❤9❤

1.5K 190 88
                                    

Харц минь тогтворгүйтэж, түүний үйлдлийг хүлээсээр байж ядна. Би хүсэж байна. Ким Жунины хайрыг. Одоо надад ганц л зүйл хэрэгтэй. Түүний зөөлхөн тэврэлт...

Анх удаагаа Жунины хацарт халуу дүүгэхийг би мэдэрлээ. Тогтвортой тунгалаг нүд нь ойр ойрхон анивчиж, бандгар булбарай уруулаа хазлахыг нь харлаа. Тэр үнэхээр зөвшөөрөх бололтой. Үргэлж өөртөө итгэлтэй байсаар ирсэн ч энэ удаад улам ихээр итгэл бадран асаж байна.

Түүний гар надад бага багаар наалдах бөгөөд итгэлгүйхэн ойртох бие нь туйлын хайр татмаар. Миний нүүрэнд баяр баяслын мишээл тодрон шинэхэн хайрын эзнээ угтаж авахад хэдхэн хором үлдсэнийг мэдэрч байлаа.

Яг энэ хором... Би энэ л мөчид үүрд оршихыг хүсэж байна. Түүнтэй хамт би, надтай хамт тэр. Өөр юу ч хэрэггүй.

"Бэлтгэл ажил бэлэн үү!?"

Бидний хачирхалтай байдлыг харан том нүдлэх багш... Жунин бид хоёр гэнэт ухаан орсон юм шигээр тэврэлтнээсээ цочоод, дороо бөндгөс хийн даруйхан 10 метрийн зайд зогсов.

Жунин: Ю-Юу... Н-Нөгөө... Түүнийг халуураад байна гэж бодсон юм!

Жунины хэт сандарсандаа тавих шалтгааныг сонсоод бага зэрэг ширүүн харахад Жунин "Тэр халуурснаас би халуурвал зохино" гэх утгагүй үгийг нэмэн хэлэв.

Бидний ажлийн үйл явцыг нягтлах гээд ирсэн багш Жуниныг шоолон инээд алдав. Тэгээд тэр бүгдийг хараагүй юм шигээр, эсвэл бид хоёрт эвгүй уур амьсгал бүрдүүлэхгүйн тулд юуг ч асуугаагүй юм.

Багштай хамт зарим зүйлс дээр шинэчлэлт хийсээр өдрийн хоолны цагийг ч ажиллан өнгөрөөв.

Бохирдуулсан даавууны илүүдэл хогийг цэвэрлэн зогсох Жунины хажууханд очин суулаа. Өдрөөс хойш тэр надтай огт үг сольсонгүй. Хайртай нэгэн минь над руу харахгүй байх үнэхээр хэцүү зүйл юм.

Би: 14 хоног үлдсэн байна.

Хоолойгоо сонсгохгүй байсан залуу гүнзгий амьсгаа авсаар "Тиймээ" гэлээ.

Би: Бидэнд дахиад 14 хоног байна. Энэ богино хугацааг мөрөөдлийн байлгах уу, эсвэл энгийн байлгах уу? Чиний сонголт.

Жунин дахиад л чимээгүй байдалтайгаар толгой дохив. Ёстой нэг. Энэ залуу цагаа тулсан үнэхээр ичимхий хүн юм. Догь үсний засалттай бяцхан жаал юм биз дээ.

Би гадуур хувцасаа өмсөж эхлэхэд Жунин ч бас өмсөөд эхэллээ.

Би: Хэрэггүй дээ. Өнөөдөр тус тусдаа харьцгаая?

👑 Our story 👑 |BLACKPINKxEXOWhere stories live. Discover now