|8|

3.8K 384 21
                                    


Утас дуугаран сайхан нойрноос минь сэрээж орхилоо. Дургүй хүрэн, хэн залгасныг хартал "Жонгүг❤" гэсэн байв. Энэ чинь одоо, үүрийн 06 цагт залгаж яах гэж байгаан болдоо?

Би хоолойгоо засан: байна гэхэд,

-Сэрчихсэн үү? Одоо 06.30 болж байна. Гэрийн гадаа 07.30 гэхэд ирчихсэн байх ёстой шүү! Нэг секунд хоцроод үзээрэй гэчхээд утсаа тасалчхав. Муу дарангуйлагч

Нэгэнт л сэрчихсэн болохоор босон гар нүүрээ угаалаа. Өглөөний цай бэлдэнгээ цаг агаарын мэдээ сонслоо. Өнөөдөр бороо орох юм байна

Цагаа хартал 07.10 болж байх нь тэр. Дүрэмт хувцасаа өмсөн, ширээн дээр гаргаж тавьсан шүхрээ цүнхэлчхээд гэрээс гарлаа. Хаалгаа сайн гэгчинь түгжчихээд гудамж даган алхлаа.

Жон Жонгүг. Анх крашлаж эхлэхдээ би ямар ч аргаар хамаагүй өөрийн болгоно гэж боддог байж билээ. Аажимдаа, харж байгаа нь их юм гэж боддог болчихсон байсан шүү. Гэхдээ харж явдаг хүн (crush) гэдэг угаасаа л өөрийн болгож чадахгүй хүнийг хэлдэг гэсэн биздээ, тийм юм чинь үерхэх гэж улайрахгүй ээ. Угаасаа үерхчихвэл харж явдаг хүн биш болчихно.

Юнги надад дажгүй хүн шиг санагдсан. Одооноос Жонгүгийг мартаад Юнгиг боддог болноо.

Жонгүгийн гэрийн гадаа ирэн цаг харахад яг 07:29болж байв. Би ч үнэхээр мэдрэмжтэй охин шүү.

07:30 болов уу үгүй юу Жонгүг гараад ирлээ. Цаг хараад зогсож байдаг юм уу хаашаа юм

Жонгүг намайг харчхаад: юундаа тэгтлээ инээгээв гэчхээд цүнхээ  шидлээ.

Хмм, энэ хүн царай шигээ зантай байсан ч болоосой. Ядаж царайныхаа тал шиг ч юм уу. Ахиад л хүнд цүнх. Цүнхэндээ тоосго хийчихдэг юм биш биз дээ...

Сургууль руу алхах замд, хэн хэн нь юу ч үл дуугарлаа. Зүгээр л урдах замаа харан явах аж.

Жонгүг: өчигдөр...тэгээд бэлэг чинь эзэндээ таалагдсан уу? Гэлээ.

Би толгой дохин, Жонгүг руу хараад: үнэхээр их таалагдсан байна лээ. Чамд баярласан шүү Жонгүг аа гэхэд тэр хоолойгоо заслаа.

Жонгүг: тэгж их баярлаад байгаа юм бол намайг өдрийн хоолонд даагаарай л даа гэх нь тэр. Өдрийн хоол... Үнэхээр дэвтэр дээр бичсэн зүйл минь бага багаар биелээд ч байх шиг.

Сургууль дээр ирэхэд Жонгүг надаас цүнхээ авчхаад юу ч юм хэлэлгүй анги руугаа яваад өглөө. Муу мөс...

Анги руугаа орон суудалдаа суухад, Жин надруу хараад: чи үнэхээр зүгээр биз? Жонгүг та хоёрын дунд үнэхээр ямар нэг юм байгаа тийм биз? Гэж асуулаа.

Би Жинд мэдэгдэхийг хүсээгүй болохоор түүнийг тохойлдон: юугаа яриад байдаг юм... юу л байв гэж гэхэд тэр хариу үйлдэл үзүүлсэнгүй.

Итгэх нь юу л болдоо...

Жин: чи үнэхээр намайг хуурна гэж бодож байвал, ёстой тийм юм байхгүй шүү гэж хэлчхээд хөмсөг зангидлаа.

Би: ойлголоо ойлголоо. Сылгиг ирэхээр бүгдийг нь хэлье гэхэд тэр санаа нь амарсан аязтай толгой дохив.

***

Жонгүг ангидаа орон суудалдаа суухад түүний найз Намжүүн түүний хажууд суулаа. Намжүүн элдэв юм ярих ч Жонгүг хааяахан "мм" гэх авиа л гаргах аж.

Намжүүн утсаа оролдон инстаграмм ухах аж. Харин Жонгүг уншиж дуусгаагүй номоо дэлгэн уншиж эхлэсэн байв.

Намжүүн гэнэт уулга алдан, Жонгүгийн гарнаас зулгаан: энэ охин чинь нөгөө ангийн охин мөн биздээ, сүүлийн үед чамтай цуг яваад байгаа гэхэд Жонгүг түүн рүү анхаарлаа хандууллаа. Утсыг нь аван харвал үнэхээр Намжүүний зөв байв. Риан шал танихгүй эрэгтэй хүнтэй зургаа даруулсан байх аж.

Жонгүг тэрийг харан хөмсөг зангидлаа. Тэгчхээд Намжүүнд утсыг нь шидэх шахам өглөө. Намжүүн гайхаж харчхаад,

-Энэ чинь Мин Юнги. *** сурдаг шт спортлог гэж жигтэйхэн гэж сонссон гэхэд Жонгүг улам л хөмсгөө зангидан, номоо унших гэж хичээх аж.

Бурхан минь! Би хардаад байгаа юм уу? Хардалт гэж ийм байдаг юм уу? Тэгэхээр, би тэр охинд хайртай гэсэн үг юм уу? Үгүй байлгүй дээ... охидууд хаданд гарсан биш тэр сталкер шиг охин...

ad/ udsand uuclaapai...gesen cin unshdag xun baigaa bilu?

•I  H A T E  Y O U• (ДУУССАН)Where stories live. Discover now