💛10💛

1.3K 168 225
                                    

Миний зөв байсан юм. Би найзыгаа алдчихсан. Бараг л...

Би: Өхх за! Бүр дугаараа сольчихсон бололтой шүү.

Бюн Бэкхёнтай уулзаагүй 14 хоног өнгөрчээ. Хааяахан компани дээр таарахад тэр дээгүүр харсаар хажуугаар минь зөрөөд явдаг. Албаар дуудан уулзах гэхэд ажлаар шалтаглаад алга болно.

Тэр надаас бүр мөсөн харилцаагаа таслахыг хүсэж байгаа нь ойлгомжтой байна. Гэхдээ аан гээч. Чи Ким Жисүг мэдэхгүй л байна даа.

Суёон: Юу? Дугаараа сольчихсон юм уу!? Бүр үү? Чи ч адгын эмэгтэй юм даа.

Би ширээн дээр гараараа хүчтэй цохиж аваад "Шийдлээ. Өнөөдөр надтай хамт уу!" гээд Суёон руу нухацтай харав.

Суёон санаа алдан: Харин ч болих уу даа. Өнгөрсөн удаад яалаа? Чи согтчихоод танихгүй хүний машин унах гэж завдсан биз дээ.

Би: Тэр чинь! Алдаа байсан юм!

Суёон: Дараагийн удаад дэлхийн сүйрэл ирэх биз. Тэр үед чи дахиад л алдаа гэнэ. Тэгээд ч танай хар чинь яасан ч чамтай ууж болохгүй гэсэн.

Би: Сухо юу? Тэр муу тийм үг хэлээд амжжээ!

Сухо: Тийм ээ. Чи ууж болохгүй.

Сухо түрүүнээс хойш чимээгүй сууж байгаад өөрийнх нь нэр гарангуут утсаа далд хийгээд ярианд оролцоод эхэллээ.

Суёон: Ёстой нэг! Цавуу түрхээд салж чадахгүй байгаа аятай л бүтэн өдөржин хамт байх юмаа.

Сухогын хажуунаас зүүгдэн суугаад хошуугаа унжуулан "Чи намайг ойлгох хэрэгтэй. Би сайн найзыгаа алдчихаад байна шүү дээ!" гэж урвагналаа.

Сухо над руу хараад хацрыг минь чимхэн: Тэгсэн ч гэсэн болохгүй. Чамайг уухаараа яадгыг ямар мэдэхгүй биш.

Би: Хүүе! Танихгүй хүн сонсвол намайг архичин гэж бодох нь байна.

Сухо: Угаасаа чи аливаа юманд их амархан донтдог биз дээ?

Суёон: Нээрээ бодоод байсан тийм юм байна шд.

Би: Та муу хоёр худалч! Би хэзээ!

Сухо: Тахианы мөчийг хэд идээд л бүр мөсөн амтанд нь орсон. РС тоглоомыг бол ярилтгүй. Архины амтанд орчихвол яах юм? Чи зовдоггүй юмаа гэхэд чиний хажууд насаараа байх би л зовдог юм байгаа биз дээ.

Би: Аяа! Миний жүлх чиний үгэнд догдолчихлоо!

Сухо: Тэгсэн үү? Алив үнсье!

👑 Our story 👑 |BLACKPINKxEXOWhere stories live. Discover now