💙7💙

2.2K 209 94
                                    

-Пак Чэёон!!!

Түүний хашгираан айснаасаа болж аль хэдийн хөшиж орхисон намайг алгадаад сэрээх шиг л болов. Аль нэг зүг рүү удаан ширтсээр байсан миний харц хөмсөг зангидсан ууртай хэрнээ санаа зовсон байдал үл ялиг шингэсэн тэр царай луу чиглэлээ.

Чанёол эргэн тойрноо харан бас намайг ажиглана. Тэгээд над руу ойртоод "Чэёон, юу болсон юм бэ?" гэж бүдүүн баргил хоолойгоороо асуув.

Би... Би юу гэж хэлэх вэ? Жинхэнэ буруутанг харчихсан. Тэр миний зургийг дарчихсанг хэлэх үү? Одоогийн энэ нөхцөл байдал үнэхээр санаа зовмоор юм.

Чанёол: Энэ чинь... Бурхан минь чи яагаад!!?

Тэр ууртайгаар ингэж хашгирахад би өөрийгөө ямар байдалтайгаар суусаар байгаагаа сая л мэдэх шиг болов. Өө тийм. Нээрээ би чинь хувцасаа сольж амжаагүй юм байна. Дэгүүрээ зөвхөн дотуур хувцастайгаа байж байсан. Тэгээд гаднаас хүн орж ирээд зургийг минь дарсан... Тэр хүн надтай ойртоод үсийг минь илсэн. Хар маск, малгайтай тэр хүний нүдийг л санаж байна.

Чанёолын асуултанд хариулах сөхөөгүй зөвхөн айдаснаасаа хагацах гэж тэмцэн чичигнэсээр байвал Чанёол өөрийн цамцаа тайлан надад нөмрүүлэв. Тэгээд намайг тэвэрч аваад "Битгий ай. Юунаас ч битгий эмээ Чэёонаа. Одоо би энд байна. Бүх зүйл зүгээр болохоор айх хэрэггүй. Би энд байна шүү дээ." гэх зэргийг чихэнд минь шивнэж байсан юм.

-

Хав харанхуй орчинд зөвхөн би... Ганцаарханаа энэ тэрүүгээр алхалж байв. Надтай хэн ч хамт байсангүй. Айж, уйлж, бүр хашгирсан ч хүн гарч ирээгүй. Аргаа барсан би өвдөгөө тэвэрсээр доош суув. Нулимс минь өөрийн эрхгүй урсаж байдгаараа уйлж байхад хэн нэгний хүйтэн гар мөрөн дээр минь сая нэг хүрэх шиг болов. Би гайхсан ч Чанёолыг байна гэж бодсон. Гэхдээ хоолой нь нэг л сөөнгө бас илүү өөр байсан. Тэр хүн "Энд байсан юм уу? Би чамайг олчихлоо~" хэмээн хэлэхэд Чанёолыг биш гэдгийг мэдсэн би чангаар орилон түүнийг өөрөөсөө түлхэв. Тэгвэл өнөөдрийн намайг айлгасан тэр этгээд хар малгай, маск өмссөн тул таних ямар ч арга байсангүй. Тэр хүн гарнаас минь татаж хувцасаа тайлахыг шаардан орилсон. Тэгээд өөрийн камераа барин чангаар инээд алдах нь сонсогдсон. Зураг дарах чимээ "чкк, чкк" гээд л... Камерных нь хурц туяанд нүдээ ч нээж чадахгүй ийм зүйл хийж байгаадаа итгэхгүй амьтан уйлсаар л байлаа.

Тэр хүн дахиад намайг зовоож байна!! Дахиад намайг айлгаж байна!!!

Би: ҮГҮЙ ЭЭЭ!!!!

👑 Our story 👑 |BLACKPINKxEXOWhere stories live. Discover now