|31|

2.9K 256 14
                                    


Хичээл таран, бид шуугиантайхан шиг ангиасаа гарлаа. Жин Сылги хоёр утга учиргүй хэрүүлээ эхлүүлэн, бие биенийхээ дээр гарах гэж хичээж байв. Аягүү~

Жонгүг ангийн гадаа ирчихсэн, халаасандаа гараа хийн зогсож байв.

Жонгүг: харих уу? Гэхэд нь би толгой сэгсрэн,

-өнөөдөр Юнгигийн төрсөн өдөр гээд бид нар бэлэг авахаар явах гэж байна. Чи цуг явах уу? Гэхэд Жонгүг хөмсөг зангидан над руу харж байв.

Жин Жонгүгийг ёвроод: ээе, юунд хөмсөг зангидна вэ? Цугтаа явъя аа гээд Жонгүгийг мөрөөр тэврэн түрүүлээд явчхав.

Биёл намайг тохойлдоод: чи энэ хөвгүүнтэй үерхдэг биздээ?

Би: ... чөтгөр юмдаа чи! Тиймээ, би гэхдээ үнэхээр азтай хүн шүү Биёл аа, Жонгүг бол миний харж явдаг хүн байсан (crush). Азтай байгаа биздээ? Гэхэд тэр толгой дохилоо.

Биёл: би тэгээд үнэхээр явж болно гэж үү? Тэр Юнги гэгчийг чинь харж байгаагүй шт

Би: зүгээр ээ, зүгээр. Чамд Юнги таалагдана гэж итгэж байна гэхэд тэр мөрөө хавчлаа. Одоо угаасаа Жин Биёл хоёр нийлнэ гэдэг худлаа, тэрний оронд харин Юнги Биёл хоёр нийлвэл зүгээр байх шүү...

********

Юнги ээжтэйгээ цуг дэлгүүр хэсэх аж. Түүний ээж төрсөн өдрийн бэлгийг нь авч өгөхийг хүсэн ингээд дагуулан явж буй нь энэ.

Юнги: ээжээ, би угаалгын өрөө ороод ирий. Та эндээ байж байгаарай гээд угаалгын өрөө рүү явлаа.

Харин нөгөө талд, өнөө хэд Юнгид юу авахаа ярилцан замдаа тааралдах дажгүй гэж бодсон дэлгүүрүүд рүүгээ орж байв.

Биёл: би угаалгын өрөө ороод ирий гэж бусаддаа хэлчхээд хурдан алхсаар явлаа.

Биёл угаалгын өрөөний үүдэнд бараг л ирэн, дотогш орох гэж байтал өөдөөс нь ирж байсан Юнгитэй мөргөлдчхөв. Хэтэрхий хүчтэй мөргөлдсөн болохоор Биёл эрчиндээ хойшоо саваад уначхав.

Юнги сандран: өө! Уучлаарай гээд Биёл руу гараа сунгалаа. Биёл Юнги рүү хамаг муухайгаараа харлаа.

Биёл: замаа хараач дээ! Наад хоёр нүд чинь яг ямар үүрэгтэй юм! Гэн уцаарлан хэллээ.

Юнги Биёл руу тийм гэхийн аргагүй харцаар ширтэж байв. Биёл ч газраас босон, одоо ч түүний гарнаас атган байх Юнгигийн гар луу нэг хараад, Юнги рүү ч бас нэг харлаа.

Биёлд Юнги таалагджээ. Өөгүй цэвэрхэн арьс, нээх өндөр ч биш намхан ч биш, дундын өндөр. Биёл багагүй ичингүйрсэн ч, түүнийгээ ил гаргасангүй. Юнгигээс гараа татан авлаа.

Харин Юнги Биёлийг хараад л анхны харцаар шахуу дуралчихсан байв. Түүний зүрх, цохилж байгаагүйгээрээ хүчтэй цохилж байв.

Юнги хоолойгоо засаад:...н-нөгөө зүгээр үү? Гэхэд Биёл толгой дохиод,

-б-би явлаа гээд хурдан алхсаар яваад өглөө. Юнги дэмий л Биёлийн араас харан зогсоно.

**********

Бид хэд дэлгүүр хэсэж юу авах талаараа маргалдсаар эцэст нь тэмдэглэлийн дэвтэр, өөрсдийн сэтгэлийн үгээ бичсэн жижиг жижиг цаас, амттангаар дүүрсэн хайрцаг өгөхөөр боллоо.

Бэлэг хайж явсаар цаг болчихсон болохоор бүгдээрээ дүрэмт хувцастайгаа тэднийд очихоор боллоо. Жонгүг бид хоёр ч бүр цагаандаа гаран хөтлөлцөн алхана.

********

-төрсөн өдрийн мэнд хүргэе, Мин Юнги

Юнги инээмсэглээд: баярлалаа, үнэхээр олуулаа иржээ. Ёстой гоё байна гэлээ.

Бид хэд инээмсэглээд, үргэлжлүүлэн хоолоо идэж эхэллээ. Түрүүнээс хойш Юнги Биёл хоёрыг ажиглаад л байлаа, энэ хоёр нэг ноотой л санагдаад байх юм....

•Биёлийн талаас•

Юнги гэгчинь тэр байжээ... энэ үнэхээр хувь тавилан биш гэж үү? Түүнийг анх харахад, Жинийг харснаас илүү сэтгэл минь хөдөлсөн. Сая, инээмсэглэлийг нь хартал үнэхээр... эгдүүтэй. Бурхан минь! Жон Биёл, чи хэзээ ийм үг хэрэглэдэг болоо вэ? Эгдүүтэй гэнэ үү...?

Хүүхдүүд хоорондоо юм ярин, хоолоо идэж дууслаа. Хэн ширээ янзлах дээр хайч чулуу даавуудтал... Юнги бид хоёр хожигдчихов. Бүр анхных дээрээ шууд шүү! Уг нь төрсөн өдрийн эзэн хэрэггүй гээд байхад Юнги өөрөө орно гэсээр байгаад орчихсон. Юнги бид хоёр хоёулахнаа үлдэн, бусад хүүхдүүд тэдний зочны өрөө рүү орлоо.

Юнги: нөгөө... чи Рианий найз байсан юм уу?

Би толгой дохиод: чи ... Юнги гэгчинь байсан юм байна...

Юнги хөнгөхөн инээгээд: тэгэхээр ... нөгөө чи анхны харцаар дурлана гэдэгт итгэдэг үү? Гэж асуулаа. Омо! Юугаа асуугаад байнаа энэ хүн чинь!

Би хоолойгоо засаад, Юнги рүү нэг сонин харчхаад: мэдэхгүй ээ, яасан?

Юнги: би ч итгэдэггүй байсан лдаа.. гэхдээ одоо итгэчихлээ... Гэлээ. Би юм дуугарсангүй, чимээгүй л аяга тавгаа хураалаа.

Юнги:... д-дараа дахиад уулзаж болн биздээ? Гээ асуухад нь түүн рүү хартал тэр үнэхээр нухацтай царай гаргасан байв.

Би:... яах гэж?

Ad/ biyeol iin bardam zan jaaaxan xecuu kk

•I  H A T E  Y O U• (ДУУССАН)Where stories live. Discover now