугадаад дэлгүүр лүү орлоо.

Ээж хувцас үзэнгээ: Риан, удахгүй улирлын амралт эхэлнэ биздээ? Чи ийш тийшээ явъя гэж бодож байна уу?

Би: харин л дээ, тийм юм бодоогүй л байгаа гэхэд ээж толгой дохилоо.

Ээж барьж байсан даашинзаа надад өгөөд: Наадхаа өмсөөд ир гэлээ. Би ч даашинзыг аваад хувцас солих өрөө рүү орлоо.

Дажгүй л юм. Улаан хүрэн өнгийн нимгэн даашинз. Өмсчхөөд гаран, ээж дээр очлоо.

Би: ямар байна?

Ээж: ёстой хөөрхөн. Наадхаа авчих гэлээ. Би ч толгой дохин шууд өмсөөд явахаар шийдэв. Өмсөж ирсэн хувцасаа уутанд хийлгээд авч явлаа.

**************

Байнга очдог рестораны гадаа ирэн, бид гурав машинаасаа буулаа.

Ээж аав хоёр сугадалцан би тэдний араас алхлаа.

-сайн байна уу? И захирлаа. Суудаг газартаа суух уу?

Аав толгой дохиод: Ким захирал ирсэн үү?

-ирчихсэн байгаа гэлээ. Аав толгой дохисноор тэдний харилцан яриа өндөрлөн, бид ширээрүүгээ алхлаа.

Эргэн тойрноо харж байтал нэг л танил царай нүдэнд тусав. Тэр мөн байна! Жон Жонгүг! Гэхдээ тэр тогоочийн хувцастай байх чинь.

Түүнрүү харж байтал тэр над руу харчхав. Тэгснээ өөдөөс минь алхаж эхэллээ.

Би: ээж аав түрүүлээд явж бай даа. Би араас чинь очъё гэчхээд Жонгүгийн өөдөөс алхлаа.

Жонгүг: сайн уу?

Би: чи энд ажилдаг юм уу?

Жонгүг толгой дохиод: би торт хийх дуртай. Энэ миний хобби. Чи амсаж үзэх үү? Гэлээ. Хэчнээн торт нд үнэхээр их дуртай ч, би түүнд уурласан байгаа шүү дээ.

Би хоолойго засан: үгүй дээ, би явлаа гэчхээд тэндээс холдлоо. Ахиад л сэтгэлийг минь догдлуулчихлаа.

Жонгүг Рианийг тэгээд яваад өгсөнд бага зэрэг гайхан, урам нь хугарсан байв.

Сайхан харагдаж байна гээч. Даашинз түүнд зохидог юм байна. Гэхдээ одоо ч надтай хөндий харьцаад байх юм. Яагаад ингээд байгаа юм болдоо...

Ширээнд очин суудалдаа суулаа.

Жин: хаана байсан юм?

Би: угаалгын өрөө гэхэд тэр нэг талын хөмсгөө өргөж байв.

****************

Хооллож дуусан, тэндээс гарахаар Жинтэй цугтаа явлаа. Гадаа гартал Жонгүг хаалга түшээд зогсож байв.

Жонгүг Жин рүү нэг муухай харчхаад: хоёулаа ярилцаж болох уу?

Би гайхан: юуны талаар?

Жонгүг: өөрсдийнхөө талаар! Гэхэд нь бага зэрэг санаа алдчхаад Жин рүү харлаа. Жин ч яв яв гэсэн шиг дохиж байв.

ad/ ucpaa olox c ymuudaa

•I  H A T E  Y O U• (ДУУССАН)Where stories live. Discover now