💙❤️💛💜

9.3K 360 47
                                    

THE BEGINNING OF THE STORY

~~~

Cөүл хот хөл хөдөлгөөн ихтэй, хаа сайгүй завгүй гүйцгээх хүмүүс өөрсдийн амьдралын төлөө зүтгэнэ. Уур амьсгал бөгчим халуун ч цэцэг навчис хаа сайгүй дэлгэрсэн зугаатай зуны улирал юмсанжээ.

Лиса: ЖИСҮҮ ЭГЧЭЭЭЭЭЭЭЭ!!!!

Тэгвэл Хундэ дүүрэгт баярлах яагаан байшингаас хэн нэгэн охины чангаар дуугаран хашгирах чимээ цочмоор чанга дуулдлаа. Хоолойн чадлаараа хашгирсан дуу юутай чихэнд чийртэй. Хамаг хөшгөө хаан өөрийн өрөөндөө аймшгийн киног тун хачинаар үзэн суусан Жисү түүнийг сонссон ч тоолгүйгээр үргэлжлүүлэн киногоо үзэх аж. Сүнс чөтгөр ихээр гаран, юм л болвол чанга чимээгээр цочоох гэж оролдох аймшгийн киног Жисү огт хувиралгүй үзэх нь хачирхалтай.

Лиса Жисүгийн өрөөний хаалгыг хүчтэй онгойлгон орж ирвэл дэлгэцэнд нь урт хар үстэй цагаан даашинз өмссөн эмэгтэй гэнэт цочоохоор гарч ирэхэд Жисү чангаар инээд алдах нь тэр.

Лиса: Юу вэ? Та аймшгийн кино үзээд байгаа юм уу?

Жисү чанга инээсэн чигтээ "Хүмүүс аймар гээд байхаар нь үзсэн шал инээдмийн байна."

Лиса: Та үнэхээр сонин юмаа... За тэр яахав! Жисү эгчээ!! Эгчээ!!

Жисү залхсан байртайгаар: Яачихаад байгаа юм бэ Лалиса? Зүгээр хэлэхгүй "эгчээ, эгчээ" гээд л байх юм.

Лиса: Хашааны үүдэнд хоёр эмэгтэй!!

Жисүгийн нүд томрон "Юу? Нээрээ юу!" гэвэл Лиса түүнийг чирсээр цонхон дээр авчран яах учраа олохгүй зогсох хоёр охин руу заан "Би юу гэж худлаа хэлэх юм бэ!! Одоо яах уу?" гэж сандарсаар асуулаа.

Жисү нухацтай царайлан: Хмм... Шинэ хүмүүс юм биз дээ.

Лиса 2 давхрын цонхоор ширтэнгээ үсэрч цовхчин туйлын баярлах ба "Хар л даа!! Бидний насных юм байна!! Бас үнэхээр хөөрхөн юмаа!!!" хэмээн давтан давтан хэлж байлаа.

Жисү: Ээе ээе Лалиса!! Битгий их хөөрч догдол! Юмсыг гадаад байдлаар нь дүгнээд хэрэггүй!

Лиса: Би шийдсээн! Тэднийг шууд зөвшөөрлөө.

Жисү: Үгүй шүү. Бид түрээслэгчдээ болгоомжтой сонгоно. Тэгэхгүй дахиад л өөр хүн хайх хэрэг гарна!! Тоглоом тоглох хамаг цагаа хүн хайж өнгөрөөнө гэж үү!! Үгүй шүү!

Лиса: Тэгвэл бид тэднийг шалгах хэрэгтэй!

Түүний үгийг сонссон Жисүд ямар нэгэн санаа орж ирэн чөтгөрийн инээдээр инээхэд Лиса толгойгоо сэгсчин "Битгий тэнэг зүйл бод эгчээ! Бодсоны ч хэрэггүй шүү!!" гэлээ.

👑 Our story 👑 |BLACKPINKxEXOWhere stories live. Discover now