💜2💜

1.4K 180 153
                                    

Би: За яахав. Тэгж их хүсээд байвал намайг аваад яв л даа.

Сэүн царайгаа мушилзуулан "Хүсэхгүй байвал орхиод явчхаж болох юм уу?"

Би: Мэдээж үгүй!

Сэүн: Тэгээд юун их зантай юм билээ. Хурдан суу. Би хөдлөх гээд байна.

Тэр саяжингаа хэмхэрхий машинаа асаах гэж үзсэн юм. Тэгээд болсон бололтой өөрөө суудлаа эзэлчихсэн надад хэлж байгаа нь энэ.

Би нэг чанга санаа алдаад хаалганы бариулд дөнгөж хүрээд байтал Сэүн хөдөлчихлөө.

Тэр чангаар инээгээд "Хаха! Саяных наргиан байлаа. Одоо суу суу." гэхэд нь хэдий дэлбэрэх шахсан ч хүргүүлэх гэж байгаа юм болохоор тэвчив. Тэгээд дахиад гараа сунгахад Сэүн яваад эхлэв. Эцэстээ би сууж чадсангүй чадуулж, сайн танихгүй хачин юмны тоглоом боллоо.

Би: Хөөе.

Сэүн хэт их инээсэн болохоор нулимс нь гарч, түүнийгээ гараараа арчин аваад "Яасан?"

Би: Би чамд манай эгч Сөүлийн цусгүй алуурчин хочтой байсан гэдгийг хэлэх хэрэгтэй байх. Надаар оролдоод хэрэггүй дээ. Ер нь их гарзтай юм болно шүү.

Сэүн эрүүндээ хүрэн бодолхийлээд "Хмм. Сонирхолтой сонсогдож байна. Тэр эгчийнхээ дугаарыг өгчих."

Пүүү! Ямар бузрын амьтан бэ!

Би тайван байхыг хичээгээд зүгээр л машинд нь орон суулаа.

Сэүн: Дугаар нь?

Тэр утсаа гаргаад ирчихсэн үнэн сэтгэлээсээ хүсээд байх шиг. Хах! Чи манай Жисү эгчийн толгойг эргүүлж чадлаа юу! Тэр нөхөр тахианы махнаас өөр зүйл хүсдэггүй юм! Тэгээд ч түүний дугаарыг чамд яг өгч харагдаач.

Би зальтай гэгч нь инээд алдаад Жэнни эгчийн дугаарыг тод чанга хоолойгоор хэлж өглөө. Чи ч дууссан даа. Жэнни эгч чам шиг завхай залуусыг тайган болгож чадахаар аймар хүн юм чинь!

Сэүн: Зиа, тэгвэл хөдөлцгөөх үү?

Би: Тэгээч дээ.

Сэүн гоёмсог хар шил гаргаж ирэн зүүгээд, чанга хөгжим тоглуулаад машинаа хөдөлгөлөө. Ер нь бол хөдөлсөн гэхээсээ илүү галзуу хүн шиг л давхиад эхэлсэн л дээ. Бүх цонхоо онгойлгоод, толгойгоо нааш цааш савчуулаад л.

Машин барьж чаддаг юм уу ер нь?

Би чимээгүйхэн суудлаа улам хойш налж, шүлсээ залгилаа. Амьд буух баталгаа шаардах хэрэгтэй юм шиг ээ.

👑 Our story 👑 |BLACKPINKxEXOWhere stories live. Discover now