|20|

3.3K 318 13
                                    


Угаалгын өрөө орон, нүүрээ хүйтэн усаар угаагаад анги руугаа явлаа. Хоол идэх хүсэл ер алга. Жон Жонгүг...үнэхээр дургүй хүрч байна. Яагаад намайг тэгсэн гэж боддог байнаа?

Ахиад л уйлах гээд уналаа. Хүүхдүүд шуугилдан, ангид орж ирж байх шиг болохоор нь нүүрээ нуун, ширээгээ дэрлэн хэвтлээ.

Сылги: Яа! Риан, яагаад ирсэнгүй вэ? Ирээгүй болохоор чинь би хоолоо идчихсэн шүү гэхэд нь толгой дохилоо.

Сылги: нүүрээ яагаад нуугаад байгаа юм? Ямар нэг юм болоо юу? Гэхэд нь гараараа үгүй гэх шиг дохилоо. Сылги өөр юм асуулгүй суудалдаа очин суулаа.

Хурдан гэртээ харьмаар байна.

**************

Жонгүгийн утсанд зурвас ирлээ. Тэр хичээл нь эхлээгүй байсан болохоор утсаа нээн зурвасаа уншлаа.

Завсарлагаанаар дээвэр дээр гараад ирээрэй. Чамаас зээлсэн номоо өгөх гээд. Сүёоноос.

Гэсэн байв. Жонгүг ангийнхаа охин руу гайхаж харвал Сүёон өөдөөс нь инээмсэглэн харж байв. Жонгүг ч тустаа ярих юм байгаа юм байлгүй гэж бодоод тоолгүй тэгсгээд орхилоо.

Хичээлүүд нь ч орсоор, завсарлагаан боллоо. Жонгүг ч Сүёон руу харвал, Сүёон ангиасаа хамгийн түрүүнд гараад явлаа. Нэлээд минут өнгөрсний дараа Жонгүг ангиасаа гаран дээвэр лүү гарлаа.

Түүнийг дээвэр лүү гарахад хэн нэгний дуу цуурайтаж байв.

Тэр, Рианийг Хэнаг алгадаж байгааг анзааран тэсэлгүй дуугарч орхив.

-Риан, болиоч ээ!

Жонгүгийн хоолой гарахад Риан түүнрүү хөмсөг зангидаж байв.

Риан Хэнагийн гарыг тавьтал тэр хажуугаар гүйн Жонгүгийн дэргэд очлоо.

Хэна уйлан: Жонгүг аа, намайг чамаас холд гээд тэр намайг алгадаад, ү-үсдээд гээд ихэр татан уйлав.

Риан толгой сэгсрэн: үгүй ээ, үгүй Жонгүг аа тийм биш. Б-би тийм юм хийгээгүй гэхэд,

-Риан, чамайг арай ч ийм гэж бодсонгүй... гэхэд Риан Жонгүг руу муухай хараад түүний хажуугаар гүйн өнгөрлөө.

Хэна нулимсаа арчаад: Энэ, Риан чамд сайн юм шиг байна... сая намайг-- гэн үгээ дуусгаагүй байтал Жонгүг,

-одоо зүгээр биздээ? Рианий өмнөөс уучлалт гуйя гэхэд Хэна Жонгүгийг налаад,

-Миний толгой өвдөөд байна. Сая арай л хэтэрхий чанга цохисон гэхэд Жонгүг Хэнаг түшин тэд дээврээс буулаа.

************

Сүүлийн хичээлийн хонх дуугархад цүнхээ барин шууд л ангиас гарлаа. Бараг л гүйсээр сургуулийн хашаанаас гарлаа. Гэтэл хэн нэгэн гарнаас бариад авав.

Эргэж хартал Юнги зогсож байв.

-Риан, ямар нэг юм болоо юу?

Би: ү-үгүй ээ...чи энд?

Юнги инээмсэглээд: Чамайг хүлээж байсан юмаа. Уулзах гээд ... гэхдээ чи уйлчихсан юм уу, нүд чинь... гэхэд нь тэсэлгүй ахиад уйлж орхив. Тэгтэл Юнги барьж байсан гарнаас минь татаад энгэртээ тэвэрчихэв.

ad/ yg uilcixsan baixad zugeep uu gexeep oopiin epxq uilcxdagsht😪

•I  H A T E  Y O U• (ДУУССАН)Where stories live. Discover now