❤3❤

2K 207 112
                                    

"Яаааа! Яаааа!! Яа!"

Нүүрэндээ тос түрхэнгээ унших дуртай номныхоо мөрүүдийг гүйлгэн харж байв. Жисү эгчийн гайтай орилоон дээд давхрын яг хаанаас гараад байгааг мэдэхгүй ч энд хүртэл дэндүү тод сонсогдоно. Аймар бас чихэнд чийртэй юм.

Би: Эгчээ!! Аманд чинь оймсоо чихэхээс өмнө дуугүй болсон чинь дээр шүү!!

Зүгээр л бусдын адил хөгжилтэй байх гэсэн үгсийг минь Лиса сонсчихсон бүр хачин царайлаад "Та шивэртэй юм уу?" гэх нь тэр.

Чэёон Лисагын үгэнд сандраад "Лис! Юу гэж эгч шиг цэвэрч хүн..."

Тэр Лисагын өмнөөс сандарсан харагдана.

Би: Ёохх. За за. Би явж унтлаа. Арьсаа амраах хэрэгтэй.

Хөгжилтэй зан би биш юм байна. Тэгэхээр дараа арай өөр зүйлийг туршиж үзнээ.

Сүүлийн үед биш ээ, өнгөрсөн 2 өдөрт хатуу самар байхыг хүсэхээ больсон. Би юунд ч догдолдоггүй, чин сэтгэлээсээ инээдэггүй. Дахиж төмөрнөөс ч цэвдэг нэгэн баймааргүй байна. Өөрийн дотрох баяр хөөрөө харахыг хүссэн. Хэтэрхий инээсээр уйлахад ямар мэдрэгддэг бол? Элгээр хүнд оргин, хацар таталддаг уу? Чин сэтгэлээсээ бахиран уйлах ямар бол? Цээж гашуунд живээд, нүд тойрон улайх уу?

Мэдмээр байна. Бусад шиг байх ямар байдгыг...

Тэр гурав доод давхарт кино үзэн шуугисаар л. Харин би өөрийн орон дээр унтахад бэлэн болоод хэвтчихсэн ч унтаж чадахгүй байв. Энэ шөнө би зүүд зүүдлээсэй. Уйтгартай, гунигтай эсвэл утгагүй. Аль нь ч болно. Олон жил мэдрээгүй хөрчихсөн тэр сэтгэл хөдлөл наддаа эргээд ирээсэй.

Ямар шалтгаанаар юм бүү мэд. Би өөрчлөгдсөн. Зүүд гэдэг хиймэл ертөнц надаас урваад уджээ. Эргээд авчрахын тулд яг юуг хийх ёстой юм болоо?

Унтахынхаа өмнө сүүлийн удаа ямар нэг зүүдний сүүдрээс нь ч болтугай зуурахыг хүсээд нүдээ анилаа. Харанхуй нүдний булчирхайг дүүргээд аажим аажмаар яагаан байшингаас холдон одож байгаагаа мэдэрнэ.

-

"Honey!!!"

Энэ хоолой чинь... Жисү эгч үү?

Нүдээ тайван нээхэд Жисү эгч нүүртэй тулчихсан хамаг байдгаараа малийгаад байж байв. Ямар ч зүүд байсангүй. Эсвэл дахиад л мартчихсан уу? Харамсалтай юм.

Намайг дээш өндиймөөр байна гэж харцаараа хэлэхэд Жисү эгч уруулаа хазлан "Манай Жэндүк ойрд улам л хөөрхөн харагдаад байгаа. Чи надтай Жэнсүү гэсэн шипийг бодит болгомооргүй байна гэж үү?"

👑 Our story 👑 |BLACKPINKxEXOWhere stories live. Discover now