|22|

3.3K 304 8
                                    

Би улайсан хацраа дараад: Н-Нөгөө ... би бодож байж хэлж болох уу? ...хэтэрхий гэнэтийн байсан болохоор...

Юнги инээмсэглээд: тэгдээ, би хүлээж байя. Одоо ордоо, би явлаа гэлээ. Би ч сандарсаар бушуухан гэрлүүгээ орлоо. Учир зүггүй хурдан цохилох зүрхээ даран, амьсгаа авах гэж хичээнэ.

Юу болоод өнгөрчхөв... Юнгиг надад сайн гэж ер бодож байсангүй. Хмм, сэтгэл тавгүй болоод байх чинь.

Хаалгаа налан бодолд ороод сууж байгаад бостол ээж аав хоёр намайг ажиглаад зогсож байв.

Би эв хавгүй инээн: б-би ирлээ гэхэд ээж нүдний шилээ дээшлүүлэн,

-Бид харж байнаа, тэгэхээр сүр сар хийгээд орж ирснээ тайлбарлах уу?

Би сандран: н-нохойнд хөөгдөөд гээд зохиож хэлчхээд сандарсаар өрөө лүүгээ хар хурдаар гүйсээр орлоо. Ээжийн тэр харц бол үнэхээр юу ч нуугаад нэмэргүй шүү гэж байгаа аятай л. Үнэхээр айдас хүйдэс.

Шууд л хувцасаа ч тайлахгүй орлуугаа орлоо. Өнөөдөр хурдан өнгөрөөд маргааш хурдан болоосой. Ичиж үхэх нь ээ.

Таазан дээр байх Жонгүгийн зураг луу харлаа. Тэртээ тэргүй энэ хүн намайг гэж тоохгүй байхад, би ингэж үнэнчээр хайрлаад ч яах билээ дээ. Юнгид зөвшөөрдөг ч юм бил үү дээ, намайг гээд сэтгэлээ нээж байхад...

************

Сылги Хусогтой зурвасаар харилцдаг бөгөөд үе үе уулздаг байв. Өнөөдөр ч мөн уулзхаар бололцон Сылги тохирсон цагтаа байнга уулздаг кафен өмнө иржээ. Хусог ч мөн нөгөө талаас ирж байх аж.

Хусог: за өнөөдөр юу хиймээр байна?

Сылги жуумалзаад: ...халуун ногоотой гоймон идэж уралдах уу? Гэхэд Хусог гайхаж харан, инээд алдлаа.

Хусог: итгэлтэй байна уу?

Сылги: тиймээ, яасан? Сонин байна уу?

Хусог: үгүй дээ, зүгээр. За явах уу?

Сылги толгой дохин, тэд ойролцоо байх гоймонгийн газар луу орохоор алхана.

-Чи...Рианий найз мөн биздээ?

Сылги гайхан хажуу талруугаа хартал Жонгүг урвайчихсан зогсож байв. Сылги толгой дохилоо.

Жонгүг: түр ярилцаж болох уу? гэхэд Сылги Хусог руу хараад,

-Уучлаарай, гялс ярилцнаа гэлээ. Хусог ч толгой дохиод тэднээс үл ялиг холдон зогслоо.

Сылги: яасан? Рианий талаар юм уу?

Жонгүг: тиймээ, Нөгөө... Риан... надад сайн гэдгээ хэлж байсан уу? Гэн үгээ зөөж ядсаар асууж орхилоо.

Сылги хөнгөхөн инээчхээд: Хөөе, манай Риан чамд ямар их сайн гээч! Чиний хажуугаар зөрөх битгий хэл царайг чинь харах л юм бол тэр өдөртөө инээмсэглэдэг гээд л бод доо! Чамд үнэхээр сайн. Яагаад энийг асуугаад байгаа юм?

Жонгүг: нөгөө...би ч гэсэн сайн ...болохоор л

Сылги: тэгвэл энд юу хийгээд байгаа юм? Очоод сэтгэлээ илчлээд үерхээч дээ гэлээ. Жонгүг ч гэнэт санасан бололтой инээд алдаад Рианийх руу гүйж эхэллээ.

Сылги нэг инээчхээд Хусог дээр очлоо.

***********

Ер нойр хүрэхгүй байх чинь ээ. Хэрэггүй үед байнга л хүрдэг байж, яг хэрэгтэй үед ер хүрэхгүй...

Хүчлэн нүдээ аниад байж байтал утас дуугарлаа. Хартал, Жонгүгаас зурвас ирсэн байв.

Түр гараад ир.

Зурвасыг нь уншчхаад гарах эсэхдээ эргэлзлээ. Гарлаа гээд ахиад загнуулах юм биш биздээ... Хмм, ер нь гараад бүгдэнгийн нь хэлнээ.

Би: яах гэсэн юм?

Жонгүг: аахх... яг хэлэх гэсэн чинь ямар эвгүй юм бэ... гэчхээд амандаа бувтнаад зогсож байв.

Би: юм хэлэхгүй бол орлоо

Жонгүг: байж бай! Одоо хэллээ. Риан, би чамд сайн... зүгээр шулуухан л хэлчихсэн нь дээр юм байна гэлээ. Омоо, өнөөдөр чинь сэтгэлээ илчилдэг өдөр юм уу? Бурхан минь.

Гэхдээ! Өнгөрсөн хугацаанд яаж зовлоо доо? Шууд зөвшөөрөхгүй шүү хө!

Би: үгүй ээ! ...

ad/ dapaagiin xesguudiig taamaglacgaay!

•I  H A T E  Y O U• (ДУУССАН)जहाँ कहानियाँ रहती हैं। अभी खोजें