💙5💙

2.6K 295 121
                                    

Чанёолын талаас~

Хүн болгонд тохиогоод байдаггүй ховор аз гээч нь надад тохиосон юм. Би эрүүл, өөрийн гэсэн тогтсон амьдралтай тэгээд амжилттай яваа залуу хүн. Энэ бол маш их аз. Гэхдээ... Тэдгээр азанд өөр нэгэн золиос бий.

Миний золиос маш харамсалтай... Хүмүүс намайг баян айлын өв залгамжлагч гэж л хардаг. Үүгээр ч зогсохгүй салбар рестаронуудаа хөсөр хаяж, хөгжмийн салбарт хөл тавьсан тэнэг нэгэн гэх нь ч бий. Тиймээ. Тэр нь ч зөв.

-Пак Чанёол!!! Чи яг одоо наад хаалгаараа гарвал дахиж хэзээ ч эргэж ирэх талаар бодоод хэрэггүй шүү!!!

Аав ардаас минь ажлийн ширээн дээрх эд зүйлсээ авч шидэлсээр ийн хашгирав. Би эцэг гэх нэрийдэлтэй харь элгийн мэт харьцдаг хөгшин рүү эргэж харан багагүй инээдийг тодруулсаар "Энэ үгийг сонсохыг хичнээн хүсдэг байсан гээч." хэмээн хэлчихээд гараад явлаа. Эцгийн минь дуу намайг түүний ажлийн газраас гарах хүртэл сонсогдсоор байсан юм.

Би хэзээ ч аавынхаа их мөнгөтэй гэдгээр нь бахархдаг рестароныг өвлөж авахыг хүсдэггүй. Хэдий Солонгос улс даяар 100 гаруй салбартай, цаашлаад дэлхийд нэртэй бренд ч гэлээ миний сонирхол огт өөр зүйл рүү чиглэдэг юм. Тэр бол дуу хөгжим. Анх 10 настайдаа гитар авах хүсэл төрж хөгжмөөр хичээллэхийг хүссэн ч эцэг минь өөрийн компанаа өв залгамжлуулна гэж зөрүүдэлдэг тул авсан гитар болгоныг минь хаяж орхидог байсан. Гэвч хүний мөрөөдөл гэдэг юугаар ч хязгаарлагдаж дийлдэдгүй зүйл.

-Чанёол ахаа!

Машиндаа суух гээд байж байтал миний нэрийг дуудан хаа нэгтэйгээс хашгирах сонсогдов. Харахнээ аавын минь болон Хан хадагтайн хүү болох Пак Илсүн зогсож байв.

Илсүн өмнө минь гүйж ирээд: Ийм эрт компани дээр юу хийж байгаа юм бэ ахаа?

Би: Аав намайг дуудуулсан юмаа.

Илсүн нухацтай царай гаргасаар: Ямар хэргээр? Арай аав таныг дахиад л загинасан уу?

Би: Загинах ч гэж. Хмм... /мөрөө хавчих/ Яах гэж дуудсанг нь хэн мэдлээ. Лав гоймон зөөлгөх гэж дуудаггүй л байх.

Илсүн инээд алдаад: Та хөгжилтэй хэвээрээ байна шүү.

Би: Хан хадагтай сайн биз дээ?

Илсүн: Ээж сайн байгаа. Бас тэр таныг дандаа асуудаг.

Би Илсүны мөрөн дээр гараа тавин: Одооноос аавд минь Пак Илсүн гэх ганц л хүү бий шүү. Би биш чи компаниг өвлөж авах нь зүйтэй. Намайг хар л даа? Би бол чөлөөт уран бүтээлч. Надад хэзээ ч костюм зангиа зохихгүй.

👑 Our story 👑 |BLACKPINKxEXOWhere stories live. Discover now