|28|

3.1K 302 4
                                    


Би: ...хэрвээ би одоо зөвшөөрвөл, чиний фэн охидуудад алуулах байхдаа гэхэд тэр хөмсөг зангидаж байв. Тэгснээ,

-надаа фэн клуб байдаг гэж мэдсэнгүй. Гэхдээ тэд бидэнд саад болохгүй ээ. Чи бид хоёр өөрсдөө л болж байвал... гээд нүд рүү минь ширтлээ. Миний хайртай хүн намайг хайрлаж, бас харамлаж байна. Өөр юу хэрэгтэй гэж?

Би хоолойгоо засаад, хурдан хурдан толгой дохилоо. Жонгүг эхэндээ юу гээд байгааг минь ойлгоогүй бололтой харж байлаа. Дараа нь, ойлгосон бололтой том нүдлэн намайг энгэртээ тэвэрлээ. Би ч түүнийг зөрүүлэн тэвэрлээ.

Бид тэврэлдэхээ больтол, Жонгүг гарнаас минь хөтөлчих нь тэр.

Жонгүг: одооноос энэ гарыг хэзээ ч тавихгүй ээ гээд чанга гэгчинь атгаж байв.

***********

Юнги Жинтэй жиг жуг хийсээр алхах аж. Тэдний урдхан Жонгүг Риан хоёр хөтлөлцөн алхаж байв. Жин бараг л гадарлаж байсан учир тэгж их гайхсангүй. Харин Юнги эсэргээрээ гайхсан харагдана.

Жин Юнгигийн царайг хараад, Түүний мөрөн дээр хөнгөхөн цохиод: одоо мартсан дээр байхаа, Юнги. Риан Жонгүгт үнэхээр маш их хайртай гэн учирлахад Юнги уртаар санаа алдаад толгой дохилоо.

Жин Юнгиг нудраад: эээе, битгий ингэж гуниглаад бай! Чамд тохирох охин удахгүй гарч ирнэ гэдэгт итгэж байна

Юнги:....

***********

Сылги Хусогтой цуг элдэвийг ярилцан удаахан алхана. Хусог тоглолтон дээр ийш тийшээ нэлээн гүйж үнэхээр их ядарч байсан ч Сылгитэй удаан байхыг хүсэн, ядарснаа ч ил гаргахгүй инээмсэглэж байв.

Харин Сылги Хусогийг ядарсныг ч мэдэлгүй завсар зайгүй хөгжилтэй зүйл ярин амьхандаа Хусогийг инээлгэхийг хичээх аж.

Сылги: Хусог аа... нөгөө хоёулаа уулзаад бараг л, бараг л...3 долоо хоног болж байна. 21 хоног бага хугацаа биш... тэгэхээр—— гэж түүнийг үгээ дуусгаагүй байтал Жимин амьсгаадсаар тэдний дэргэд ирэн Сылгиг дуудлаа.

Хоёулаа түүн рүү гайхсан харц шидлэх аж.

Сылги: намайг мэддэг юм уу? Гэхэд Жимин толгой дохиод,

-Намайг Жимин гэдэг. Сылги, надад чамд хэлэхийг хүссэн зүйл их байна лдаа гэн үсээ хойш нь илбэн хэлэхэд Сылги юу гэхээ мэдэхгүй зогсох бол, Хусог хөмсөг зангидсан байлаа.

Хусог: бие биенээ анх удаа л харж байгаа юм шиг харагдах юм? Юугаа ярих гэдэг билээ? Гэхэд Жимин Хусог руу муухай харц шидлээд түүнийг үл тоогоод, Сылги рүү инээмсэглэн харлаа.

Байдал эвгүйтсэнийг Хусог ойлгоод, Сылгиг хөтлөн тэндээс холдлоо. Жимин хачин царайлсаар тэдний хойноос,

-би ярьж дуусаагүй байна. Сылгиии гэн ориллоо.

Сылги байн байн эргэж харж байлаа. Хусог хөмсөг зангидсан хэвээр.

Ad/ yoongig neg atman oxinto ucipta bolgox boloxoop bitgi sanaa zow hahah

•I  H A T E  Y O U• (ДУУССАН)Where stories live. Discover now