💜11💜

943 167 252
                                    

"Аан гээч... Нөгөө... Ч-Чи надад таалагддаг!"

Би: Юу?

Тэр цамцнаас минь улам чангаар зуурч, хэт их ичсэндээ доош харж байлаа.

"Анх чамайг харсан мөчөөс эхлээд өнөөдрийг хүртэл. Сэүн чамд маш их татагдсан."

Энэ охин... Хэн билээ? Би огт танихгүй байхад надад хайртай гэнэ. Гадаад үзэмжид бүх зүйлээ тавьдаг бусад охидтой л ижилхэн юм.

Түүний гарыг тавиулах гэтэл тэр чангаар уйлан "Намайг ойлгооч! Битгий шархлуулаач!" гэлээ.

Би хөмсгөө зангидаад "Би уучлалт гуйж чадахгүй. Учир гэвэл надад дурласан нь зөвхөн чиний буруу. Тэгээд ч чамайг би танихгүй." гэж ширүүхэн хэлэв.

Эмэгтэйн гар суларч, тэр сургуулийн хүйтэн шалан дээр хүчтэй доош суув.

"Танихгүй гэнээ? Би бол М-Мисү! Лисагын ангийн оюутан. Чи хэлсэн шүү дээ. Намайг хөөрхөн гэж хэлсэн."

Тэр үнэхээр ийм гэнэн, итгэмтгий юм уу? Эсвэл худлаа дүр эсгээд байна уу?

Нэг удаа гүнзгий санаа алдаад "Тэгэхээр байнаа. Би их олон бүсгүйчүүдтэй уулзаж байсан. Тэгээд заримдаа өөрийн мэдэлгүй... Заза. Ямартай ч хөөрхөн биш эмэгтэй хүн гэж байдаггүй. Тиймээс одоо би явлаа."

Түүнд ингэж хэлээд орхин явах гэхэд Мисү "Тэд хэлэхдээ чамд сэтгэлээ илчлэхээр дараа нь үерхдэг гэсэн. Гэтэл яагаад? Яагаад бусдад зөвшөөрдөг байж намайг зөвшөөрөхгүй байгаа юм бэ!?" хэмээн ориллоо.

Юу вэ? Дургүй хүрмээр юм.

Би: Хэн тэгж байна? Тийм байлаа ч одоо чадахгүй. Хэн нэгний сэтгэлийг өвтгөхгүй гэж хичээхгүй. Дахиж өөрийгөө хуурах хүсэл байхгүй болсон.

Мисү: Худлаа. Чи зүгээр л өөр хүнд хайртай. Тийм биз дээ?

Түүний эдгээр үгсийг сонсоход Лисагын тухай бодлууд орж ирлээ. Би бага зэрэг мишээгээд "Магадгүй чиний зөв. Би хэн нэгэнд дурласан. Жинхэнээсээ. Энэ удаад үнэн сэтгэлээсээ хайрлахыг хүсэж байна." хэмээн маш догдолсон хоолойгоор хэлэв.

-

Мисү надад сэтгэлээ илчлээд удаагүй байсан юм. Лисагын гэрт орж, хамтдаа шүүгээнд удаан гацсан тэр шөнө. Лисагаас салан явсныхаа дараа тасралтгүй инээмсэглэж бас зүрх минь галзуурсан мэт хурдтай цохилж байлаа.

👑 Our story 👑 |BLACKPINKxEXOWhere stories live. Discover now