|10|

3.7K 331 13
                                    


Жонгүг хичээлийнхээ үеэр, багшийгаа самбар дээр юм бичих гээд цааш харах зуур утсаа байн байн асааж харах аж. Түүний утсанд ямарч мэдэгдэл ирээгүй байлаа. Жонгүг хөмсгөө зангидан зурвас явсан эсхийг шалгаж үзлээ.

Явчихсан л байна даа. Үнэхээр шийдчхэж байгаа юм уу, Риан гуай.

Завсарлах хонх дуугархад Жонгүг багшийгаа гарав уу үгүй юу сандлаасаа харайн босон ангиасаа гарлаа. Тэр бараг л гүйсээр Рианий ангийн гадаа иржээ.

Жонгүг нүдээ гүйлгэн Рианийг байгаа эсхийг шалгалаа. Риан байхгүй байв.

Жонгүг яахаа үл мэдэн бага зэрэг санаа зовж байв.

Өчигдөр дэмий бороонд үлдээж. Аэш, ямар нэг юм болчихоогүй байгаа даа.

Жин Жонгүгийн сандарсан төрхийн хараад, түүн дээр очлоо.

Жин: Жон Жонгүг мөн биздээ? Гэн асуухад Жонгүг Жин рүү харчхаад толгой дохилоо.

Жин: Рианийг хайгаад байгаа юм уу? Гэвэл Жонгүг толгой дохих гэснээ болин хоолойгоо заслаа.

Жонгүг: би яахаараа, тэрийг хайна гэж. Зүгээр х-хүн хүлээж байсан юм гэж сандарсан өнгөөр хурдан хэлчхээд яваад өгөв. Жин толгой сэгсрэн Жонгүгийн хойноос харан зогсоно.

Яаж ийм амьтанд дурласан юм болдоо, Риан минь. Хажууд нь Юнги эр хүн юм байна.

***********

Толгой минь! Хоолой сэрвэгнээд үнэхээр үхэх нь. Эмийн санчаас зөвлөгөө аваад хэдэн эм авсан ч ер нөлөөлөхгүй юм. Хэвтрийн дэглэм сахиарай гэхээр нь байнга л хэвтээд байгаа юмсан, дээрдсэнгүй. Хичээлдээ ч яваагүй хоёр хоночихдог.

Утсаа олох хэрэгтэй байдаг. Буйдангийн ар урдуур үзэхгүй бол, тийшээ л унагачих шиг болсон.

Жонгүг яасан бол? Намайг хайсан болов уу, над руу ядаж зурвас бичсэн болов уу? Аааа болохгүй нь ээ. Босч утсаа олох минь!

Огцом орноос боссон болохоор ч тэр үү толгой аймшигтай өвдөн, нүд эрээлжлэж байв. Түр өвдөлтөө намдтал нүдээ анин суулаа.

Гайгүй болохоор нь босон, том өрөөнд очлоо. Буйдангаа хөдөлгөн, завсар бүрийг нь ухтал ашгүй гаранд минь нэг юм баригдлаа. Баярлан автал унтарчихсан байв.

Эээ, цэнэглэхээс биш дээ. Утсаа залгачхаад гал тогоо орон, эмээ уулаа.

Гэр орон ч үнэхээр нохой хороо болжээ. Ээж харвал ч...

Хаалга тогших шиг болон, очтол хаалганы цаана хэн нэгэн байв. Хэн байдаг билээ? Жин Сылги хоёр юм болов уу? Би Жинийг хичээл тараад хоол авчирж өг гэж хэлсэн л дээ.

Хаалгаа нээтэл ёстой төсөөлөөчгүй хүн зогсож байв.

Би том нүдлэн: Ж-Жонгүг аа, энд юу хийж байгаа юм? Гэхэд тэр нөгөө л энгийн царайны хувиралтай над руу ширтэж байв.

Жонгүг: Наад үс гэзгээ янзлаач! Жоохон эмэгтэйлэг баймаар юм! Кхм, тэр ч яахав. Боол нь алга болчхоор ямар ч хүн санаа зовно биздээ? Би орлоо шүү гэчхээд намайг мөрлөөд гэрлүү орчхов. Күэ ерөө, боол нь чхшиг...

Жонгүг манай гэрийг нэг тойруулж харчхаад: цк цк цк! Энэ гэрт эмэгтэй хүн амьдардаг гэхэд бэрх л юм. Гэр орноо цэвэрлээч гэж хэлээд надруу муухай харлаа. Энэ одоо ээж шиг аашилж гэнэ.

Амандаа үглэсээр энд тэнд тараасан хувцас хунараа янзлан, хөшигөө нээлээ.

A Few Moments Later.

Дуусчихлаа. Уг нь би өвчтэй байгаа юмсан.

Би: чи яах гэж ирснээ хэлээгүй л байгаа гэвэл тэр цүнхээ ухан ширээн дээр хэдэн юм тавьлаа.

Аван харвал эмнүүд байв.

Жонгүг: ханиад хүрчихсэн гэж бодоод хэдэн эм авчирсан юм. Элдэв юм бодох хэрэггүй шүү, надаас болсон юм шиг санагдаад нойр хүрэхгүй сайн унтаж чадахгүй байсан юм. Одоо бол унтаж чадахаар боллоо гэлээ. Пссс

Би ярвайн: баярлалаа, баярлалаа. Одоо яв! Би өвчтэй хүн амрах хэрэгтэй байна гэхэд Жонгүг өөдөөс хачин харлаа.

Жонгүг: чамайг харахад ер өвдсөн шинжгүй л байгаад байх юм гэлээ.

Яг өөдөөс нь хэрэлдэх гэж байтал хаалга тогшлоо. Жинийг гэж бодон шууд л нээж орхилоо. Гэхдээ биш байна.

-Зүгээр үү, Риан? Өвдсөн гэж сонссон?

ad/ .

•I  H A T E  Y O U• (ДУУССАН)Où les histoires vivent. Découvrez maintenant