|14|

3.4K 351 13
                                    


-Яа! И Риан!!

Жиний дуу гаран, эргэн тойрноо харвал Хусог, Юнги, Жин гурав бид хоёроос нээх холгүй сууж байв.

Би ширээнээсээ босон,тэр гурвын сууж байгаа ширээнд очоод: Ө! Та гурав чинь цугтаа? Юнги Хусог хоёр энд?

Юнги: хичээлээ тарчхаад, Жинтэй уулзах санаатай л. Чи харин?

Би: найзтайгаа цуг... өдрийн хоол идэх санаатай л гэхэд Юнги толгой дохив. Жин манай ширээ рүү нэг харчхаад учиргүй жуумалзаад эхлэв.

Жин: за одоо яваа. Найз чинь хүлээгээд байна гэлээ. Би ч толгой дохичхоод ширээндээ очин суулаа.

Жонгүг хоолоо идэхгүй, зүгээ тоглоод сууж байв.

Би гайхан: зүгээр үү? Яагаад хоолоо идээгүй юм?

Жонгүг над руу муухай хараад: Идэж л байна шт гэх нь тэр. Юу вэ юу вэ үнэхээр энэ хүнийг ойлгохгүй юм. Ядаж эмэгтэй бол... бас ойлгохсон, даанч эрэгтэй болохоор чинь...?

Рианийг ширээ рүүгээ явсны дараа, Жин учиргүй инээгээд унав. Нөгөө хоёр нь гайхан Жин рүү харж байв.

Жин хоолойгоо засан: Энэ Риан байнаа, тэр хамт явж байгаа хүндээ сайн байхгүй юу гээд бүгдийг нь хэлж орхив.

Юнги гайхан: тэгэхээр...энэ хоёр үерхдэг юм уу?

Жин: үгүй ээ, миний мэдэхээр Жонгүг Рианд дургүй. Тийм болохоор үерхэх боломж 0000% гэхэд Юнги амьсгаа авав.

Харин Хусог эсэргүүцэн: бие биедээ дургүй гэж байгаад гэрэлчихдэг хүмүүс зөндөө байдаг шт. Энэ хоёр ч бас тэгэх байхаа, тэр Жонгүг гэгчийн харц сонин л байсан даа гэж хэллээ.

Би ч өлсөж үхэхийн наагуур байсан болохоор шууд л хоолоо идэж эхэллээ. Аягоо, энэ амт.

Жонгүг: Хөөе, жоохон эмэгтэйлэг идчихээр яачхаад байгаа юм?

Би: яав? Битгий хоол идэх сонирхол буруулчих гэсээр үргэлжлүүлэн идлээ.

-Хэсэг хугацааны дараа-

Би гэдсээ илэн: цадчихлаа байна гэхэд Жонгүг надруу хараад сууж байв.

Гэнэт л өөрийгөө ямар байдалтай байгаагаа анзаарлаа. Сайн хүнийхээ дэргэд ёстой тэнэгтэж өгч байна даа.

Жонгүг над руу амны цаас шидээд: амаа арч! Эмэгтэй байж гахай шиг л идэх юмаа гэсээр хөхөрч байв.

Гахай шиг чхшиг. Шал дургүй хүрчихлээ. Өгсөн цаасаар нь амаа арчаад, суудлаасаа бослоо.

Би: хоолны мөнгийг би өгчихсөн болохоор санаа зоволтгүй, гахай нь ингээд явлаа гэчхээд цүнхээ аван тэндээс гарлаа. Хнн, гомдож байна. Хүн жоохон идээ л биз. Гахай чхшиг...

Жонгүг Рианийг гарч явсны дараа бага зэрэг инээмсэглэл тодрууллаа.

Гомдож байгааг нь ээ. Доромжилж биш өхөөрдөж хэлсэн юмсан. Миний тооройхон!

•I  H A T E  Y O U• (ДУУССАН)Where stories live. Discover now