|12|

3.6K 325 7
                                    


Гадаа ч сайхан байна даа. Хичээлдээ явах чинь ийм сайхан бил үү? Гэхдээ би яг ч бүрэн эдгэрээгүй л байгаа юмсан. Жон Жонгүг, хүнийг яаж хөдөлгөхөө үнэхээр сайн мэддэг хүн шүү. Нэг л буруу юм хийвэл 'Дэвтрийг чинь дэлгэнэ' гээд л. Муу царайлаг чөтгөр.

Дадал болсноороо 07.30 гэхэд Жонгүгийн гэрийн гадаа ирлээ. Өнөөх чинь бас л яг 30 гээд л гараад ирж байна. Үнэхээр цаг ширтээд зогсож байдаг байх шүү.

Жонгүг цүнхээ шидэх гэснээ болиод өөрөө үүрчхээд: өвчтэй байгаа гэж бодоод өнөөдөртөө өөрөө үүрчихье гэх нь тэр. Пшш, болж дээ.

Юу ч юм ярилгүй явсаар сургууль дээр иржээ. Хоёулахнаа тэгээд чив чимээгүй явахаар үнэхээр эвгүй юм байна.

Жонгүг урд алхаж байснаа гэнэт эргэж харах нь тэр. Би ч яг араас нь явж байсан учир гэнэт эргэж харахад нь түүний цээжийг мөргөн зогслоо.

Жонгүг: хичээл дээр дуудахгүй. Харин оронд нь өдрийн хоолоо авна шүү гэлээ.

Би толгой дохин: тэгнээ, харин тараад сургуулийн урд уулзъя гэж хэллээ. Тэр толгой дохиод анги руугаа явлаа.

Түрүү цээжийг нь мөргөхөд үнэхээр чулуу шиг хатуу байсан гээч. Үнэхээр жинхэнэ эр хүн дээ. Байнгын дасгал хийдэг гэж байгаа, тэр булчинг нь бол ярих юм биш. Биеийн тамирын хичээл дээр нимгэхэн пудволк өмсчхөөд, хөлсөө гартал талбай дээр тоглодог. Подволк нь хөлсөндөө нороод гэрэлтэж харагдхад тэнд байгаа охидууд зүгээр яаж амьсгалдагаа мартдаг гээч.

Омо! Юун булчин бодчихсон явж байнаа!

Анги руугаа ороход, Жин Сылги хоёр эвэртэй туулай үзсэн аятай л харж байв. Тэр хоёр луу нэг даллачхаад суудалдаа очин суулаа.

Сылги: Риааан, зүгээр юм уу? Бүрэн эдгэрсэн юм уу?

Би: арай бүрэн биш лдээ. Гэхдээ гайгүй болчихсоон

Жин: болж дээ, нээрээ өчигдөр танайд Юнгиг очиход өөр эрэгтэй хүн байсан гэсэн, тиймээ гэж хэлээд өөдөөс жуумалзах аж. Энэ хүн бас юугаа бодож сэтгэж байгаа болдоо...

Жин үргэлжлүүлэн: Жонгүг танайд юу хийж байсан юм? Гэсээр шалгааж гарлаа. Харин Сылги амаа даран, том нүдэлсээр харж байв.

Би: Яахав дээ... зүгээр боолдоо санаа тавьсан эзэн л байгаа биз. Битгий тэгж их юм бодоод бай гэхэд тэр хоёр хачин царайлсаар толгой дохив. Энэ хоёрт би Жонгүгтой ямар харилцаатайгаа хэлчихсэн. Угаасаа найзууд байж иймэрхүү юм мэдэхгүй бол муухай санагдана биздээ...

ad/....

•I  H A T E  Y O U• (ДУУССАН)Where stories live. Discover now