|11|

3.6K 330 12
                                    

-Зүгээр үү, Риан? Өвдсөн гэж сонссон?

Юнгиг ингэж хэлээд надруу сандарсан нүдээр харлаа. Гэхдээ, Юнги яаж мэдэж ирсэн юм бол?

Би:Юнги, чи намайг өвдсөн гэж яаж мэдсэн юм?

Юнги: Жин надад хэлсэн юмаа, чамд хоол дөхүүлээд өгчих гээд гэчхээд гартаа барьснаа дээш өргөн надад харууллаа.

Би толгой дохин, түүнийг гэртээ орууллаа. Юнги буйдан дээр очин Жонгүгийн дэргэд суулаа.

Жонгүг Юнги рүү гайхаж харж байв.

Би: нөгөө, танилц. Юнги, энэ Жон Жонгүг. Бид нэг сургууль. Харин Жонгүг аа, энэ Юнги. Найзууд байгаа юм гэхэд Юнги толгой дохин, Жонгүг харин ямарч үйлдэл гаргасангүй.

Хэн нь ч юу ч дуугарахгүй байсан болохоор, би хоолойгоо засан: У-Уух юм аваад ирье гээд бослоо.

Рианийг буйдангаас босон явахад Жонгүг Юнги рүү нухацтай гэгчинь харлаа. Юнги Жонгүг рүү гайхсан нүдээр ширтэх аж.

Юнги хоолойгоо засан: Риан та хоёр үерхдэг юм уу? Гэж асуухад Жонгүг дотроо уулга алдлаа.

huh? Юнги гэгчтэй үерхдэг биш байсан юм уу?

Жонгүг юм дуугарсангүй. Юнги ч ахиж юм асуусангүй.

100%. Риан энэ Жонгүг гэгчтэй үерхдэггүй юм байна. Түүний байгаа байдал, үйлдэл нь нотлоод өгчихлөө. Надад боломж байгаа л юм байна.

Гал тогооноос ундаа аягалаад тэр хоёрын зүг явлаа. Одоо ч юу ч дуугараагүй, чив чимээгүй л байх аж.

Тэр хоёрын өмнө ундааг тавьлаа.

Юнги: Риан, энэ хоолыг идээрэй. Жин өөрөө завгүй болчихсон учраас надаар дамжуулуулсан юм шүү гэхэд нь би толгой дохилоо.

Юнги сууж байсан газраасаа босон: Би ингээд явлаа, Риан хурдан эдгэрээрэй гээд хаалга руу явлаа. Би түүний хойноос очин түүнийг гаргаж өглөө.

Жонгүг одоо ч буйдан дээр суусан хэвээр байх аж. Энэ манайд хонохоор шийдээ юу даа?

Жонгүг: би явлаа, харин чи маргааш хичээлдээ ирээрэй. Тэртээ тэргүй бие чинь сайжирчихсан байна. Аа тийм, хэлснээрээ өдрийн хоолоо маргааш авна шүү! Ирэхгүй бол дэвтрийг чинь дэлгэнэ гэж мэд! Гэчхээд босон, гэрээс гарлаа.

Гэхдээ, Жонгүгийн хайр татам шинж нь яг саяны дүр зураглал. Хөмсгөө зангидах гээд байгаа ч юм шиг үгүй ч юм шиг дундын, дээрээс нь хошуугаа цорвойлгож ирээд л үглэх нь үнэхээр эгдүүтэй.

Мартана гэдэг ч ёстой худлаа юм байна.

ad/ .

•I  H A T E  Y O U• (ДУУССАН)Where stories live. Discover now