💙4💙

2.3K 240 55
                                    

Дийд~ Дийд~ Дийд~

Гар утасны чимээ нүдээ нээхэд минь туслав. Хэн бол гэсэн гайхал бас догдлол... Түүнийг байгаасай гэж хүснэ. Тэгээд дээш босоод утаса авахынхаа өмнө залбирна. Пак Чанёол. Энэ чи юу?

Гэхдээ тийм байгаагүй. Гайхмаар ч гэлээ Лиса над руу залгаж байв. Гаран дээр буй утас дахин дахин дуугарсаар. Хажуу өрөөнд байх ёстой хүн яагаад залгадаг байна?

Би: За?

Дуудлагыг аван ингэж асуувал Лисагын амьсгаадах дуулдана.

Би: Чи яагаа вэ?

Лиса: Чэнн! Яг одоо надад чиний тусламж хэрэгтэй байна!

Би: Юу?

Лиса: Чи итгэхгүй дээ! Яг одоо үзэсгэлэнд тавиулах зургаа авах гээд ангийнхантайгаа Бусан явах гэж байна. Гэтэл би камерныхаа линзыг өрөөнийхөө ширээн дээр орхичихож.

Би: Бусан гэнээ? Чи хэзээ эргэж ирэх юм бэ?

Лиса: Лав 2 хононо. Би чаид хэлсэн шдээ. Чи мартчихсан юм уу?

Би: Уучлаарай...

Лиса: Магадгүй сонсоогүй байх. За ямартайч яг одоо миний линзыг сургууль дээр авчраад өгөөдөх!! Яг одоо шүү! Үгүй бол энэ автобус намайг хаяаад хөдлөх шинжтэй!

Би дээш босон яах учираа олохгүй сандран "За! Би ойлголоо! За!!"

Уг нь өнөөдөр 2 цагаас хэдэн хичээлд суухаас өөр хуваарьгүй л дээ. Гэхдээ Лиса маш чухал даалгаврыг надад даатгалаа. Жисү эгч биш Жэнни эгч ч биш! Тэр надад даатгасан! Би хурдан түүнд туслах хэрэгтэй.

Лисагын өрөөнд орон ширээн дээрх савтай зүйлийг нь гялс шүүрч шууд гадагшаа гараад буудад руу гүйлээ.

Чэёон сандарч яарсандаа Жэнниг ч олж харсангүй ямар нэг зүйл шүүрээд гараад гүйхэд Жэнни гайхсаар хоёр давхрын цонхоор гадагш ширтэнэ. Тэгвэл хашагаар орж ирэхдээ гартаа амттан барьсан байх Жисүгийн хажуугаар ч Чэёон хар хурдаараа гүйж байгаа харагдав.

Жисү нүдээ нухалсаар цонхоор шагайж буй Жэннид хандан: Би сая буруу харчихав уу! гэж хашгирав.

Жэнни: Тэр хаачих гэж байгаа юм бол?

Жисү: Аан! Бодвол өнөөх титан залуу!

Жэнни: Хар өглөөгүүр гарч гүйгээд л цаг агаар халуун байхад хар ядаргаа.

Жисү: Эхнээр!! Чи зайрмаг хүсэж---

Жэнни Жисүгийн хэлэхийг гүйцэт сонссонгүй цонхоо хаачихав. Тэгэхэд нь Жисү толгойгоо маажин "Өөрөө л бүгдийг нь идэхээс" гэж бувтналаа.

👑 Our story 👑 |BLACKPINKxEXOWhere stories live. Discover now