|15|

3.5K 317 16
                                    

Хөлөө зөөж ядсаар гэрийнхээ гадаа ирлээ. Гахай гэж хэлсэн нь бодогдоод дургүй хүрээд байх юм. Яахаараа тэгж хэлдэг байна? Эмэгтэй хүнтэй яаж харьцахаа мэддэггүй юм байна лдаа. Шал дургүй хүрчихлээ. Өнөөдрөөс яг мартах юм чинь!

Гэрлүүгээ ортол, гэрээс хоолны үнэр үнэртэж байв. Гал тогоо руугаа ортол ээж хоол хийгээд зогсож байв. Манайхан нээрээ! Гэнэтийнхэн шүү!

Би: эээж!

Ээж надруу хараад: Ө! Риан, одоо л ирж байгаа юм уу, хичээл чинь тараад бараг л хоёр цаг өнгөрсөн байх юм? Гэсээр шалгааж гарлаа.

Би муухай царайлан: та одоо дөнгөж ирчхээд л болилдоо! Аав яасан юм? Бас хэзээ ирсэн юм?

Ээж хөхрөөд: Аав нь ажил дээрээ байгаа. Бид хоёр саяхан л ирлээ. Аавад чинь хоол аваачиж өгөх гээд жоохон хоол хийсэн, чи идэх үү?

Би санаа алдаад: үгүй ээ, юм идчихсэн. Би өрөөндөө орлоо шүү гэхэд ээж,

-За тэгдээ гэлээ. Би ч хөлөө зөөж ядсаар өрөө рүүгээ орлоо. Оронгуутаа л орон дээрээ тэрийн уналаа.

Хүүеэээ, энэ тааз!

Анх Жонгүгт сайн болсон өдрөө өдөржингөө араас нь дагаад баахан зураг дарж байсан юм. Тэгэхдээ ээжийн ажил дээр очоод нууцаар дарсан зурагнуудаа угааж билээ. Тэр өдрийн орой нь л шууд ирээд өрөөнийхөө таазан дээр зургуудыг нь наачихсан юм. Унтаж сэрэхдээ царайг нь харах гээд л.

Би үнэхээр галзуу stalker байжээ. Яана даа, Риан минь. Амиа өгөхөөс ч буцахгүй хайрладаг хүн чинь чамайг гахай гээд л бодоод байж байна.

***************

Жонгүг амандаа юу ч юм аялан алхасаар гэртээ ирлээ.

Жонгүг: би ирлээ гэж гэрээрээ нэг ориллоо.

-Жонгүг аа, өнөөдөр яагаад оройтсон юм? Гэж ээж нь асуухад Жонгүг Рианий талаар бодон, бага зэрэг инээчхэв.

Ээж нь гайхан: сайхан зүйл тохиолдоо юу?

Жонгүг толгой дохиод: ээжээ, хүү нь төсөөлчиж байгаагүй хүндээ дурлаад байх шиг байх юм гэхэд ээж нь уулга алдан Жонгүгийг татан, хажуудаа суулгалаа.

-Хэн юм бэ дээ? Миний царайлаг хүүгийн сэтгэлийг булаасан охин?

Жонгүг: би хэлсэн ч та танихгүй юм чинь. Хуримын ордонд уулзаарай гэж хэлээд ээжийнхээ хажуунаас бослоо. Ээж нь инээмсэглэн Жонгүгийг харж байв.

****************

Жонгүгаас ямар нэг зурвас ирээгүй учир би өнөөдөр ганцаараа явна гэсэн үг. Жоохон эвгүй ч юм шиг. Энэ нэг юм чинь арай гахай шиг охинтой цуг байхгүй гээд хөндийрөх гэж байгаа юм биш?

Ээж өрөөнд орж ирэн: Риан, өглөөний цайгаа уу. Аав чинь хүлээж байна гэлээ. Би ч толгой дохин ээжийн хойноос гарлаа.

Аав: миний охин,сайхан амарсан уу?

Би толгой дохиод: та хоёр сайхан амарсан уу?

Ээж аав хоёр толгой дохилоо.

Ээж: орой хоёр гэрээрээ хоол идэхээр болсон шүү. Эрт ирээд өмсөх хувцасаа авна шүү гэлээ. Хоёр гэрээрээ гэдэг нь Жинийх бас манайх. Жиний ээж аав манай ээж аавууд хоорондоо сайн найзууд. Гэхдээ энэ харилцаа үнэхээр хэцүү. Уулзах болгондоо л бид хоёрыг хоорондоо гэрлэ гэж хэлдэг гээч!

Би ширээнээс босон: за би явлаа, баяртай гэчхээд бушуухан гутлаа углаад гэрээс гарлаа.

Дуу сонсож алхсаар сургууль дээрээ ирлээ.

Анги руугаа ортол миний суудал дээр нэг охин сууж байв. Хараагүй охин байх чинь.

Би өөрийнхөө суудалд очоод: уучлаарай, энэ миний суудал гэхэд,

-Аан мэдсэнгүй. Чи Риан юм уу?

Би толгой дохитол тэр суудлаасаа босоод, гараа өгөн: Би өнөөдөр шилжиж ирсэн лдээ. Намайг Хэна... гэлээ. Би ч толгой дохиод гарнаас нь атгалаа.

Хачин царайлсаар суудалдаа суутал Жин намайг ёворлоо.

-Энэ охин яг эсрэг талын дүр шиг санагдаад байгаа. Түрүү Жонгүгтай цуг ирсэн гэлээ.

Би гайхан:ЮУ гээд уулга алдчихав. Жон Жонгүг чи ийм хүн байсан юм уу?

ad/ bainga japgax ni xaashaa c ym

•I  H A T E  Y O U• (ДУУССАН)Where stories live. Discover now