❤7❤

1.6K 201 55
                                    

Одоогын цаг хугацааг би шинэ дэлхий гэж нэрлэнэ. Миний хувьд бүх зүйлсэд нь ханамгүй, дэндүү шинэлэг ертөнц билээ. Хийж үзээгүй, хийж үзэхийг хүссэн асар их бодрол бий. Тэдгээрийг гүйцэлдүүлэх тэмүүлэл байгаа ч өнгөрсөнтэй холбоотой хуучин дэлхийн зүрх эмтрэм явдлууд хойш зууран авч үлдэх юм.

Солонго даган алхахдаа гэнэтхэн орь ганцаар байгаагаа мэдсэн. Эргэн тойронд надаас өөр хэнбугай байсангүй. Их хүсэл дотроос минь идэж эхлэхийн цагт хийсэн нүгэлдээ дарагдан хязгааргуйн хар далайд ууссаар.

Залуу нас жаргалтай бас зугаатай гэгддэг. Гэхдээ... Яагаад би алыг нь ч мэдэрч чадахгүй байгаа юм бэ?

Одоогоос 4 жилийн өмнө~

Ээж: Жэнни~~

Ээжийн хоолой ойртох шиг санагдахад би худлаагаасаа унтаж байгаа дүр эсгэн буруу харан хэвтлээ. Ээж миний орны хөлд тухлан суугаад үсийг минь илбэх шиг болоход би шүдээ зуув. Яагаад ч юм түүнээс эх хүний хайр халамж гээчийг мэдэрч үзээгүй. Хааяахан илэрхийлдэг түүний худал хэв маяг таалагдсан удаагүй.

Би: Өглөө болчихжээ.

Ээж: Жэнни.

Тэр царайгаа төв болгочихов. Гэнэт хувирсан илэрхийлэмж нь надад таалагдаагүй болохоор "Юу гэж?" хэмээн болгоомжлонгуй асуув.

Ээж: Хүсвэл чи буцаж болно. Шинэ Зеланд тийм ч муу газар биш шүү дээ.

Ойлгомжтой. Тэр дахиад намайг ятгахыг хүсэж.

Би: Мэднээ.

Ээж: Тэгвэл яагаад?

Би: Харин л дээ.

Би дээш босон үсээ боож эхлэхдээ "Муугүй газар ч гэлээ тэндэхийн сургуулийнхан намайг үзэн яддаг шд. Бүр бүгд намайг жигшдэг."

Ээж: Тэгсэн ч гэсэн. Ямар үнэтэй сургууль билээ!? Шууд ингээд л гэнэт Солонгост хүрээд ирэхээр яах болж байна.

Би: Та харамлаад байгаа юм уу? Үнэндээ нэг удаагын дэлгүүр хэсэг мөнгө чинь л биз дээ.

Ээж дуугаа хураахад би түүн рүү харан "Тоглосон юм"

Олон жил орь ганцаар харийн улсад сууршьсан болохоор Сөүлийг нүдээрээ харах сайхан мэдрэгдэнэ гэж бодсон. Хөвсгөр цас, сэрүүвтэр уур амьсгал... Ийм гайхалтай орчин бүрдсэн байхад яагаад огт догдлохгүй байна вэ?

Өөрийнхөө сэтгэл хөдлөл дурамжхан хандан цонх руу ширтэхээ байх тэр үед Жан жолооч "Бага хадагтай?" хэээн болгоомжлонгуй дуугарав.

👑 Our story 👑 |BLACKPINKxEXOWhere stories live. Discover now