|19|

3.3K 301 13
                                    


Сургуулийн гадаа ирэн, орох гэж байтал Жонгүг гарнаас барин зогсоолоо.

би: яав? Яасан? Гээд түүнрүү хартал тэр гарнаас минь татан өөртөө ойртуулчхав. Бидний нүүр үнэхээр ойрхон байна. Сургуулийн гадаа юугаа хийх гээд байнаа!

Жонгүг: хоолны цагаар цугтаа сууна шүү гэж хэлчхээд надаас холдон, сургууль руу орлоо. Аааааа юу болоод өнгөрчихөв өө! Зүрх минь, үнэхээр их сандарч догдоллоо.

Би: зүгээр холоос ч хэлчихнэ биздээ, ойртож ирээд л гэж амандаа бувтначхаад сургууль руу орлоо.

Ангид ортол Сылги ганцаараа сууж байв. Жин яасан юм болдоо.

Би: Жин яасан юм?

Сылги: ханиад хүрчихсэн гэсээн. Нээрээ чамд хэлж болохгүй шүү гэсэн.... өөө би сая хэлчихсэн үү?

Би: тиймээ, тэглээ. Гэхдээ надад хэлж болохгүй гэдэг нь яаж байгаа юм бол?

Сылги мөрөө хавчин: би ванга биш гэлээ.

Би ч суудалдаа очин суулаа. Дэвтэр номоо гарган хичээлдээ бэлдэж байтал хэн нэгэн мөр тогшлоо.

Хажуу тийшээгээ хартал, Хэна зогсож байв.

-Завсарлагаанаар түр ярилцаж болох уу?

Би гайхан: юуны талаар?

-Хмм, мэдэж л баймаар юм гэчхээд суудалруугаа яваад өгөв. Мэдэж байгаа гэнээ? Би мэдэхгүй л байна даа. Бүр дотор арзайчихлаа байна.

************

Жонгүг жуумалзсаар ангидаа ороход түүний найз Намжүүн их л сонин харан түүнийг угтлаа.

Намжүүн: чи зүгээр үү?

Жонгүг Намжүүн руу хараад: Бүх юм бүтэмжтэй байна! Гэчхээд суудалдаа суулаа. Намжүүн хачин царайлсаар Жонгүгийн араас яван суудалдаа суулаа.

Жонгүгийн утас чичрэн түүнд зурвас ирлээ.

*************

Хичээл орсоор, завсарлалаа. Суудлаасаа босон, хаалга руу харвал Хэна надруу дохиж байв.

Сылги: хоол идэхээр явах уу?

Би: чи түрүүлээд явж бай даа, би гялс нэг хүнтэй уулзчхаад очъё гэхэд Сылги толгой дохин ангиас гарлаа.

Би ч бас ангиас гаран, Хэнагийн араас даган явлаа. Тэр дээвэр лүү явж байна. Дээвэр дээр уулзах юм байхдаа?

Бид дээвэр дээр гарч ирэн, Хэна над руу харан зогслоо.

Би: юуны талаар ярих гэсэн юм?

Хэна үл ялиг жуумалзаад: Тэгэхээр, Риан. Жонгүг бид хоёр өмнө нь үерхдэг байсан, бас одоо бараг л эргээд нийлэх гэж байгаа болохоор чи Жонгүгаас холдож болох уу?

Өчигдөр л Жонгүг ямар ч харилцаа байхгүй энээ тэрээ гээд байсан байж.

Би: яагаад би холдоно гэж? Үнэхээр л чамд хайртай, эргэж нийлэх юм бол надаас үхснээ айгаад байгаа юм? Гэхэд тэр учиргүй өөрөө өөрийгөө цохиод унав.

Би гайхан гарнаас нь бариад: яагаад байгаа юм бэ? Гэтэл тэр болихгүй, улам өөрийгөө цохиод байв.

-Риан, болиоч ээ!

Жонгүгийн хоолой гарахад арагш хартал тэр байдгаараа хөмсгөө зангидаад зогсож байв.

Сая л ухаан орон, Хэнагийн гарыг тавьтал тэр хажуугаар гүйн Жонгүгийн дэргэд очлоо.

Хэна уйлан: Жонгүг аа, намайг чамаас холд гээд тэр намайг алгадаад, ү-үсдээд гээд ихэр татан уйлав.

Би толгой сэгсрэн: үгүй ээ, үгүй Жонгүг аа тийм биш. Б-би тийм юм хийгээгүй гэхэд,

-Риан, чамайг арай ч ийм гэж бодсонгүй... гэхэд нь надад итгээгүйд нь урам хугаран тэднийг дээвэр дээр үлдээн доошоо буулаа.

ad/ ugaasaa iim xeseg bicmeep baisan ym haha

•I  H A T E  Y O U• (ДУУССАН)Where stories live. Discover now