|37|

4.6K 309 20
                                    


Юнги хоол хийх гээд хоолондоо хэрэгтэй орцуудаа бэлдэн зогсоно. Биёл хүнтэй уулзхаар явсан учир, Юнги ирэхэд нь гэнэтийн бэлэг барихаар шийдсэн нь энэ ажээ.

Юнги төмсөө арилган зогсож байтал, хаалга түлхүүрдэх чимээ гаран Биёл орж ирлээ.

Юнги: ирчихсэн үү? Удахгүй хоол боллоо. Гэхдээ чи яагаад ийм эрт ирчхэв? Гэж шалгаан асуухад Биёл хөнгөхөн инээчхээд,

-уулзалтаа эрт дуусгасан юмаа, чи юу хийж байгаа юм?

Юнги: аан, хоол хийх гээд л гэж хэлчхээд үргэлжлүүлэн төмсөө арилгалаа.

Биёл гал тогооныхоо буланд байх, илүү хормогчийг аван зүүчхээд, Юнгигийн дэргэд очлоо.

Биёл: би хийе ээ, чи төмсөө биш гараа авлаа гэхэд Юнги эсэргүүцэн,

-би өөрийнхөө гарын хоолыг чамд амсуулмаар байнаа, чи зүгээр л амраад байж бай гэж хэлээд Биёлийг бага зэрэг түлхлээ.

Биёл улам л эсэргүүцэн, Юнгигийн гарнаас хутга, төмс хоёрыг нь авлаа. Юнги хөмсөг зангидан Биёл руу харж байв.

Биёл Юнгигийн харцыг харчхаад, төмс хутга хоёрыг нь эргүүлээд өглөө. Тэгснээ,

-за яахав. Чи хоолоо хий дээ гэчхээд хормогчоо ч тайлахгүй том өрөө лүүгээ яваад өгөв. Юнги ялсандаа баярлан, амандаа дуу аялсаар хоолоо хийж эхэллээ.

**********

Юнги хоолоо хийж дуусан, Биёлийг дуудлаа. Биёл дуртай дургүй хөлөө зөөж ядан, очлоо.

Юнги Биёлийн ууралсныг анзааран, Биёлийн өмнө очин зогслоо. Тэгснээ хормогчийг нь тайлж өгчхөөд, хацар дээр нь хурдхан шиг үнсчхэв.

Биёл том нүдлэн Юнги рүү харах аж. Юнги Биёлийн хамрыг хөнгөхөн чимчхээд,

-дараагийн удаа чи хоол хийгээрэй за юу гэхэд Биёл толгой дохилоо.

************

Хусог Сылгитэй уулзхаар тохирон, хамаг гоё гэснээ өмсөн гэрээсээ гарлаа. Замаараа цэцгийн дэлгүүр орон цэцэг худалдаж авав.

Сылги: юу болсон юм? Гэнэт уулзая гээд? Гэхэд Хусог ардаасаа цэцэг гаргаж ирэн, өвдөг дээрээ суулаа.

Сылги том нүдлэн, юу болох талаар бараг гадарлаж эхлэв.

Хусог: Бид танилцаад тийм ч их удаагүй ч, надад хэдэн мянган жил болчихсон юм шиг санагдаж байна. Сылги~яа, чамд энэ үгийг хэлэх гэж зөндөө хүлээсэн. Би чамд хайртай, надтай үерхээч? Гэж асуулаа.

Сылгигийн нүдэнд нулимс дүүрэн, шууд л толгой дохин Хусогийг тэврээд авав..

Эргэн тойронд нь байх хүмүүс алга ташин тэдэнд баяр хүргэж байв.

*************

Ad/ бичвэр маань ингээд дууслаа. Кк, 37 хэсгийн турш хамт байж дэмжиж ирсэнд үнэхээр их баярлалаа. Тэртээ тэргүй бүгд учраа олж байхад ахиж зовоогоод ч яахав.

Ааа бас, Жимин яах юм бээ? Гэх асуулт гарч ирэх байх. Хариулт нь, бид хоёр сайн байгаа кк.

•I  H A T E  Y O U• (ДУУССАН)Donde viven las historias. Descúbrelo ahora