|2|

4.7K 376 19
                                    


-Риан, өмнөх хичээл дээр багаар хуваасан нэрсээ аваад ир

Уран зохиолын багш ийн хэлэхэд нь, толгой дохиод цүнхээ ухлаа. Тэмдэглэлийн дэвтэр алга.

Гайхан цүнхэндэхээ бүгдийг нь ширээн дээр гаргаж тавьлаа.

Сылги: Яасан бэ?

Би: Тэмдэглэлийн дэвтэр байхгүй байнаа, хааччихсан юм болоо гэсээр үргэлжлүүлэн цүнхээ ухлаа.

Байдаггүй шүү. Ширээн дээр үлдээчихсэн юм байхдаа...

Багш: Яасан бэ, Риан?

Би: багшаа, дэвтрээ орхичихжээ. Уучлаарай гэхэд багш толгой сэгсрэн,

-Ганц дэвтэр маллаад явчихгүй чи нээрээ, өнөөдөртөө багаар хувиарлахаа болиод дараагийн хичээл дээр л болхоос

Яанаа! Миний дэвтэр гэрт байгаасай, тэр дэвтэр дээр болохгүй юм зөндөө байгаа юмсан.

Жин намайг тохойлдон: Яа! Байнга гарт чинь явж байдаг дэвтэр мөн биздээ?

Би толгой дохин хүндээр санаа алдан: алга болоогүй л байгаасай! Гэхэд тэр хоёр инээж байв. Хмм, энэ хоёр арай авчихсан юм биш биз? Үгүй байхаа, яаж ч тоглосон хичээлтэй холбогдолтой юм чинь сая багшийг асуухад гаргаж өгөх байсан.

Гэрт очоод үздэг хэрэг дээ.

***

-Хөөх! Жон Жонгүг чиний сонирхол ч нэлээн сонин болжээ. Ягаан өнгийн дэвтэр...

Жонгүг түүнийг тоосонгүй. Түүний юу гэх нь огтоос хамаагүй хүн шиг гартаа байх ягаан дэвтрээ эргүүлэн тухтайхнаар уншиж байв.

Намжүүн суудалнаасаа өнгөлзөн, Жонгүгийн шимтэн унших зүйлийг сонирхож харлаа.

Жонгүг дэвтрийг 'тас' хийтэл нь хаагаад цүнхэндээ хийчхэв.

Намжүүн байтугай ангийнх нь хүүхдүүд ч багагүй цочсон байв.

Жонгүг: Хүний хэрэгт битгий дурлаад бай гэж Намжүүнд хэллээ. Намжүүн сандран толгой дохилоо.

***

Би: өлсөж байна

Дөнгөж хонх дуугарав уу, үгүй юу Жинд хандаж хэлж буй минь энэ. Жин надад бүтэн сар өдрийн хоол авж өгөх ёстой, тоглоомонд хожигдчихсон.

Жин муухай царайлан: алив цугтаа явъя гэж хэлэн гарнаас татан босголоо. Сылги ч хажууд ирэн бид гурав цугтаа дэлгүүр явлаа.

Жин сэндвич авчран, би ч бөөн баяр болсоор яг хазах гэж байтал Сылги чангахан шиг ёворлоо.

Би хөмсөг зангидан: яасан бэ? Гэтэл нэг тийш нүдээрээ дохилоо. Дургүйцэн хартал Жонгүг орж ирж байв.

Би ч бушуухан эмэгтэйлэг төрхөндөө орон, сэндвичнээсээ жижигхээн хазлаа.

Жин Сылги хоёр намайг шоолон, инээгээд байв. Хмм, ганц найзыгаа яах нь вэ дээ!

Сылги: Жонгүг чинь хараад байна гэхээр нь дотроо үхтлээ баярлаж байсан ч ил гаргалгүй, аажуухан Жонгүгийн зүгрүү харлаа.

Үнэхээр над руу хараад байна! Омо омо энэ харц ... бурхан минь.... Жонгүг руу ширтэж байтал түүний ам нь хөдлөөд байв. Гайхан, лавшруулан хартал "Дээвэр дээр" гэсэн үгийг хэллээ. Гайхан өөрлүүгээ заатал, тэр толгой дохичхоод гараад явчхав.

ad/ t1 bnuuuuuu

•I  H A T E  Y O U• (ДУУССАН)Where stories live. Discover now