|27|

3.2K 313 21
                                    


Угаалгын өрөө ортол, баахан охидууд угаалгын өрөөнд байв. Дандаа танихгүй нүүрний арьснууд байсан болохоор жоохон эвгүй байлаа. Биеэ барьсаар, толинд нэг нүүрээ харж, үс гэзгээ янзалчхаад гарахаар хаалга руу эргэлээ. Гэтэл нэг охин нь урдах замыг минь хааж орхилоо.

Би бага зэрэг гайхасхийн, тэр охин руу харлаа.

-Жонгүг ахтай ямар холбоотой юм? Түрүү та хоёрын үнсэлтийг харсан юм лдаа, арай хосууд юм биш биздээ?

Фэн клубынх нь охин юм уу даа?

Би: яасан? Хосууд бол? Гэхэд тэр охин хөмсөг зангидан,

-Битгий ганцаараа өмчлөх гээд бай! Тэр ганц бие явсаар хорвоог барах ёстой!!

Би хөнгөхөн инээд алдчхаад: чи хэн болчхоод тэрний хувийн амьдралыг шийдээд байгаа юм? Больж үз! Хэмжээндээ байгаарай гэчхээд бушуухан угаалгын өрөөнөөс гарлаа. Тиймээ, сайн байлаа Риан.

Өөртөө итгэлтэйхэн алхсаар, заалруу орлоо. Тоглолт аль хэдийн эхэлжээ. Би ч хурдан гүйсээр суудалдаа очин суулаа.

Би Сылгиг тохойлдоод: аль нь хожиж байгаа юм?

Сылги: адилхан байнаа, түрүүнээс хойш бараг л 1vs1 шиг л байна. Юнги Жонгүг хоёр л хоорондоо тоглоод аягүү, Хусогт ер бөмбөг өгөхгүй гээд үл ялиг хөмсөг зангидлаа. Түүнийг нэг шоолчхоод талбай руу хартал үнэхээр, Юнги Жонгүг хоёр бие биенээ сүүдэр шиг л дагаад байв. Энэ хоёр яг яасан юм бол?

Бурхан минь! Бараг гурван удаа цаг сунгалаа. Байнга л тэнцээд байсан учраас. Энэ удаад аль нэг нь ялах байх гэж найдаж байна.

Юнги Жонгүгаас бөмбөг булаагаад, шууд л шийдрүү гүйлээ. Тэр замдаа унагаахыг нь унагааж, хуурахыг нь хуурч байв. Тэр үнэхээр сайн юм.

Жонгүг ч Юнгигийн араас гүйж байв. Юнги шийдрүү ойртсоор... аааа харж чадахгүй нь ээ...

Хүүхдүүд шуугилдаад уналаа. Нүдээ нээн талбай руу хартал Юнги газар суучихсан, Жонгүг үсэрч дэвхцээд зогсож байв. Тэр ялжээ.

Сылги: аааа, Жон Жонгүг ч үнэхээр чөтгөр юмдаа. Бараг л 30 секунд дутуу байхад тэр бөмбөг булаагаад, гурваас шидсэн. Бүр тэр нь орчихдог шүү

Жин: ямартай ч, манай сургууль яллаа. Яахав, тоглоом штээ гэсээр инээд алдлаа. Тийм дээ, тоглоом штээ.

***********

Өнөөдрийн тоглолт дуусан, бид гурав заалнаас гарч ирлээ. Сылги Жин хоёр Юнги Хусог хоёртой уулзана гээд би цуг хүлээн зогсоно. Ингэхэд, нөгөө шар үст— аа үгүй ээ, Жимин хаана байгаа юм бол, уулзана гээд байсан.

-Риан гэх дуу гарахад нь хажуу талруугаа хартал Жимин ирж байв. Ээхх, сайн хүн санаагаараа гэгчээр.

Жимин: одоо завтай биздээ? Би нээх удахгүй ээ гэхэд нь толгой дохилоо. Бид бужигнаанаас жоохон хол байх сандал дээр очин суулаа.

Жимин: нөгөө.. хэлэхэд жоохон эвгүй байна лдаа.. гэхдээ дараа нь таараа ч уу, үгүй ч үү...

Би: тийм ноцтой юм уу?

Жимин толгой дохиод: чамтай цуг байсан охин байсандаа.. сая хажууд чинь байсан...

Би: аан, Сылги юу? Тэр юу гэж?

Жимин хуруугаараа тоглонгоо: надад дугаарыг нь өгч болох уу? Надад таалагдаад гэж гацаж түгдэрсээр хэллээ. Сылгиг сонирхоод байсан юм байна шт.

Би өөрөө өөрийгөө шоолон, хөнгөхөн инээчхээд: болно лдоо, гэхдээ.. Сылги, бараг л найз залуутай болж байгаа даа.. чи яарахгүй болч гэхэд тэрний нүд нь томрон,

-тэгвэл одоо.. очоод шууд уулзчихдаг юм билүү?

Би: мм, өөрөө л мэд гэхэд Жимин утсаа өгөөд,

-юутай ч, дугаарыг нь өгчих гэлээ. Би ч чимээгүйхэн л Сылгигийн дугаарыг утсан дээр нь тэмдэглэн хадгаллаа.

Жимин: чамд үнэхээр их баярлалаа..

***********

Жин: энэ Риан хаачсан юм?

Сылги эргэн тойрноо хараад: Ө! Сая хажууд байх шиг л байсан даа... хаашаа явчихдаг байнаа?

Жин: ирж байна ирж байна. Юнги, Хусог хоёр ирж байна гэлээ. Сылги гялс үсээ янзлан аль болох инээж байв.

Жин: эээе, өнөөдөр ёстой гал гарсан тоглолт боллоо доо

Хусог: тэр ч тийм шүү. Ааүү, Үнэхээр их ядарч байна гэхэд Сылги Хусогийн гарыг нууцхан барьж өгч байв.

Тэднийг хоорондоо юм ярин сууж байтал, Жонгүг тэдэн дээр ирлээ.

Жонгүг Жинд хандан: Риан хаачсан юм?

Жин мөрөө хавчин: мэдэхгүй л байна. Сая л хажууд байсан юм гэхэд Жонгүг толгой дохичхоод тэндээс холдлоо.

**********

Жиминтэй цуг юм яриад зогсож байтал, гэнэт мөр хүндэрлээ. Үл ялиг цочин хойш хартал Жонгүг зогсож байв.

Би: Жон Жонгүг гэхэд тэр нэг инээснээ Жимин рүү харж байв.

Жимин бид хоёрыг ээлжилж харснаа: за би ч явъя даа, баяртай Риан гэчхээд гүйх нь холгүй яваад өглөө.

Би: Баяр хүргэе! Гэхэд Жонгүг толгой дохиод,

-бэлэг болгож чи миний найз охин болох хэрэгтэй... гэхэд нь би хөлдөж орхилоо. Тэр үнэхээр романтик биш гэж үү?

Би юу юугүй шатах гэж байгаа хацраа гараараа дараад: кхм.. чи тэгээд үнэхээр надад сайн юм уу?

Жонгүг:100% итгэлтэй байна. Риан, би ирээдүйгээ чамгүйгээр төсөөлж чадахгүй ээ....

Ad/ yeoyeo JK apai nyluun bnu? Haha

•I  H A T E  Y O U• (ДУУССАН)Where stories live. Discover now