💙11💙

1.8K 214 79
                                    

Аюул намайг бүчин авахыг мэдсэний дараа хөшчихдөг юм. Газар дороос олон салаа гарнууд ургаж гарч ирээд хөлийг минь тавихгүй зуурчихна. Тэдгээр гарнууд хэтэрхий хүчтэй болохоор сүүлдээ би эсэргүүцэхээ ч больдог.

Яагаад заавал би юм бэ? Энэ дэлхийд асар олон хүмүүс зэрэгцэн оршиж байхад тэдгээр хүмүүс биш яагаад би гэж. Энэ гутранги байдал огтхон ч бишээ. Бодит үнэн байгаа юм. Бусдын адил дардан амьдарсангүй. Ямагт аюулд өртөж өөрийн биеийг чилээрхүүлнэ. Би өвдөж, би шаналдаг. Үргэлж.

Им багшийн харц өмнөх шигээ эелдэг, оюутнуудаа хайрладаг хүн шиг байсангүй. Цуврал алуурчиных гэмээр хурц төрх нь зүрхийг минь хэдэнтээ шүргээд өнгөрөхдөө гүнзгий зүсэлтийг үүсгэчихэв.

Им багш: Чэёонаа, юундаа яаарсан юм бэ? Багштайгаа хийх ажил их байна шдээ. Жаахан зугаац л даа?

Тэр эрхзүйн танхимын хаалгийг түгжсэн хойноо над руу ойртохдоо ийн хэллээ. Би шүлсээ залгилан өршөөл эрсэн харцаар түүнээс гуйна. Намайг гэмтээх болов уу? Сталкер өмнө минь зогсож байгааг мэдсэн болохоор тэр намайг яасан ч зүгээр өнгөрөөхгүй дээ...

Им багш хацранд минь хүрж байлаа. Яг л нэг тийм таалсан маягаар. Түүний гарыг дагуулан харахад хөлс духыг минь даган урсахаас өөр юуг ч үл хийж чадна.

Им багш: Пак Чэёон, чи мэдэх үү? Үнэндээ чамайг тэдэнд өгөх биш би өөрөө авахыг хүсэж байгааг. Миний эрхшээлд амьдрахыг чи хүсэж байна уу?

Тэр юугаа яриад байнаа... Хэтэрхий гаж юм.

Багш над руу улам ойртсоор түүний гар бүр гуяанд минь хүрж эхлэв. Ийм зүйл байж болно гэж үү. Энэ хүн... Намайг хүчирхийлж байна уу даа?

Миний айсан төрхийг харсан Им багш гэнэт инээд алдан надаас огцом холдоод ардаа нуун тас атгасан байсан өрөөсөн бээлийг минь булаагаад авчихав.

Им багш: Жирх ч хөөрхөн амьтан шүү. Бодвол найз залуу чинь чамд өгсөн биз?

Айж сандарсандаа хариулж үл чадаж байхад Им багш явсаар өөрийн утасаа барьж аван түүнд саяхан ирсэн зурваснуудыг устгах шиг болов. Тэгээд тэр өөрийн симийг утаснаасаа салган аваад шүүгээнд нь байсан намайг энд тэндээс дарсан зургуудын хамтаар төмөр сагсанд хийн гал асааж орхив. Хормын төдийд авалзан асах гал... Үгүй байлгүй дээ! Нотлох баримт байхгүй болчихлоо.

Галын цог ийш тийш үсчиж, бага зэргийн халууныг тэрхэн зуурт мэдрүүлнэ. Нүдний өмнө шатаад дуусах тэдгээр баримтыг үгүй болсныг ойлгох би яг одоо хөшүүн биеийнхээ эсрэг тэмцэж, ургамал аятай гүнзгий шигдсэн тэдгээр гарнуудыг хуу тасдаж хаялаа. Тэгээд харц минь багшаас нууцаар хаалга руу зүглэж байв. Намайг хараагүй байгаа дээр, надад анхаарал хандуулахаас нь өмнө... Эндээс зугтах хэрэгтэй!

👑 Our story 👑 |BLACKPINKxEXOWhere stories live. Discover now