|13|

3.5K 322 5
                                    


-Улирлын амралт удахгүй эхэлнэ. Тийм болохоор дүнгээ гаргах шалгалтууд бас бие даалтууд ар араасаа гарч ирнээ гэсэн үг. Бүгдээрээ хэдхэн долоо хоног тэсээд, дүнгээ сайн гаргана шүү! Бас та нарыгаа сайн байх юм бол багш нь нөгөө ангийн багш нартай ярьж байгаад хаврын зугаалга төлөвлөж болно гэж багшийг хэлэхэд ангийнхан уулга алдан дэмжиж байв.

-За! Тийм болохоор бүгд хичээгээрэй гээд ангиас гарч явлаа. Ангийн багшийг дээ. Иймэрхүү юм ярихаар чинь дүнгээ сайн гаргалгүй яахав.

Жин: ямар азаар, математикийн багш манай ангийн багш юм бэ, тэгээгүй бол хэцүүдэхгүй юу. Бүр тамирын багш авах гэж байсан гэж байсан... Аааа бүр нүдэнд төсөөлөгдчихлөө гэсээр биеэ сэгсэрч байв.

Сылги Жинийг дэмжин: харин тиймээ, Жин л хэлж байгаа болохоос үнэн үг шүү гэлээ. Жин Сылги руу муухай харан,

-Би хэлэхээр яадаг юм! Гэсээр үглэж гарлаа. Тэр хоёрыг тэгж хэрэлдэж байх зуур цүнхээ аваад гэтсээр ангиас гарлаа.

Жонгүгтай идэх анхны өдрийн хоол минь энэ хоёроос болж сүйрэх ёсгүй. Өнөөдөр бүх юм сайхан болоосой.

Сургуулийн хаалган дээр очтол, Жонгүг утсаа оролдоод зогсож байв. Би ч бушуухан гүйсээр дэргэд нь очлоо.

Жонгүг: ямар уддаг юм! Гээд өөдөөс хөмсөг зангидлаа.

Би: уучлаарай даа, ангийн хурал болоод л. За, хаашаа явах уу?

Жонгүг: зүгээр сургуулийн хажууд байдаг догбуггины газар оръё гэчхээд түрүүлээд алхчихав. Цуг явахаар яачихаад байдаг байнаа?

Гүйсээр нэг юм гүйцэж түрүүлэн хажууд нь алхлаа. Жонгүг газар ширтэн явах аж.

Хоолны газар ирэн, хоолоо захиалчхаад суудалдаа очин суулаа.

Жонгүг: ....нөгөө, чиний анхны хайр чинь...үнэхээр би юм уу? Гэж асуулаа. Баларчээ баларч! Миний дэвтрийг тэр чигт нь уншчихсан бололтой.

Би: я-яасан?

Жонгүг: зүгээр л, дэвтэр дээр чинь байсан шт. Тэгээд л...

Би хоолойгоо засан: н-нэгэнт уншчихсан юм бол юунд нь асуудаг юм...т-тиймээ гэн сүүлийнхээ үгийг бувтнах шахам хэллээ.

Жонгүг инээмсэглэл тодруулсан ч удалгүй эргээд төв царайтай боллоо.

Дээшээ харахаас ч ичин доошоогоо л хараад сууж байтал манай ширээний дугаарыг дуудав. Би ч шууд л босон хоолоо авахаар явлаа. Ичиж үхэх нь!

Рианийг босоод явсны дараа Жонгүг ялалтын инээмсэглэл тодруулаад эргэн тойрноо харлаа. Хоолны газрын хаалга дуугаран, хэдэн хүүхдүүд орж ирж байв. Жонгүгд нэг л танил хүн шиг санагдан лавшруулан харвал Юнги, Хусог, Жин гурав байв.

Жонгүг хөмсөг зангидаад: энэ бас энд юугаа хийж байгаа юм гэж амандаа бувтналаа.

Хоолоо авчхаад, ширээндээ иртэл Жонгүг байдгаараа муухай царайлаад сууж байв.

Би: зүгээр үү? Наад царай чинь? Гэхэд тэр надруу муухай харав. Миний буруу юм байхдаа...?

Хачин ааш нь олдодгүй царайлаг чөтгөр. Сая л инээгээд байсан байж одоо нээх хөмсөг зангидаж гэнэ.

-Яа! И Риан!!

Жиний дуу гаран, эргэн тойрноо харвал Хусог, Юнги, Жин гурав бид хоёроос нээх холгүй сууж байв.

ad/ ene bicwep duusax boloogui l ym shg...

•I  H A T E  Y O U• (ДУУССАН)Where stories live. Discover now