💙6💙

2.6K 272 115
                                    

Лиса: Аааа!! Би сандраад байх юмаа!

Жэнни: За больж үз. Болзоонд явах хүн нь Ружэ байхад чи яагаад сандраад байгаа юм!

Лиса: Мэдэхгүй ээ! Би зүгээр л маш их сандраад байна!!

Лиса энэ тэрүүгээр холхиж байрандаа тогтож үл чадна. Миний өмнөөс сандарч, сандралыг маань хуваалцаж байгаа түүнд талархмаар байвч байдгаараа чичигнэж байгаа би тэгж чадахгүй бололтой.

Чанёол намайг өрөөндөө ганцаараа байна гэж бодоод гадаанаас хашгираад хамт болзоонд явахыг гуйсан юм. Түүний саналд зөвшөөрөөд байтал манай хэд шуудхан намайг доош суулгаад анхны болзоонд маань жинхэнэ гүнж шиг болгож өгнө гэсэн.

Жисү эгч хамаг хурдаараа гүйж ирээд: Би олчихлоо!! Чэёонаа энийг өмс! Эгчийнх нь хамгийн гоё хувцас!!

Би: З-За! Баярлалаа!

Эгчийн гарнаас хувцасыг нь яг авах гээд сунаж байтал Жэнни эгч дундуур орж ирэн надаас урьтан хувцасыг аваад тэр даруй ярвайн "Энийг одоо хувцас гээд байгаа юм уу?" гэхэд Жисү эгч "Юу! Тэгээд чамд хувцас биш хоол шиг харагдаад байна уу!!" гээд уурлав.

Лиса: Хоол гэх нь зөв байхөө. Угаасаа шарсан төмсний зурагтай юм байна шд.

Жисү: Хар л даа! Ханцуйтай, хормойтой яах аргагүй хувцас!! Энийг өмс за юу! Чамд гайхалтай зохино!

Би: За!

Жэнни эгч санаа алдаад "Энд мэргэжлийн хүмүүс үйлчилгээ үзүүлэх гэж байна. Би загвар зохион бүтээгч, стилист мэргэжилтэй хүн. Харин Лиса гайхалтай нүүр буддаг. Манай том эгч доошоо бууж хүүхэлдэйн киногоо үзнэ үү." гэхэд Жисү эгч гараа хавсран чимээгүй болоод хойш орон дээр чанга гэгч нь суулаа.

Жэнни: Сайн байна. Одоо Лиса!

Лиса: Мэдлээ!

Лиса яг л мэс засал хийх гэж байгаа аятай бахархалтай нь аргагүй хоёр гараа сарвайлган миний зүг ойртох аж.

Тэд намайг гоё болгоно гэж хэлсэн ч үнэндээ би жаахан санаа зовж байна. Энэ нь тэдний чадварт эргэлзсэндээ биш л дээ. Зүгээр л нүүрээ будаж, даашинз өмсөх нь над шиг биш учираас...

Лиса: Тэгэхээр яаж будуулмаар байна? Song Hye Kyo шиг үү эсвэл Kim Tae Hee? Би тэднээс ч хөөрхөн болгож өгч чадна шүү!

Яагаад ч юм Лисагаас гэрэл цацран тэр маш догиор нүдэнд минь үзэгдэнэ. Би амаа ангайн "Янзтай" гэж уулга алдахад Жэнни эгч духаа цохин "Аливээ Лиса чи хурдан будахгүй юм бол холдож үз." гээд уурлав.

👑 Our story 👑 |BLACKPINKxEXOHikayelerin yaşadığı yer. Şimdi keşfedin