|21|

3.3K 314 14
                                    


Юнги инээмсэглээд: Чамайг хүлээж байсан юмаа. Уулзах гээд ... гэхдээ чи уйлчихсан юм уу, нүд чинь... гэхэд нь тэсэлгүй ахиад уйлж орхив. Тэгтэл Юнги барьж байсан гарнаас минь татаад энгэртээ тэвэрчихэв.

Хэсэг түүний тэвэрт уйлж байгаад, арай гайгүй болон түүнээс холдлоо.

Юнги: зүгээр үү?

Би толгой дохиод: б-баярлалаа, Юнги-яа гэхэд тэр инээмсэглэн толгой дохилоо.

Сургуулийн хаалга руу хартал, Жонгүг гарч ирж байв. Жонгүг над руу харан, бид харц тулгарчихав. Тэр бага зэрэг хөмсөг зангидан надруу бус миний урд зогсох Юнги рүү харж байв.

Юнги: нөгөө...Риан, зүгээр үү?

Би: эй? ...аан зүгээр дээ. Би ингээд явъя даа

Юнги: би хүргээд өгье гээд миний хажууд алхлаа. Би эсэргүүцэхгүй ээ. Түүнийг миний дэргэд байхад нэг л тайван санагддаг.

Юу ч юм ярилгүй явсаар гэрийн гадаа иржээ. Юнги рүү эргэж хартал тэр бага зэрэг сандарсан харагдаж байв.

Би: нөгөө...ингээд би орлоо. Чамд үнэхээр их баярлалаа

Юнги: нөгөө...Риан, надад хэлэх юм байна.

Би: юу?

Юнги: б-би...би...би чамд сайн гэж гацаж түгдрэн хэллээ. Гэнэт ийм юм сонссон болохоор маш их гайхаж байна. Юнгитэй байхад тайван байдаг ч...би түүнийг хайрлаж чадна гэдэгтээ эргэлзэж байна. Дэмий л түүнийг зовоож орхих байх.

Би: н-нөгөө...Юнги...б--- гэж үгээ дуусгаагүй байтал Юнги миний уруул дээр үнсэж орхилоо. Би цочирдон яахаа үл мэдэн нүдээ бүлэгнүүлэн зогсоно.

************

Жонгүг Рианийг хэн нэгэн эрэгтэй хүнтэй цуг байгаад бага зэрэг бухимдан ширтэх аж.

Үл ойлголцол. Риан Хэнаг дээрэлхэх ёсгүй гэдгийг би мэдэж байсан. Тэгсэн хэрнээ түүн рүү хашгичаж орхисон. Жон Жонгүг чи ч тэнэг юм даа. Одоо очоод нэмэргүй биз. Риан...би чамд сайн юмсан...

Жонгүг толгойгоо гудайлган гэрийнхээ зүг алхах аж. Түүний урдхан талд Риан Юнги хоёр алхаж байв.

Жонгүг Рианийг гэж таньсан ч хажууд нь яваа хүнийг таньж чадсангүй. Араас нь даган гэтэж явсаар тэдний гэрийн гадаа иржээ.

Жонгүг: Риан...гэр лүүгээ ор! Ор лдоо... гуйя гэсээр амандаа бувтнаж байлаа.

Жонгүг...хөмсгөө зангидаад: Риан өөрөө үнсээгүй...өөрөө үнсээгүй... нөгөө талын этгээд л...албаар үнссэн... гэж өөрийгөө тайвшруулан амандаа бувтнаж байв

ad/ kiss scene ogsn shuu haha

•I  H A T E  Y O U• (ДУУССАН)Where stories live. Discover now