|5|

3.8K 346 7
                                    


Би: төрсөн өдрийн мэнд хүргэе, Ким СокЖин гэчхээд ярзайтал инээхэд Жин өөдөөс сонин хараад байв.

Жин: Риан, чи яг яах гээд байна? Энэ инээд чинь их ноотой шүү. Өмнө жил ингэж инээж байгаад хувцасыг минь шалба норгосон шүү

Би: тэгэхгүй дээ, санаа зоволтгүй. Төрсөн өдрөө яаж тэмдэглэх гэж байна?

Жин: гэртээ ширээ засна. Орой 7 цагт ороод ирээрэй гэх нь тэр. Би ч толгой дохилоо. Жинд юу авж өгдөг юм билээ? Өмнөх жилүүдэд мөнгө их хомс байсан болохоор олигтой юм авч өгж чадаагүй. Харин энэ жил гайгүй цуглуулсан хэдэн юм байгаа.

Өө! Жонгүг намайг ангийнх нь гадаа ирээрэй гээд байсан. Тийшээ очихоос, одоо бас үглээд унах байхдаа.

Гүйсээр нэг юм Жонгүгийн ангийн гадаа ирлээ. Жонгүг найзууд нь бололтой хэдэн хөвгүүнтэй юм яриад сууж байв. Ийм олон хүүхэд байхад яаж дуудхав, зурвас бичихээс.

Ме: Ангийн чинь гадаа ирчихлээ.

Зурвас биччихээд зогсож байтал Жонгүг над руу харчхаад суудлаасаа босон, нааш алхлаа.

Жонгүг: хичээл тараад нэг тийшээ явна шүү гэх нь тэр. Би амжихгүй юмсан, Жинд бэлэг авах ёстой.

Би: ө-өнөөдөр амжихгүй ээ, гэхдээ хаашаа юм?

Жонгүг нүдээ эргэлдүүлэн: чиний амнаас чадахгүй, үгүй гэсэн үг гарахгүй ойлгосон уу? Зүгээр хэлснээр хий. Эсвэл дэвтрээ олонд дэлгэ! Гэлээ. Яая даа байз! Өөр аргагүй юм байна!

Би: ойлголоо доо, цуг явбал болоо юм биш үү гэхэд тэр,

Жонгүг: одоо яв яв гэх нь тэр. Иймэрхүү юмаа утсаар хэлчхэж болно шт. Цк цк хүн зовоохоор төрсөн хүн юм байна лдаа.

Дургүй хүрэн, амандаа үглэсээр ангидаа ирлээ. Суудалдаа очиж суутал, Жин Сылги хоёр над руу нэг л жоготой хараад байв. Энэ хоёр бас яачихсан юм болоо?

Сылги: Риан, чи чинь сүүлийн үед Жонгүгтой их дотно байгаа бололтой гээд жуумалзаж гарлаа. Үхсэннн, үнэн учрыг нь мэдэхгүй энэ хоёр нээрээ...

Би: үнэндээ, царайлаг хүмүүст итгээд хэрэггүй ээ. Би ер нь царай муутай нөхөртэй болно гэхэд тэр хоёр учиргүй чанга инээгээд унав. Хмм, юу ч мэдэхгүй байж...

***

Хичээл таран, шууд л сургуулийн гадаа хаалган дээр очлоо. Жонгүг зургийн хэрэгсэл барьчихсан зогсож байв. Намайг очтол барьж байсан хэрэгслээ шууд над руу шидчих нь тэр.

Жонгүг: хоёрдох тавдхад би зургийн дугуйлантай. Чи байнга миний зургийн хэрэгслийг бариад явна гэчхээд түрүүлээд алхчихав.

Жиний бэлгийг яах болж байнаа? За бас ямар сургалт л 7 цаг хүртэл орох вэ дээ, 5 гээд тарчих байлгүй дээ. Ер нь би тартал нь хүлээх юм уу?

Урд алхах Жонгүгийг гүйцэж очин: би чамайг тартал чинь хүлээх юм уу? Үгүй биздээ?

Жонгүг: ямар зарц эзэнгүй явдаг юм? Би хаана чи тэнд байна ойлгосон уу. Намайг тартал хүлээнэ гэх нь тэр. Би ер нь ямар хүнд дурлаад яваад байсан юм бэ?

Би: гэхдээ хичээл чинь 7-оос өмнө дуусна биздээ?

Жонгүг: мэдэхгүй ээ, гэхдээ 7-оос юутай юм?

Би: зүгээр л

***

Бурхан минь! Хөл, гар чилж үхэх нь. Ваартай цэцэг бариулаад зогсуулчихсан, хүн барихгүй бол зурж чаддаггүй гэнэ шүү. Тийм бол ямар юмных нь зураач байдаг юм. Сандал дээр суумаар байна...

Жонгүг: одоо наадхаа тавь! Явъя гэх нь тэр. Би ч бөөн баяр болон ваартай цэцгийг нь ширээн дээр тавьчхаад Жонгүгийн дэргэд очлоо.

•I  H A T E  Y O U• (ДУУССАН)Where stories live. Discover now