💙3💙

2.7K 289 71
                                    

"Тэгэхээр чи хэзээнээс рестаронд дуулдаг болсон бэ?"

Шөнийн намуухан салхитайд зөвхөн бид хоёр зэрэгцэн алхана. Тэр намуухан дуугаар ийн асуулаа. Бид олон зүйлийн тухай ярилцсан ч миний талаар сонирхож байгаа нь анх удаа.

Би: Мм... Нээх удаагүй байгаа. Хэдэн долоо хоног л болж байна.

Чанёол: Тийм байж. Гэхдээ би яагаад өмнө нь чамайг олж хараагүй байдаг билээ?

Би: Магадгүй би зөвхөн ням гаригт дуулдаг болохоор юм болов уу?

Чанёол: Яг тийм! Тиймээс долоо хоногын энэ өдөрт бид уулзаж байж чадах бололтой.

Би: Долоо хоног бүр гэнээ?

Чанёол: Хэрвээ чи хүсвэл өдөр болгон уулзсан ч болно л доо.

Би гайхсандаа тэрэн лүү том харав. Надтай өдөр болгон уулзана гэхээр их хачирхалтай сонсогдохгүй байна гэж үү? Энэ бодлыг минь мэдсэн мэтээр Чанёол хоёр гараа сэгсчин инээд алдаад "Тийм утгаараа бишээ! Зүгээр найз болвол гоё доо гэж байгаа царай нь байхгүй юу" хэмээв.

Би зүгээр л инээмсэглэлээ. Өмнө нь Жисү эгч, Жэнни эгч бас Лисагаас өөр найзуудтай байж үзээгүй. Тэгтэл өнөөдөр надад маш их таалагдаж байгаа залуу найз баймаар байна гэдгээ хэллээ шүү дээ.

Чанёол: Чи намайг гитар тоголж байхыг харсан уу?

Би: Тиймээ! Чанёол-ши үнэхээр мундаг юм байна лээ шүү!!

Эрхий хуруугаа гозойлгон инээсээр хэлэхэд Чанёол "Юу вэ! Битгий хүндэтгэлтэй харьц. Зүгээр л Чанёол гэж хэл."

Би толгой дохин: За. Зүгээр л Чанёол.

Чаёнол: Бишээ! Зүгээр л гэдгийг хасаад дангаар нь Чанёол!

Би: Аан аан ойлгочихсон! Дангаар нь Чанёол гэх юм уу?

Чанёол: Үгүй ээ! Ганцхан Чанёол байхгүй юу даа!

Би: Ганцхан Чанёол?

Тэр намайг ухаан муутай гэж бодож байгаа гэдэг нь нүүрний хувирлаас илт харагдав. Надад үнэхээр инээдтэй байсан тул түүнийг шоолон амжилттай тоглоом хийсэндээ бахархсан шигээ чанга инээнэ. Тэгвэл удалгүй хачин царайлж байсан Чанёол бас надтай нэгдэн инээж эхлэв.

Чанёол: Амьд хөгжимийн хамтлагт байна гэдэг тийм амар зүйл бишээ.

Тэр надад өөрийн хамтлагынхаа талаар ярьж явсан юм. Үнэхээр сонирхол татна. Өөрийнхөө хоббиг мэргэжлээ болгоно гэдэг их гайхалтай зүйл.

👑 Our story 👑 |BLACKPINKxEXOWhere stories live. Discover now