|9|

3.7K 338 13
                                    


Хичээл тарлаа. Баярлан дэвтэр номоо цүнхэлчхээд суудлаасаа босон цонхоор харлаа. Аахх, борооны үнэр. Үнэхээр гоё. Бороо үнэхээр гоё. Би бороонд дуртай.

Жинийг ангийн багш номын сангийн ном янзал гэсэн болохоор тэр өнөөдөр эрт харихгүй. Бороонд ганцаараа алхана гэхээр гоё санагдаад байх юм. Жон Жонгүг элдэв янзын юм бичээгүй болохоор өнөөдөр би эрх чөлөөтэй.

Цүнхнээсээ шүхрээ гаргаж ирэн бариад сургуулийн хаалга руу очтол Жонгүг халаасандаа гараа хийчхээд зогсож байв.

Би: шүхэргүй ирсэн юм уу? Гэхэд тэр над руу харлаа.

Жонгүг: тиймээ, чи шүхэртэй юм уу гэхэд нь шүхрээ өргөтөл тэр,

-Дэлгэ. Угаасаа чи миний цүнхийг барьж явах ёстой гэх нь тэр. Тэгчхээд шууд л цүнхээ өөдөөс шидэж орхилоо. Мал бол алаад идэхсэн

Шүхрээ дэлгэн, шүхрэн доороо ороход тэр ч бас орж ирлээ. Яах аргагүй жижигхэн шүхэр болохоор яасан ч багтахгүй байна лдаа.

Жонгүг: би нороод байна! Гэж уурссан өнгөөр хэллээ. Шууд л, шүхрээ түүн рүү ойртуулан барьсаар явлаа. Миний нэг тал нороод байна.

Ашгүй Жонгүгийн гэрийн гадаа ирлээ. Жонгүг надаас цүнхээ шүүрч авчхаад гэрлүүгээ гүйгээд орчхов. Арай чдээ, кинон дээр чинь эмэгтэй нь л ингээд гүйгээд ордог биздээ? Ёстой кино л юмдаа.

Дургүй хүрэн шүхрээ буулган норсоор гэрлүүгээ алхлаа. Бороонд норох гоё лдоо. Гэхдээ ханиад хүрчихгүй л бол шүү дээ. Гэхдээ л горох гоё, ханиадыг түр мартая.

Ер нь анхны хүүхэддээ бороо гэж нэр өгсөн ч яахав ээ. Rain гээд л яадаг юм, нөхөртөө хэлж байгаад л зөвшөөрүүлчихнэ.

Юу вээ? И Риан. Юун нөхөр хүүхэд бодчихсон явж байна? Би ч бүр солиорчээ солиорч.

Өөрийнхөө тэнэгийн гайхаж явсаар гэртээ ирлээ. Ахиад л чив чимээгүй гэр минь угтаж авлаа. Ээж аав хоёр хурдан ирээсэй.

***

Жонгүг Риан руу зурвас бичсэн ч түүнээс хариу байхгүй байв. Элдэв юм бодолгүй ирчих байх гэж бодон 07.30 болохыг хүлээн цаг харан зогслоо.

Удсаны эцэст 07.30 болон гэрээсээ гарахад Риан байсангүй.

За яахав. Надтай тэрсэлдхээр шийдсэн юм биздээ?

Жонгүг тайван гэгчинь алхсаар сургууль руугаа орлоо. Тэр анги руугаа явах замдаа Рианий хажуугаар өнгийн Риан байгаа эсхийг харахад тэр харагдахгүй байв.

Хичээлдээ ирээгүй юм байхдаа?

Хичээлээ тасласан эсвэл унтчхаад ахиад гүйгээд ирж байгаа биз гэж бодчхоод анги руугаа орон суулаа.

ad/ .

•I  H A T E  Y O U• (ДУУССАН)Where stories live. Discover now