💛2💛

1.5K 210 83
                                    

Хэдхэн хоногийн өмнө мөрөөдөлдөө хөтлөгдсөн бяцхан охин байсан шиг санагдана. Ээжийн бор шүүгээнд хүрдэггүй жаахан байхдаа сансрын нисгэгч болохыг хүсдэг байлаа. Хязгааргүй огторгуйд өөрийн хөлөгөө унаад харийн дайснуудыг тас цавчихыг мөрөөддөг байсан юм.

Бага сургуульд ороод би өвлийн өвгөн болохыг хүссэн. Үгүй ээ. Өвлийн өвгөн биш юм байна. Өвлийн Жисү. Би жаахан хүүхдүүдийн гэнэн хүслийг биелүүлдэг тэнгэрийн элч болохыг хүссэн.

Дунд сургуулийн эхний жилдээ би уралдааны машин жолооддог тамирчин. Дараа жил нь ерөнхийлөгч. Түүний дараа замын цагдаа. Дунд сургуулиа төгсдөг жилдээ эмч болохыг хүссэн.

Би бүгдийг мөрөөдөж үзсэн. Миний мөрөөдөл хэврэг байсан болохоор өдөр болгон өөрчлөгддөг юм биш. Би юу юунаас илүү сониуч учир бүхнийг туршихыг хичээсэн хэрэг. Эцсийн эцэст би чинь эх дэлхийд байр сууриа олох гэж хичээж яваа эгэл жирийн жижигхэн охин шүү дээ.

Сониуч зан минь сансрын нисгэгчээс гараагаа эхэлж, жүжигчин гэсэн гайхамшигтай мэргэжил дээр газардсан юм. Ахлах сургуульд орох үед би жүжигчин гэсэн нэрийдэлд бүрэн дүүрэн уусаж, намайг хэн ч зогсоож дийлэхгүй тийм ихээр шунан дурласан байлаа.

Чин сэтгэлээсээ... Би чин сэтгэлээсээ дурласан.

Хүн бүр надад царайнаас өөр зүйл үгүй хэмээн хэлж, хүсэл мөрөөдлийн минь уяаг доош татах гэсэн хачин оролдлогыг гаргаж байсан. Гэсэн ч би бууж өгөөгүй юм. Шүд зууж, цусаа урсган байж энэ хүртэл ирсэн. Хэдийгээр одоог болтол 10 секундээс дээш хугацаанд дэлгэцээр гарч үзээгүй ч... Би хэзээ ч бууж өгөх тухай бодож байгаагүй юм.

Эд хөрөнгө гээч нь айхтар хүчтэй зүйл гэлтэй. Бүгдийг өмнөө сөхрүүлэх тийм их ид шидийг өөртөө агуулдаг юм биш үү? Айхтар бас дургүй хүрмээр.

Би: Үх!! Ингээд үх!!!

Сөөнгөдүү дур булаам хоолойгоороо Ружэхэний чихэнд цэцэг ургуулав. Тэр миний өмнө хүрч ирээд бага зэрэг чичигнэн "Нөгөө..." гээд ямар нэг зүйлийг хэлэх гэж ядах шиг хуруугаа оролдов.

Хэрым гэж төсөөлөн алж байсан зомбитой тоглоомоо түр болиулаад "Бяцхан усан нүдэн минь. Юу хүссэн юм?"

Чэёон: Эгчээ. Би явлаа.

Тэр надад санаа зовсон байртайгаар хэлэхэд би дахиад л ганцаараа үлдэх болсноо ойлгон цоглогоор толгой дохилоо.

Би: Тэр мэдээж. Хурдан яв даа. Удахгүй хичээл чинь эхлэх гэж байхад бэлдэх зүйл их байгаа биз.

👑 Our story 👑 |BLACKPINKxEXOWhere stories live. Discover now