❤5❤

1.9K 207 108
                                    

Хүн бүрийг тойрон оршсон боломжит гарцнууд. Намайг. Чамайг. Бид бүгдийг. Тэдгээр гарцнууд яах ч аргагүй болсон үед ихэвчлэн энгийн үеийнхээсээ илүү тодорч гарч ирэх нь олонтаа. Мухарт шахагдаад, битүү ханаар тусгаарлагдах үед байдлыг дээрдүүлэх шинэ содон арга хэмжээ байсаар л байдаг. Үүнийг бид аюулыг давах буюу асуудлаа шийдэх гэж нэрлэдэг.

Яг одоо миний хамгийн том асуудал болох тэр байдаг шигээ л тайван байдлаар өөдөөс минь хараад сууж байна.

Энэ өглөө түүнээс зугтана гэж өөртөө мянган удаа хэлсэн ч намайг төвөггүйхэн өөртэйгөө хадсан тэрээр чадалтай хүн юм.

Жунин намайг түүн рүү ширтэж байгааг мэдэрсэн гэмээр үл ялиг инээмсэглэн "Чи одоог хүртэл дасахгүй байна уу?" гэлээ.

Би: Үгүй ээ.

Жунин: Тэгээд яагаад?

Тэр таамаг дэвшүүлэх гэж байснаа гэнэтхэн надтай ойртон зөвхөн бидэнд сонсогдохоор хоолойгоор "Гадаад байдал тийм чухал хэрэг үү? Хүмүүс яг л бурхан харчихсан аятай над руу ширтээд байх юм" гэв.

Үнэхээр л Жунины өөр байгааг мэдэрсэн олон хүний царайнууд биднийг хүрээлжээ. Би дэмий санаа алдаад түүнд хариулахын оронд үл тоохоор шийдэв. Эдгээр хүмүүсийг дээ. Ноомой мэт харагддаг байхад нь тоогоогүй юм байж Жунины дотор оршдог Кай гэх нэгнийг ил гарахаар ингэтлээ сонирхох гэж. Бас Жунин яагаад гэнэтхэн ийм байдалтайгаар сургууль дээр ирэх болов? Ямар шалтгаантай юм бол?

Түүнээс болоод дэндүү их зүйл толгойд бодогдож байсан. Би өөрийгөө хянах гэж чадлаараа хичээсэн хэрнээ Ким Жунин гэх хүн бодлоос огт гарахгүй юм.

Миний оюунд өөрийн дураар нэвтрээд тэр битгий хэл зүрхэнд минь засаглалаа ноёрхуулж байгаа нь дургүй хүргэм. Эсвэл баярламаар ч юм шиг. Ахх мэдэхгүй ээ!

Өдрийн хоол арай гэж өндөрлөж Жунинд элдэв шалтаг хэлээд орхиод явлаа. Түүнээс хэдийн 50 метр хол ирчихсэн байтал одоог хүртэл зүрх салганаж байв. Салганах гэдэггүй билүү... Догдлох?

Өөрийгөө яагаад байгааг ойлгохгүй, энэ бүгдийг зүгээр л завтай байсны хор уршиг гэж бодох болов. Үүндээ бат итгээд галзуу хүн шиг ажиллахаар шийдлээ. Юу ч бодохгүй байхын тулд ажиллах хэрэгтэй бололтой! Суух ч зав өөртөө олголгүй үргэлж зүтгэ!

Энэ байдлаар 17 цаг хүртэл тасралтгүй ажилжээ. Утсанд дуудлага ирээд намайг сатааруулаагүй бол хэзээ болих байснаа мэдэхгүй юм. Хэт улайрах зарим талаараа буруу байж болох ч одоогийн нөхцөл байдалд давуу тал болж байх шиг.

👑 Our story 👑 |BLACKPINKxEXOWhere stories live. Discover now